Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1-нээс эхлэн
Улсын нэгдүгээр төв эмнэлэг,
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг,
Хавдар судлалын үндэсний төв,
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж,
20.00 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэжээ. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир цагийн хуваарийг ирэх гуравдугаар сарын 1-нээс уртасгаж, 20.00 цаг хүртэл ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж байгаа бөгөөд ойролцоогоор нэг эмнэлэгт 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргаад байна. Харин уг шийдвэр хэзээг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд ханиад, томуу өвчний тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар сарын дунд, сүүл үеэс эмнэлгүүд хэвийн цагийн хуваариар ажиллах магадлалтай аж.