"Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наамдын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас улсын арслан, даншигийн арслан Р.Пүрэвдагва түрүүлж, аварга цолны болзол хангасан бол аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж, даншигийн заан боллоо. Улсын арслан Р.Пүрэвдавга нь даншиг наадамд хоёр жил дараалан түрүүлж, ийнхүү Даншиг наадмын анхны аварга цолтой бөх болж байна. Мөн их шөвөгт шалгарсан улсын заан М.Өсөхбаяр, аймгийн заан С.Эрдэнэсайхан нарт даншигийн өсөх идэр начин цол хүртээлээ.