МАН-ын зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь томилогдох зургаан сайдыг тодруулах ажил эхлэв. УИХ дахь АН-ын бүлгээс зургаан сайдыг УИХ-аас томилох шийдвэр гаргасан. АН-д сайдын суудалд суух мөрөөдөлтэй олон хүн бий. Түүнийгээ ч ил далдаар илэрхийлж байгаа сурагтай. Ингээд сайдад нэр нь яригдаж байгаа зарим гишүүнээс сайд болох санал ирвэл хэрхэн хүлээж авах талаар сонирхлоо.
-Сайд болох санал тавих ч үгүй. Тавьсан ч болохгүй.
-Санал тавибал хүлээж авна. Үлдсэн богино хугацаанд нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө өөрийнхөө хувь нэмрийг оруулах боломж гарвал татгалзах эрх байхгүй. Сонгогчдын эрх ашиг, улс орны эрх ашиг байна. Тиймээс татгалзахгүй.
-Одоогоор ямар нэгэн санал ирээгүй байна. Санал ирсэн тохиолдолд бодож байж шийднэ.
-Юу ч болоогүй байхад ямар нэгэн байр суурь илэрхийлмээргүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүнээс чухал ажил гэж байхгүй.
-Сайд болох санал надад тавиагүй байна. Тавьсан ч би болохгүй. Цаагуур чинь сайд болох сонирхолтой хүн их бий. Тэд л болог.
-Монгол төрийн сайд маш хүндтэй ажил. Хүн насаараа хөдөлмөрлөж, үнэнч шударга байж, ард түмнээсээ үнэлэгдэж байж хийдэг ажил. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэдэг том нэр хүнд, том ажил. Тиймээс би тухайн салбарт олон жил ажилласан, туршилгатай, чадвартай хүн сайд болоосой гэж бодож байна. Надад одоогоор сайд болох санал тавиагүй байна. Хэрвээ санал тавибал тухайн салбарын хамгийн шилдэг хүмүүс нь болоосой гэсэн хүсэлтээ илэрхийлж саналыг хүлээж авахгүй.