Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Улаанбаатар хотын банк “Барилга орон сууц 2017” үзэсгэлэнд оролцож, сууцны зээлийн талаар мэдээлэл өгч байна

Улаанбаатар хотын банк “Барилга орон сууц 2017” үзэсгэлэнд оролцож, сууцны зээлийн талаар мэдээлэл өгч байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 26

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармаг 2017 оны 8-р сарын 25-ны өдрөөс 08 сарын 27-ны өдөр хүртэл нийт 3 хоног Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотын банк болон барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, орон сууц, хот тохижилт, интерьер, экстерьерийн үйлчилгээ үзүүлэгчид, амины орон сууц барьдаг 130 гаруй компани оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж байна.
Улаанбаатар хотын банк нь энэхүү үзэсгэлэн яармагт бизнесийн зээлийн үйлчилгээ, орон сууцны зээл, Улаанбаатар хотын банкны санхүүжилтээр баригдсан барилгын төслүүд болох “Гангар инвест” ХХК-ийн Амгалан хороолол, “Алтай констракшн ХХК”-ийн Саруул хотхон, “Эс си эм” ХХК-ийн Консул тауэр, Хос билиг хотхон, “UBH property”ХХК-ийн Хаппи таун хорооллыг танилцуулж,  мэдээллийг түргэн шуурхай өгч ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Та бүхэн “Барилга, орон сууц 2017” үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж барилгын бүх төрлийн мэдээ мэдээллийг нэг дор авахаар ирэхдээ B-3 хэсэгт байрлаж буй Улаанбаатар хотын банкаар орж банк санхүүгийн мэдээ мэдээлэл, орон сууцны зээлийн зөвлөгөөг авахыг урьж байна.

www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн