Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Улаанбаатар замын түгжрэл ихтэй хотуудын тоонд багтдаггүй

Улаанбаатар замын түгжрэл ихтэй хотуудын тоонд багтдаггүй
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 9
Авто замын түгжрэлд олон цагаар “гацах” шиг муу зүйл гэж хаана байх билээ. Дэлхийн 200 орчим хотуудыг хамруулсан замын хөдөлгөөний индекс нийтлэгдсэн. Тус индексийг GPS үйлдвэрлэгч “TomTom”-оос гаргажээ. Хотуудын замын хөдөлгөөний оргил үе буюу ажил тарах цагийн замын түгжрэлийн төвшингөөр энэхүү индексийг гаргасан бөгөөд 146 хотыг жагсаалтад багтаажээ. Энэхүү индекст Азийн орнуудаас Хятад, Сингапур, Турк, Тайван, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсуудын хүн ам ихээр суурьшдаг хотуудыг багтаасан байна. Харин Улаанбаатар хотыг энэхүү индекст багтаагаагүй байна. Хэрэв Улаанбаатар хотын замын ачааллыг уг индексээр тооцвол эхний 10-т багтах боломжтой байгаа юм. Учир нь, дэлхийн хамгийн түгжрэлтэй хотоор нэрлэгдсэн Туркийн Истанбул хотод л гэхэд хэвийн хөдөлгөөнтэй үед 30 минут зорчдог газарт ажил тарах оргил цагаар хоёр дахин их буюу нэг цаг зорчиж хүрдэг аж. Улаанбаатарт ажил тарах оргил үеэр 30 минут хүрэх газарт нэгээс ч илүү цаг зарцуулах тохиолдол бий. Гэхдээ үүнийг судалгаа, тайлангаар баталсан албан тоо байхгүй учраас яг тийм гэж хэлэхэд оновчгүй. Ямартай ч дэлхийн замын түгжрэл ихтэй 10 хотыг танилцуулж байна. Үүнийг хараад хүн бүр дор бүрнээ дүгнэлт хийх биз ээ.
1.Истанбул
Дэлхийн хамгийн түгжрэлтэй хотоор Туркийн Истанбул бичигджээ. Тус хотын жолоочид жилд дунджаар 125 цаг буюу зургаан өдрийг замын түгжрэл дунд өнгөрүүлдэг байна. Истанбул хотод орших Ази, Европыг холбодог Босфорск гүүр оргил цагаар хамгийн их түгжирдэг байна. Тус хотод замын хөдөлгөөний оргил цагаар хэвийн хөдөлгөөнтэй үед 30 минут зорчих замаар минут зорчдог байна.
2. Москва
ОХУ-ын нийслэл хотод 30 минут зорчих газарт замын ачааллын оргил үед 31 миунт илүү зөрчдөг байна
3. Санкт Петербург
ОХУ-ын өөр нэг хот, соёл төв Санкт Петербургт хот гуравдугаарт бичигджээ. Жолоочид оройн ид ачааллын үеэр дунджаар 29 минутыг замын түгжрэлд өнгөрүүлдэг байна. Тэд жил бүр амьдралынхаа 110 цаг буюу таван өдрийг замын түгжрэлд өнгөрүүлдэг аж
4. Мексик
Мексикийн нийслэл ерөнхий замын ачааллар тооцвол дэлхийн хамгийн их түгжирдэг хоёрдахь хот. Харин оргил цагийн замын түгжрэлээр тооцвол дөрөвдүгээрт бичигджээ. Тус хотын иргэд 30 минут явж хүрэх газарт ид ачааллын үеэр 58 минут явдаг байна.
5. Чонцин
Чонцин бол Хятадын хамгийн их түгжрэлтэй хот. Тус хотод оргил цагт 25 минут заавал түгжирдэг байна. Хятадын баруун өмнөд хэсэгт байрладаг угт хот нь гол, уулаар хүрээлэгдсэн бөгөөд замын сүлжээ нь тэр чигтээ гүүр, тунелиэс бүрддэг аж.
6. Ресифи, Бразил
Бразилын Ресифи бол Өмнөд Америкийн хамгийн их түгжрэлтэй хот юм. Тус хотод замын хөдөлгөөний оргил үеэр дунджаар 24 минут заавал түгжирдэг байна. Өглөөний түгжрэлийг нэмбэл тус хотын иргэд жил бүр 94 цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг аж.
7. Бухарест, Румын
Румыний нийслэл Бухарестэд оргил цагийн үеэр 24 минутыг замын түгжрэлд өнгөрүүлдэг байна. Тус хотын иргэд жилд 94 цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг байна.
8.Рио Де Жанейро, Бразил
Рио Де Жанейро хот 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийг зохион байгуулахын тулд тээврийн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, сүүлийн хоёр жилд замын ачааллаа бууруулж чаджээ. Гэхдээ л эхний арваас буусангүй. Тус хот 2013 онд оргил цагийн үеэр түгжрэл ихтэй гуравдахь хотоор нэрлэгдэж байсан бол энэ удаа наймд бичигджээ.
9.Шенжен, Хятад
Хятадын хоёрдахь түгжрэл ихтэй хотоор нэрлэгддэг Шенжен оргил цагаар 24 минут түгжирдэг байна. Гэвч тус хот нь түгжрэлээс салах том өөрчлөлт хийж чадсан хотуудын нэг юм. Хотын захиргааны бодлогын тусламжтайгаар оргил цагийн замын хөдөлгөөний ачааллыг 10 минутаар бууруулж чадсан юм
10. Лос Анжелес
Хэрэв та Лос Анжелест амьдардаг бол таны машин хоёрдахь гэр чинь л болно гэсэн үг. Замын түгжрэлийн индексээр Лос Анжелес хотын жолоочид жилд 92 болон түүнээс дээш цагийг замын түгжрэл дунд өнгөрөөдөг байна. Замын хөдөлгөөний оргил цагаар замынх нь 80 хувь нь түгжрэлтэй байдаг аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн