Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Улаанбаатарт кирилл үсгийн хөшөөг нээв

Улаанбаатарт кирилл үсгийн хөшөөг нээв
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 12
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев манай улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд өчигдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 118-дугаар сургуулийн урд талбайд кирилл үсгийн хөшөөний нээлтэд оролцов. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Монгол Улсаас Болгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав нар оролцсон байна. 
Кирилл үсэг нь Болгар улсаас үүсэлтэй юм. Кирилл үсгийг хэрэглэж, ард түмэн нь 100 хувь бичиг үсэгт тайлагдсан славян бус цорын ганц улс нь Монгол Улс гэж тооцогддог аж. Энэ байдалд үндэслэн Монгол Болгарын харилцааг гүнзгийрүүлэх үүднээс тус хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажлыг Болгар-Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд болон Болгарын археологич, профессор Николай Овчаров нарын зэрэг хүмүүс санаачилсан аж. Монгол, Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн кирилл үсэг ийнхүү хөшөөтэй боллоо.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн