Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын дарга болно

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын дарга болно
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 6
Хөдөлмөрийн үндэсний намын их хурал энэ сарын 17, 18-нд болох бөгөөд 21, аймаг есөн дүүргийн гишүүд дэмжигчид нь оролцох юм байна. Намын их хурлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар намын дарга болж, одоо даргаар нь ажиллаж байгаа С.Боргил дэд дарга болох аж. 2012 оны сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд ХҮН-д элссэн юм. Хүн төвтэй “Хүн дээд” гэсэн бодлого, үзэл баримтлалтай, хүндээ хандсан үйл ажиллагаа явуулна гэж зарлаж байсан тус намд УИХ-ын гишүүн С.Ганбаатар элссэнээр парламентад суудалтай нам болсон. ХҮН шинэчлэгдсэн гэдгээ зарлаж байхад УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ыг байгуулж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн таамаг гарч байв. Тэрээр ХҮН-ын ажлаар хөдөө орон нутагт ажиллаж байгаад өчигдөр орой Улаанбаатар хотод иржээ.
Дашрамд сонирхуулахад, ХҮН-ын дарга С.Боргил намаа шинэчлэн байгуулж байгаа гэдгийг зарлахдаа өөрийгөө Засгийн газарт Оюутолгойн асуудлаар санхүүгийн зөвлөх хийдэг хэмээн танилцуулж байсан. Гэтэл тус намын лидерийн ярьдаг, шүүмжилдэг ганц сэдэв нь Оюутолгой. Тэрээр "Оюутолгойн гэрээнд оролцсон бүх хүнтэй хариуцлага тооцох ёстой" гэдэг. Тэгэхээр үзэл баримтлалын зөрүүтэй хоёр хүн ХҮН-ыг удирдах нь. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн