УИХ-ын 12 гишүүн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийг шалгалт авдаг биш хууль бус томилгоог цуцалж, буруутанд хариуцлага хүлээлгэдэг хянан шалгадаг байгууллага болгож бэхжүүлэх, журмаар зохицуулж ирсэн харилцааг хуульд нэгтгэх, төрийн албан хаагчийг намаас түдгэлзүүлэх биш бүр татгалзуулах, ажилласан жил, үр дүнгээр дэвшиж ажиллах, албан тушаалтныг хариуцлагжуулах зохицуулалт шинээр тусгажээ. Бид зарим эрдэмтэн, судлаачдын Төрийн албаны хуулийн шинэтгэлийн талаархи байр суурийг хүргэе.