Гэрэл зургийн хальснаа бууж, хадгалагдан үлдсэн гэрэл зургууд нь түүхийн үнэт дурсгал болохын хамт өнгөрсөн цаг үед үнэхээр ийм зүйл байсан, ийм явдал болсон гэдгийг хожмын үеийнхэнд гэрчлэн харуулдаг. Та дараах зургуудыг үзэхдээ “Үнэхээр энэ үнэн гэж үү” хэмээн өөрөөсөө асууж магадгүй юм. Түүхийн өөр нэгэн хэсгийг бидний өмнө дэлгэж, өнгөрсөн үе рүү өөр нүдээр харахад туслах дараах түүхэн ховор зургуудыг нийтэллээ.
1.Адольф болон Рудольф Дасслер нар бол ах дүүс, мөн тэд тус бүр спорт хувцасны “Puma”, “Adidas” брэндийг үүсгэн байгуулсан. Гэвч тэд амьдралынхаа эцсийн мөч хүртэл бие биеэ үзэн яддаг байсан юм.
2.АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер өөрийн хүрмийг хими цэвэрлэгээнд явуулахдаа халаасанд нь цөмийн зэвсэг хөөргөх код байгааг анзааралгүй явуулж байжээ.
3. 1920-иод оны үед Их Британийн хатан хааны тэнгисийн цэргийнхэн хоёр байлдааны хөлөг онгоц бүтээсний нэгийг “Admiral Lord Rodney” хэмээн нэрлэжээ. Энэхүү хөлөг онгоцны ахлах галчаар “Попай” /Popeye/ хүүхэлдэйн киноны дүртэй төстэй хүн ажиллаж байсан ба түүнийг хөлөг онгоцныхон нь Попай хэмээн хочилжээ. Харин хүүхэлдэйн киноны дүрийг түүнээс санаа авсан гэдэг нь худлаа юм.
4. ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагариныг сансрын аяллаасаа ирснийхээ дараа, Франц улсад айлчлах үеэр тус улсын Засгийн газраас түүнд өөрийн “Matra Bonnet” үйлдвэрийн “Djet VS” спорт загварын машиныг бэлэглэж байжээ.
5. 1969 оны өвөл, ОХУ-ын Сахалинд их хэмжээний цас орж байсан бөгөөд тухайн өдөр замын хөдөлгөөнийг хааж байжээ. Зураг дээр замын гэрлэн дохио цасанд хучигдсан байгааг олж харж болно.
6. Энэ зурагт тэр чигтээ суутнууд...
7. 1996 оны есдүгээр сарын 10-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо анхны “McDonald’s”-ын сүлжээ нээж байсан ба үүнийг эсэргүүцсэн томоохон жагсаал болж байжээ.
8. ОХУ-ын II Николай болон Английн V Георг хаан нар үеэлүүд байжээ. 1917 оны хоёрдугаар сард большевкуудын хувьсгалын улмаас II Николай өөрийн хүсэлтээр ширээнээсээ татгалзсаны дараа V Георг түүнд Английн хатан хааны гэр бүлийн ордонд нэвтрэх зөвшөөрөл өгөхөөс татгалзаж байсан аж.
9. "Амьдралын зам" нэртэй алдартай зураг. 1.5 сая хүн өлсгөлөнгөөр амиа алдсан Ленинградын бүслэлтийн үед цас хайлсны дараа иргэдийн гол хүнс болох талх ачсан машин Ленинградыг зорьж байгаа нь.
1941 оны есдүгээр сарын 8-нд дэлхийн II дайны үед Герман цэргүүд Ленинград хотруу цөмрөн орж тэднийг бүслэсэн цаг хугацаа Оросын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн тоонд зүй ёсоор ордог. Нацистууд Ленинградыг 872 хоног буюу 1944 оны 1 дүгээр сарын 27-ныг хүртэл бүслэлтэндээ байлгасан юм. Германчууд бүслэлтээ өлсгөлөнгөөр буулган авахаар шийдэж, хотын томоохон хүнсний агуулахуудыг хамгийн эхэнд дэлбэлсэн нь харгис бодлого байсан юм. Ленинград хотын бүслэлтэнд 2.5 сая хүн байсны 400 мянга нь хүүхдүүд байв. Хотод хүнсний хомсдол үүсч, картын системээр хүнсний бараа олгодог болж, үйлдвэрийн ажилчид өдөр 250 грамм талх, албан хаагчид, хүүхдүүд, өндөр настангууд 125 грамм талх авах хэмжээ тогтоож эхэлсэн бөгөөд хүмүүс өлсгөлөнгөөс болж үхэж эхлэв. Өвөл Ладожийн тэнгис хөлдөж Оросын бусад хотоос хүнсний бүтээгдэхүүн зөөхөө болив. Ингээд хүнсний бүтээгдэхүүн түгээх хэмжээг багасгажээ. Харин цас хайлсны дараа талх ачсан машин дахин хүнс түгээх болсон нь энэ юм.
10. Еврейчүүдийн хорих лагерийн ханан дээр нэгэн хоригдол “Хэрвээ бурхан гэж байдаг бол тэр надаас уучлалт гуйх ёстой” хэмээн сийлсэн байжээ.
11. Хиппичүүдийн алдартай уриа “Энхийн төлөө бөмбөгдөх нь онгон болгох гэж хүчээроролдохтой адил”
12. Ухаалаг гар утас биднийг нийгмийн харилцаанаас холдуулж байгаа нь үнэн ч, түүнээс өмнө бас ийм үзэгдэл байжээ.
13. 1954 оны усны хувцас. Одоо энэ усны хувцас өдөр тутмын хувцас болсныг бид мэднэ.
14. Альберт Эйнштейний алдартай гэрэл зургийн бүрэн хувилбар нь. Эйнштейнээс нэгэн сэтгүүлч ухаалаг царай гаргахыг хүсэхэд тэрээр ийм царай гаргасан гэдэг.
15. XIX зууны үед шувуу агнахад ашигладаг байсан буу. Энэ бууны нэг сумаар 50 шувууг нэг дор агнах боломжтой байжээ.
16.“Титаник” хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн нохой. Хөлөг онгоцон дээр нийт 12 нохой байснаас гурав нь амьд үлдэж байсны нэг нь энэ нохой аж. 1912 он.
17. “Мерседес”-ийн анхны загвар ийм байжээ.
18. Зуун жилийн өмнөх ханиалганы сироп. Энэхүү сиропны найрлагад архи, каннабис, хлороформ болон морфин сульфат ордог байжээ.
19. Улаан загалмайн нийгэмлэгээс илгээсэн тусламжаас асрамжийн газрын зургаан настай хүү шинэ гутал “бэлгэнд” авч байгаа нь. 1946 он.
20. 1937 онд болсон Гитлерийн дэмжигчдийн жагсаал. Үүнээс найман жилийн дараа зарим дэмжигч түүний дэглэмийг дэмжиж байгаагүй гэдгээ илэрхийлсэн байдаг.
21. Коко Шанель болон Сальвадор Дали нар хамт тамхилж байгаа нь, 1938 он.
22. “Beatles” хамтлаг 1961 оны арванхоёрдугаар сард "Aldershot" хэмээх клубт 18 хүнд концерт тоглож байгаа нь. Гэвч тэд жил хагасын дараа дэлхийн супер од болцгоосон юм.
23. Сталины хошигносон байдлаар авахуулсан зураг
24. Билл Гейтсийн үнэмлэхгүй жолоо барьж баривчлагдсан үеийн зураг (1977)
25. НАСА-гийн эрдэмтэд, 1961 он
26. Кремльд болсон уулзалтын үеэр Фидел Кастро тамхи татаж, гартаа "Rolex"-ийн хоёр ширхэг бугуйн цаг зүүсэн байгаа нь, 1963 он
27. Арнолд Шварценеггер анх удаа Нью-Йорк хотод ирсэн нь, 1968 он
28. Гитлерийн хувийн биеийн хамгаалагчид, 1933
29. Осама бин Ладен Швед дэх гэр бүлийнхний хамт. Баруун гар талын ногоон цамцтай сууж байгаа эр. 1970 он
30. Сум нэвтэрдэггүй хантаазны туршилтад оролцсон зоригт эр
31. Хачико нохойг нас барсны дараа галт тэрэгний буудлынхан хүндэтгэл үзүүлж байгаа нь
32. Герман цэрэг хүүхэдтэй орос эмэгтэйд цэргийн хүнснээсээ хуваалцаж байгаа нь
33. Герман улс хэт инфляцид орсон байх үед буюу 1922 онд хүүхдүүд боодол мөнгөөр тоглож байгаа нь
34. Эйфелийн цамхгийг будаж байгаа нь, 1889 он
35. Билл болон Хиллари Клинтон нар гэрлэхээсээ өмнө
36. Сталины хүү Яков Жугашвил 1941 онд германуудад олзлогдож байгаа нь. Тэрээр хожим хорих лагерьт амь үрэгдсэн юм.
37. Гитлер хуримын гэрч болж буй нь
38. Эрх чөлөөний хөшөөг барьж байх явц, Парис, 1884
39. Beatles хамтлаг "Abbey Road" алдарт гэрэл зургаа авахуулахын өмнөх мөч
40. Бодит амьдрал дээрхи Кристофер Робин хүү болон Уинни Пүх, 1927
41. АНУ-д 1930-аад оны үед энэхүү торыг хүүхдийг салхилуулахад орон сууцанд ашигладаг байжээ.
42. Хорт хийний хамгаалалт бүхий хүүхдийн тэрэг, Англи, 1938
43. Клод Детлофф хэмээх зурагчны "Аав аа, намайг хүлээгээч" хэмээх алдарт гэрэл зураг. Канад, 1940 оны аравдугаар сарын 1
44. Лондоны хөгжмийн дэлгүүрийн үйлчлүүлэгчид, 1955
45. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр. Террористууд халдлага үйлдэж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушт хэл дуулгаж байгаа нь
46. Протестант болон католик шашинтай эхнэр нөхөр хоёрын булшийг өөр шашинтны оршуулгыг тусгаарлаж буй ханыг давуулан уулзуулсан байгаа нь
47. АНУ-д дөрвөн хүүхдээ худалдахаар зар тавьсан эмэгтэй нүүрээ нууж буй нь, сонин дээр гарсан зураг, 1948.
48. Роберт Капагийн дэлхийн алдартай зургуудын нэг. Испанийн иргэний дайны үеэр амь эрсдэж буй цэргийн үхэл
49. Их Британийн хатан хаан II Элизавета дэлхийн II дайны үед ажиллаж байх үеэр
50. Залуу Билл Клинтон Ерөнхийлөгч Жон Кеннедитэй уулзаж байгаа нь
51. Нацистын мэндчилгээ хийхээс татгалзсан эр, 1936