Яг одоо Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн гол агуулга нь тэтгэврийн насны гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь давхар тэтгэвэр хэлбэрээр тодорхой хувийг өвлүүлэх юм. Төслийг боловсруулах болсон нь хэд хэдэн шалтгаантай гэж хууль санаачлагчид буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнэ зэрэг нэр бүхий гишүүд тайлбарлажээ.
Энэ хуулийг баталснаар гэр бүл салалт багасч, гэр бүлийн гишүүд бие биеэ хайрлах урт хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэндээ анхаарах зэрэг олон ач холбогдолтой гэж санаачлагчид үзжээ. Хамтын тэтгэврийн тухай хуультай болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй гэж тооцсон байна.
Гэр бүлийн гишүүдэд тодорхой шаардлага тавьж, тэтгэврийг өвлүүлэх асуудлыг шийдвэрлэх юм байна. Тухайлбал, гэр бүлийн хоёр хамгийн багадаа 10-аас дээш жил хамтран амьдарсан, гэрлэлтээ батлуулсан, нийгмийн даатгалын шимтгэл улсад төлсөн байх зэрэг шаардлагыг тавих юм байна. Харин хүнтэй суугаагүй тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны өндөр зөрүүтэй гэр бүлийн гишүүд, ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд Хамтын тэтгэврийн тухай хуульд хамаарахгүй юм.
Дэлхийн хөгжсөн, хөгжиж буй ихэнх орнууд даатгуулагчийг нас барсан тохиолдолд тэтгэврийг нь өв залгамжлуулдаг. Ингээд зарим жишээг хүргэж байна.
АНУ-д өндөр насны тэтгэвэр тогтоолгоод удаагүй байсан эхнэр, нөхөр хоёр зуурдаар нас барахад тэтгэврийг нь тухайн даатгуулагчдын ар гэрийнхэнд нь өвлүүлдэг юм байна. Тус улсад өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо тухайн даатгуулагч данс нээх маягт дээрээ өөрсдийнхөө тэтгэврийг өвлүүлэх хүлээн авагчийн нэрийг заавал бичдэг байна. Эхнэр, нөхөр хоёр өөрсдийнхөө нэрийг өв залгамжлагчаар сонгон бичиж, харин хоёулаа нас барсан бол гуравдагч этгээдийн хүлээн авагчийн нэр буюу үр хүүхдэд нь өвлүүлдэг аж. Үр хүүхэд нь эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгийг өв залгамжилж авснаар 40 гаруй жил буюу өөрөө тэтгэвэрт ортлоо хэрэглэх хэмжээний мөнгөн хуримтлалыг авах тохиолдол ч байдаг байна. АНУ-ын муж улс бүр өөр өөрийн хуультай учраас тэтгэврийг өв залгамжлуулах хуулийг олон хэлбэр байдаг байна. Мөн тус улсад тэтгэвэр өвлүүлэх тухай гэрээслэлийгүндэслэн тэтгэврийг өвлүүлж болдог байна. Тэтгэвэр өвлөн авах нөхцөл байдал болон эрх үүссэн тохиолдолд нас барагчийнэхнэр, нөхөр нь өөрөө тэтгэврийн насанд хүрсэн байвалямар ч татвар шимтгэлгүйгээр өөрийн тэтгэврийн дансанд шилжүүлэн авч хэрэглэж болно.
Харин өөрөө тэтгэврийн насанд хүрээгүй бол Тэтгэврийн насанд хүртлээ нас барагчийн нэр дээр хэвээр нь байлгаж болно.Тэгээд хожим тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрийн тэтгэврийн данс руу ямар чторгуульгүйгээр шилжүүлэн авч хэрэглэж болно. Эсвэл шууд өөрийн тэтгэврийн данс руу шилжүүлэн аваад тодорхой хэмжээний мөнгө гарган авч хэрэглэж болох хувилбарууд байдаг байна.
Тус улсад нас барсан даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журамтай. Гэхдээ өвлүүлэхдээ тухайн нас барсан хүнтэй нас чацуу, тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд тэнцүү хуваарилдаг байна. Өөрөөр хэлбэл, тухайн тэтгэвэр авагч ямар нэг байдлаар амь насаа алдахад түүний тогтоолгосон тэтгэврийн мөнгөн хуримтлалын хувь хэмжээг нийт тэтгэвэр авагчдын хувь хэмжээн дээр нэмдэг байна. Нөхөр, эхнэр, ар гэрийнхэнд нь өвлүүлдэггүй аж.
Итали улсад эрэгтэйчүүд 66, эмэгтэйчүүд 62 нас хүрч, 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэвэр авах бүрэн эрх нь үүсдэг байна. Манай улсын тэтгэврийн тогтолцоотой нэлээд ойролцоо юм байна. Тус улсад тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд эхнэр, нөхөр гэр бүлийн гишүүдэд нь өв залгамжлуулах эрх үүсгэх бололцоотой байдаг байна. Нас барсан этгээд Итали улсын иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяаллыг үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсч, өвлүүлэх тэтгэврийн хэмжээг нь хуулиар тогтоодог юм байна. Харин нас барсан даатгуулагч нэгээс дээш удаа гэрлэж, өмнөх хамтран амьдрагчтайгаа 10-аас дээш жил хамтран амьдарсан бол өвлөгдөх тэтгэврийг хуваахаар журамлажээ. Өөрөөр хэлбэл, өмнө суусан эхнэр, одоо байгаа эхнэрт нь тэтгэврийг хувь тэнцүүлэн хуваан олгоно гэсэн үг. Хэрвээ нас барсан даатгуулагч эхнэр эсвэл нөхөргүй бол тэтгэврийн өв залгамжлах эрхийг эхлээд үр хүүхэд, дараа нь хамгийн ойр дотнын ах дүү, төрөл төрөгсөд нь шилжүүлдэг байх нь. Ер нь Италид тэтгэврийн бүх талын таатай нөхцөл бүрдсэн байдаг бөгөөд нийгмийн халамжийн зардал нь ДНБ-ий 15.4 хувийг эзэлдэг юм. Гэхдээ эдийн засгийн хямралаас болж нийгмийн халамжийн бодлогоо өөрчлөх тохиолдол нэлээд гардаг ажээ.
2001 онд “Оросын Холбооны улсын тэтгэврийн тухай” хуульд тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд түүний тэтгэврийг өвлүүлэх талаар хуульчилжээ. Тухайн тэтгэвэр авагч амьд байхдаа авч амжаагүй улсаас тогтоосон тэтгэврийн үлдэгдэл мөнгө, тэтгэврийн хуримтлалын мөнгө, төрийн бус тэтгэврийн санд сайн дураараа хуримтлуулсан хуримтлалаа өвлүүлэх эрхийг нээж өгсөн ажээ. Сар бүр цалингаасаа тэтгэврийн шимтгэл төлж, тэр нь тухайн хүний нэрийн дансанд хуримтлагдаж, тус дансанд хэр хэмжээний мөнгө хуримтлагдсан талаарх мэдээллийг ОХУ-ын Тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчдадаа жил бүр мэдээлдэг ажээ. Тодруулбал, шимтгэл төлөгчийн нэрийн дансанд хэчнээн рубль хуримтлагдсан болох мэдээллийг “Аз жаргалын захидал” нэртэй илгээмж даатгуулаг нартаа жил бүр илгээдэг гэсэн үг. Гэхдээ шимтгэл төлөгч нэрийн дансанд байгаа мөнгөн хуримтлалаа тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах боломжтой аж. Хэрвээ тухайн хүн тэтгэвэрт орохоосоо өмнө нас барсан тохиолдолд түүний хуримтлалыг өв залгамжлагчид нь шилжүүлэх юм. Харин өв залгамжлагч нь даатгуулагчийг нас барсан өдрөөс зургаан сарын дотор Тэтгэврийн санд хандсан тохиолдол төлбөр олгогдоно гэж хуульд заасан байдаг аж. Тэгвэл Их Британи улсын хувьд ч мөн адил өндөр насны тэтгэврийг өвлөх, өвлүүлэх харилцааг хуулиар зохицуулсан байдаг бөгөөд хууль ёсны гэр бүлийн эхнэр нөхөр, хамтран амьдрагчийн аль нэг нь нас барсан тохиолдол нэгнийхээ тэтгэврийг өвлөн авах нь нээлттэй байдаг ажээ.
Тус улс 1981 оноос тэтгэврийн даатгалын бүрэн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлсэн. Чили улсад тэтгэврийг тавьж олгохдоо насан туршдаа тэтгэвэр авах, хуримтлагдсан нийт мөнгөнөөс төлөвлөгөөтэйгөөр хасалт хийж авахын аль нэгийг сонгох эрх олгодог бөгөөд төлөвлөгөөтэйгөөр хасалт хийж авах хувилбарыг сонгосон тохиолдолд, даатгуулагч болон тэтгэвэр авагч нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь өвлүүлэх журамтай байдаг юм байна.
Хүн амын хөгшрөлт хурдацтай нэмэгдэж байгаа Европын болон Өмнөд Америкийн орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа юм байна.