Монголын сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр албан ёсоор озэки цол хүртлээ. Японы сүмогийн холбоо түүнд озэки цол олгохоор өнөөдөр албан ёсоор шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрээ өнөөдөр Тэрүнофүжи болон түүний Исэгахама дэвжээний багшид уламжилсан байна. Тэрүнофүжи 12 даваа, гурван унаатайгаар өнгөрсөн долоо хоногийн ням гарагт дууссан нацү башёд түрүүлсэн билээ. Өдгөө 23 настай тэрээр энэ оны гуравдугаар сарын башёгийн өмнө сэкивакэ цол хүртэж байсан бөгөөд цаашид ёкозүна цолтон болохоор хичээж байгаа юм. Озэки нь Японы мэргэжлийн сүмо бөхийн дээрээсээ хоёр дахь цол юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг жилийн дотор озэки цол хүртсэн анхны бөх болж байгаа юм байна. Ирэх башёгоос дөрвөн озэки цолтон дэвжээнд гарах юм байна.
Сүмогийн шинэ озэкигийн гэрэл зурагт үлдсэн содон агшнуудыг доорх линкээс үзнэ үү.