Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

​Трамп, Путин нар нууц уулзалт хийжээ

​Трамп, Путин нар нууц уулзалт хийжээ
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 19
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар “Их-20”-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа албан ёсоор уулзсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарын дунд хоёр дахь тусгай уулзалт болсон нь өчигдөр ил боллоо.
Тэд “Их-20” Дээд хэмжээний уулзалтын оройн зоогийн үеэр дахин уулзсан бөгөөд Трамп, Путин нараас гадна Путины орчуулагч хамт байжээ. Тусгай уулзалт нэг цаг үргэлжилсэн байна. АНУ-ын орчуулагч оросоор ярьдаггүй учир тэд Путины орчуулагчийг ашиглах хэрэгтэй болсон талаар албаны хүмүүс тайлбарлажээ.
Цагаан ордны зүгээс тэд уулзсан гэдгийг хэвлэлийнхэнд батлан хэлсэн хэдий ч энэ бол албан ёсны уулзалт байгаагүй, ердөө товчхон хөөрөлдөөн байсан учраас хоёр дахь уулзалт гэж хэлж болохгүй гэсэн байна.
Түүнчлэн, Цагаан ордны зүгээс тэдний уулзалтыг нуухыг оролдсон гэж үзэж байгааг няцааж утгагүй хардлага гэжээ.
Тэдний энэхүү уулзалтыг анх Euroasia Group компанийг үүсгэн байгуулагч бөгөөд захирал Иэн Бреммер мэдээлсэн аж.
Талуудын хоёр дахь уулзалтыг “нууц оройн зоог” гэж хэвлэлүүд онцолсныг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үгүйсгэж буй.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд ОХУ хөндлөнгөөс нөлөө үзүүлсэн гэж таамаглаж байгаатай холбоотойгоор хоёр орны удирдагчдын харилцаа дэлхий нийтийн хяналтан дор байгаа.
АНУ-ын Тагнуулын төв газар өнгөрсөн сонгуульд Орос улс Доналд Трампыг ялалт байгуулахад тусламж үзүүлсэн гэж итгэж байгаа билээ. Харин үүнийг Трамп эрс эсэргүүцсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж:BBC
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн