Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

​Томоохон их, дээд сургуулиудын босго оноо, шинэ элсэгчдэд зориулсан тэтгэлгүүд

​Томоохон их, дээд сургуулиудын босго оноо, шинэ элсэгчдэд зориулсан тэтгэлгүүд
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 14
Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусна. Их, дээд сургуульд шинээр элсэх гэж байгаа элсэгчиддээ зориулан томоохон их, дээд сургуулиудын тэтгэлгүүд болон босго онооны талаарх мэдээллийг хүргэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтдаа сайн бэлдэж, өндөр авч чадах юм бол сургалтын төлбөр болоод олон төрлийн хөнгөлөлт эдэлж, түүгээр зогсохгүй хүссэн сургуульдаа орох боломж таны өмнө нээлттэй.  

МУИС-ийн элсэгчдэд зориулсан тэтгэлэг 
Дараах элсэгчдийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлнө. Үүнд:
  • Улсын олимпиадад эхний байр эзэлсэн бол;
  • Суурь шалгалтад тооцуулсан байгалийн ухааны ЭЕШ нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ мөн математик, физик, хими, биологи, техник технологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1-ээс 3-р байранд шалгарч дээрх сургуулиудад элссэн бол;
  • Суурь шалгалтанд тооцуулсан байгалийн ухааны ЭЕШ-даа 650 болон түүнээс дээш оноотой Байгаль эх лицей ахлах сургуулийн төгсөгч ШУС-ийн БУС, ХШУИС-д элссэн бол; 
МУБИС-ийн шинээр элсэгчдэд зориулсан тэтгэлэг 

Сургалтын төлбөрөөс эхний жилд 50 хувь хөнгөлнө. Шалгуур: 
  • Багш, математик, байгалийн ухааны хөтөлбөрөөр 600-аас дээш
  • Багш бага ангийг болон сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр 550-иас дээш оноотой ЭРЭГТЭЙ элсэгч
Сургалтын төлбөрөөс 100 хувь, 70 хувь чөлөөлөх тэтгэлгийн шалгуур:  
  • Элсэлтийн ерөнхий шалгалтаар 750-иас дээш оноо авсан бол тухайн оюутны төлбөрийг 100 хувь
  • Элсэлтиийн ерөнхий шалгалтаар 650-иас дээш оноо авсан бол төлбөрийн 70 хувийг хариуцана. 

АШУҮИС-ийн шинээр элсэгчдэд олгох тэтгэлэг
  •  Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг 
  •  Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан шинээр элсэгчид сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг 
  • Эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо нь 720-иос дээш шинээр элсэгчид сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгоно 
ХААИС-ийн шинээр элсэгчдэд олгох хөнгөлөлт

  • Олон улс, улсын албан ёсны олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
  • ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.
  • Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
  • Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.
Томоохон их, дээд сургуулиудын босго оноо
Монгол Улсын их сургууль- 560
Шинжлэх ухаан технологийн их сургууль-440
Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургууль-560
Монгол Улсын боловсролын их сургууль-500-600
Хөдөө аж ахуйн их сургууль- 500
Соёл урлагийн их сургууль-400-420
Санхүү эдийн засгийн дээд сургууль-620  
Хүмүүнлэгийн ухааны их сургууль-560
Их засаг их сургууль- 500
Төмөр замын дээд сургууль- 550
Улаанбаатар дээд сургууль- 400
Шихихутаг хууль зүйн дээд сургууль- 550

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн