Open iToim app
Спорт | 1 мин уншина

Тойм: "Макс"-ын Д.Ганбаатарын зээрд үрээ тод магнай, торгон жолоогоо өргөлөө

Тойм: "Макс"-ын Д.Ганбаатарын зээрд үрээ тод магнай, торгон жолоогоо өргөлөө
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан соёолон, дааганы уралдаанаар өндөрлөлөө. Энэ жилийн улсын их баяр наадмаар хур бороо бага, газрын гарц тааруу, шороо ихтэйбайсан ч хурдан морьдын уралдаан сайхан болж өндөрлөлөө.
Наадмын хурдан морьдын уралдаанаас хамгийн үзүүштэй нь соёолон насны морьд байдаг. Энэ жилийн соёолон насанд 264 хүлэг бүртгүүлснээс 196 нь гарааны зурхайгаа сэргэж "Макс"-ын Д.Ганбаатарын зээрд үрээ төрийн наамдандаа түрүүлсэн бол азаргын уралдаанд Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнгийн халтар азарга түрүүлж, аман хүзүү, айргын гуравт Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн уяаны хээр, хээр халзан аваргууд хурдаллаа. Тод манлай уяач Д.Ононгийн уяаны хурдан хүлгүүд бүх насны морьдын уралдаанд айргийн 10-т багтаж уралдсаныг энд онцлох нь зүйтэй.
Мөн энэ жилийн наадамд Ховд аймгийн Мянгат сумын харьяат З.Мэндсайханы уяаны морьд хурдан байв. Хээр азарга нь улсын наадамд айргийн тавд хурдалж, шүдлэн насны хуралдаанд хүрээ үрээ нь мөн айргын тавд хурдалсан юм.
Энэ жилийн дааганы уралдаан Монголын Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн даага улсын их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн нь онцлог байв.
Хурдан морьдын уралдаан
ТҮРҮҮ
АМАН ХҮЗҮҮ
    ГУРАВ
       ДӨРӨВ
       ТАВ
АЗАРГА
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга түрүүлэв. Монгол Улсын Манлай уяач Д.Эрдэнэчулууны уяжээ.
МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батболдын хээр морь аман хүзүүдлээ.
МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэгийн зээрд бундан
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат,аймгийн манлай уяач Т.Болдбаатарын халиун морь.
Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы хээр морь
ИХ НАС
Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Б.Буяннэмэхийн хээр халзан зээрд
Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд,
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын шарга зээрд
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар зээрд
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал зээрд
СОЁОЛОН
Макс группын захирал Д.Ганбаатарын зээрд үрээ
Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Х.Пүрэвдоржийн зээрд үрээ
МСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хээр үрээ
Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б. Лхагва-Очирын хонгор халзан үрээ
Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Н.Батбаярын хээр үрээ
ШҮДЛЭН
Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор үрээ
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Д.Хишигжаргалын халзан үрээ
Дундговь аймгийн Хулд сумын уяач Б.Баярсайханы хул үрээ
Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Балдоржийн хүрэн үрээ
Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы хүрэн үрээ
ХЯЗААЛАН
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал үрээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат П.Одонбаатарын халиун үрээ
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Алтан-Очирын сартай хүрэн
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяатБ.Бадраагийн халзан үрээ
Дундговь Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяачД.Сүхбаатарын хонгор халзан үрээ
ДААГА
Алтай констракшн компанийн захирал, Монгол улсын тод манлай учач Х.Бат-Эрдэнийн хээр даага
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн засаг дарга Бадраагийн хүрэн халзан даага
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Магсарын Ариунбатын хээр даага
Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн даага
ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн