УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж буй. 2015 онд төсвийн орлогыг 7.1 их наядаар төсөвлөж байсан бол ирэх жилийнхийг 6.9 их наядаар оруулж ирсэн. Энэ хэмжээгээр зарлага багасч, таналт хийх шаардлагатай болж байгаа. Төсөвт олон агентлагийг татан буулгаж, хооронд нь нэгтгэхээр оруулж ирж байгаа аж. Одоогийн байдлаар манай улс 180 мянган төрийн албан хаагчтай. Тиймээс ажлын давхардлыг арилгах зорилгоор агентлагуудыг нэгтгэж, эрх үүрэг нь яамандаа шилжээд явах боломжтой агентлагуудыг татан буулгаж байгаа аж. Мөн сангуудыг тодорхой хэмжээнд бууруулж байгаа. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нийлүүлж, нэг байшинд оруулах аж. Ингэснээр урсгал зардал, цахилгаан хэмнэх бөгөөд нэг байшинг нь зарах гэнэ. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн газрыг нэгтгэхээр оруулж ирж байгаа юм. Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахаар байгаа. Үүнээс гадна ирэх оны наймдугаар сарын 1-нээс яамдын тоог ч бууруулж ес болгож байгаа билээ.
Ингээд ирэх онд нэгтгэх, татан буулгах агентлагууд болон яамдыг хэрхэн өөрчлөхийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буугдах байгууллагууд
2. Худалдан авах ажиллагааны газар
3. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс
4. Төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэд байгуулагдсан үндэсний зөвлөл, хороодын ажлын албад
5. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар
2016 оны наймдугаар сарын 1-нээс татан буугдах
1. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар
1.Үндэсний татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай
2.Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой
3.Үндэсний хөгжлийн хүрээлэнг Стратеги судалгааны хүрээлэнтэй
4.Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн хөгжлийн институт
5.Нийслэлийн Гэр хорооллыг барилгажуулах ажлын төслийн нэгжийг Гэр хорооллын хөгжлийн газартай нэгтгэх
2016 оны наймдугаар сарын 1-нээс яамдыг өөрчлөх
2. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
4. Хууль зүй, дотоод хэргийн яам
5. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
1.Эрүүл мэнд, спортын яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
2.Хөдөө аж ахуйн яам болон Аж үйлдвэрийн яам
3.Барилга хот байгуулалтын яам болон Эрчим хүчний яам, Зам тээврийн яам
Бүтцийн өөрчлөлтийн дүнд 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцож байгаа аж.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буугдах сан
УИХ-аас 2006 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг баталж байжээ. Үүнээс хойш 36 тусгай сантай болсон аж. Эдгээрийн 11-ийг нь татан буулгаж, дараах санг үлдээхээр төсөлд тусгажээ.