Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Тариаланчдаас 30 хувийн урьдчилгаа авч үрийн буудайг олгоно

Тариаланчдаас 30 хувийн урьдчилгаа авч үрийн буудайг олгоно
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 28
Энэ хаврын тариалалтанд нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 38.0 мянган тонныг нөөцөлсөн  байгаа ажээ. Өөрөөр хэлбэл энэ жилийн үрийн буудайнд 10 тонн дутахаар байгаа бөгөөд түүнийг нөхөх буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргахаар зохицуулж байгаа юм байна. 
Өнөөдрийн байдлаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан нийтдээ 103 аж ахуйн нэгж, иргэнд 2.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаа төлбөр авч зээлээр олгоод байна. Харин хаврын тариалалтад дутагдаж байгаа үрийн хэрэгцээг хангах зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбараас чанар сайтай үрийн буудайг 30 хувийн урьдчилгаа төлбөр авч худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү үрийн буудайг  30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас чанар, стандартын шаардлага хангасан улаанбуудайн үрээр нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж, дугаарлан жишигт тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажлууд хийж байгаа ажээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн