Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэдийн бүртгэл мэдээллийг ашиглан монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэж буй овог, хамгийн урт, богино нэр, түүхэн, сонирхолтой нэр гэсэн төрлөөр ангилж, тус бүр дээр нь жагсаалт гаргасан байна. Жишээ нь, монголчуудын хэрэглэж байгаа хамгийн урт нэр Лувсандэнзэнпилжинжигмэд буюу 24 үгээс бүрдэж байгаа бол хамгийн богино нь Аз, Оч зэрэг нэр багтсан байна. Монголчуудын дунд байдаг хамгийн ховор нэрээр Адилсанаа, Ямагтбаатар, Олонбаярлах зэрэг нэр багтсан байгаа бол хамгийн сонирхолтой нэрсэд Ямаа, Тугал, Хурга, Мал, Буга зэрэг амьтны нэртэй хүмүүс байдаг ажээ. Ингээд монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэж буй нэрсийг доорх инфографикаас харна уу.
Монгол улсын хэмжээнд хамгийн олон хүнд өгсөн нэрс: Бат-Эрдэнэ, Алтанцэцэг, Отгонбаяр, Оюунчимэг, Батбаяр,…
40-өөд онд монголчууд хүүхэддээ дараах нэрсийг их өгч байжээ. Долгор, Долгорсүрэн, Дуламсүрэн, Лхагвасүрэн, Ичинхорлоо, Бямбаа, Баатар, Лхамсүрэн, Даваа,…
70-өөд онд монголчууд хүүхэддээ дараах нэрсийг их өгч байжээ. Болормаа, Отгонбаяр, Батбаяр, Мөнхбат, Оюунчимэг, Гантулга, Батсайхан, Ганболд, Нэргүй, Бат-Эрдэнэ,…
2000 оноос хойш монголчууд хүүхэддээ дараах нэрийг их өгөх болсон байна. Энхжин, Билгүүн, Номин-Эрдэнэ, Хонгорзул, Хулан, Тэмүүлэн, Анужин, Төгөлдөр, Өсөхбаяр,…
Хамгийн сонирхолтой нэрс:
Жижигзургаа, Бамбарууш, Итгэмжлэх, Үсрээ, Ботго, Тугал, Хурга, Гөлчгий,…
Гүрсоронзонгомбосүрэнболд, Гурвындавааотгонболд, Гурванхангайшатарманлай, МятрашгүйМонголжингоо, Жүгдэрнамжилжавзмаа, Гүрсоронзонболдбаатар,…
Буд, Ган, Ану, Гүр, Хад, Цог, Ням, Сүх,…
Бүүрэгмаа, Бас-Ерөөл, Гонгордамба, Тожбаатар, Охинжав, Шийлэггалаа, Алимантунгалаг, Үнэнтогоо,…
Халун, Тэмүүжин, Билгүүдэй, Мандухай, Чингис, Хасар, Өгөөдэй,…