Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

Танилц, өглөөний цай ууж болох тухтай газрууд

Танилц, өглөөний цай ууж болох тухтай газрууд
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 27
Өглөөний цай уулгүй ажилдаа гарвал энергиэ бүрэн авч чаддаггүй гэдгийг судлаачид тогтоосон байна. Үүнээс болж энерги хамгийн их хэрэглэгддэг тархи сайн ажиллах чадваргүй болдог байна. Цаашлаад өглөө цай уухгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж ярих болсон. Иргэд зарим үед өглөөний цайгаа ууж амжилгүй гэрээсээ гарах нь элбэг билээ. Иймээс ажилдаа явах замдаа өглөөний цай ууж болох тав тухтай газруудын мэдээллийг хүргэж байна.
-Mille’s espresso-

Өглөөний цайгаа тав тухай орчинд уухыг хүсвэл Millie’s espresso-гзорьж болно. Specialities, Omlet, Egg dishes зэргээс хүссэнээ сонгох боломжтой. Өглөө 08:00 цагт нээхээс гадна ажилчид нь англи хэлтэй учир гаднын зочид, найз нөхөдтэйгөө тухлахад маш тохиромжтой. Хаяг: UB Mart архан талд, утас:11330338
-MANDU house-

Хотын төвд ажилтай бол өглөөний цайгаа Mandu house-д ууж болох юм. Одоогоор шарсан талх, омлет, шарсан зайдас санал болгож байгаа ч ирэх сард өглөөний цайны шинэ цэсээр үйлчлэх юм байна. Өглөө 08:00 цаг гэхэд аль хэдийнэ үйлчлүүлэгчийнхээ өглөөний цайг бэлэн болгосон байдаг аж. Хаяг: UBH хажууд, утас:77180909
-PAPAMINGO coffee shop-

Яарсан үедээ өглөөний цайгаа эртхэн уучих газар хайж байгаа бол PAPAMINGO coffee shop-ыг зорихыг санал болгож байна. Өглөө 07.30 цагт ирэхэд Tuna sandwich, Hotdog бэлэн байна. Түүнчлэн дуртай кофе, цайнаас гадна төрөл бүрийн амтат бялуунаас сонгон цайлах боломжтой. Хаяг: 4-р хороолол, Гурванбилэг их дэлгүүр, утас: 11366247
-Double shot-

Эднийх олон салбартай учир үйлчлүүлэгч өөртөө аль ойрхон салбарт өглөөний цайгаа ууж болно. Өглөөний цай 08:00 цагт бэлэн болсон байдаг аж. Салбар-1, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хурд хороолол, KH-Apartment үйлчилгээний төв, 1 давхарт Салбар-2, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо СТӨ-ний чанх хойд талд байрлаж байна. Утас:77112662
-Cafe bene-

Өөрийн ажил, сургуультай аль болох ойрхон салбарт өглөөний 08:00 цагт очиж үйлчлүүлж болох юм. Цайндаа сүүтэй, хар кофеноос сонгон waffle амтлаад гарах боломжтой. Утас:75553000
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн