Зугаатай өдрүүд ганцхан зун л байдаг гэж үү. Улирал алгасалгүй амарч, зугаалж, алжаалаа тайлж, зугаацаж, найз нөхдөөрөө хөгжилдөх боломж зөндөө байна. Өвлийн улиралд зугаацах ганц боломж нь кино үзэж, нэг газар суух биш болжээ. Залуус ууланд авирч, фитнесс, бүжгийн клубуудэд хамрагдаж өвлийг ч үр дүнтэй өнгөрөөж байна. Тэгвэл гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо өвлийн улирлыг ч зугаатай өнгөрөөх боломжтой газруудыг танилцуулж байна.
Өвлийн улиралд л үзэж, зугаацах боломж бол нохой чаргатай аялал. Нийслэлээс холгүй хэд хэдэн газарт нохой чарганы аялал хийдэг болсны нэг нь Улаанбаатар хотоос 68 км-т, Тэрэлж дэх “UB-2” жуулчны баазын орчимд байрлах газар юм. Өдрийн 35 км-ын аялал нь гадаадын иргэнд 150 ам.доллар, монгол хүнд 150 мянган төгрөг аж. Үнийн дүнд хоол багтсан аж. Түүнчлэн морин аялал байгаа бөгөөд нэг цаг нь 10 мянган төгрөг, мото аялал 10 км нь 60 мянган төгрөг /1-2 цаг орчмын 5 км-ын нохой чарганы аялал нь 55 мянган төгрөг, Үүнээс гадна олон хоногийн адал явдалт аяллыг зохион байгуулж болох юм.
Жонон нохой чарганы газар:
Аялал бүрт мэргэжлийн хөтөч аяллыг удирдан зохион байгуулж хамт явна. Мөн нохой чарганы аяллын дараа галын элчинд дулаацаж халуун цай ундаа ууж мөсөн дээр тоглож уулын бэл хөндийгөөр хунгарласан цасаар байлдаж хөгжөөнт тоглоом тоглон наадан амралтын өдрөө хөгжилтэй сайхан өнгөрүүлэх боломжтой . Нохой чарганы аяллын хөтөлбөр: -Анх удаа аялж буй аялагч нарт зориулсан аялал, -Бүтэн өдрийн аялал , -1 Хоногийн аялал, -2 хоногийн аялал, -3 хоног хоногийн, - дээд тал нь 14 хоног хүртэл урт хугацаагаар нохой чаргаар аялах гэх мэт хүн бүрийн аялах боломжтой цаг хугацаанд тохируулан олон төрлөөр нохой чарганы аяллыг зохион байгуулдаг. Өдөр бүр нохой чарганы аялал хийдэг. Жонон нохой чарганы газрын байршил нь Улаанбаатар хотоос 38км Тэрэлжийн гүүрний хажууд манай бааз байрлаж байна. Утас: 99125143, 80804431
"Даяндээрхийн шүтээн" өвлийн аялал жуулчлал:
Өвлийн аялал жуулчлал, Даяндээрх шүтээнд мөргөх мөргөлийн аялал, "Ногоон нүдэн лам"-ын нутгаар түүхэн аялал, Булган талын Дани жуулчдын түүхэн мөрөөр аялал гэх мэт олон түүхэн сонирхолтой аяллуудыг үзэх боломжтой. "Ар Халхын Утай Гүмбэн" болсон "Даяндээрх шүтээн"-дээ мөргөх мөргөлийн аялал тун удахгүй эхлэх аж. Утас 70188019, 99119169
Хүйтэнд даарахаас айж байгаа хэрнээ өвлийг сонирхолтой, зугаатай давах хүсэлтэй хүмүүст "Paintball" клубыг санал болгож байна. "X Zone Paintball" клуб нь өвлийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бөгөөд энэ сарын 8-наас 18-ныг хүртэл хямдрал зарласан байгаа аж. Найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ нэг өдрийг зугаатай өнгөрөөхөөс гадна дасгал сургуулилт болох юм. Энэхүү клуб нь өнгөтэй хийн бөмбөлгүүд болон резинэн сумтай буутай бөгөөд зориулалтын хамгаалалт хэрэгслээр хангагдсан тул адал явдлаар дүүрэн өнгөрөөх боломжтой. Хотын төвд байрлах энэ клуб нэг хүний 10000-15000 төгрөг болж хямдарчээ.
Хотын төвд фитнесс, спа, саун гээд соёл, амралтын цогцолбор байгаагаас "Encanto" спорт цогцолборт байрлах хананд авиралтын клубыг санал болгож байна. Дасгал хөдөлгөөнтэй, адал явдалтай нэг өдрийг өнгөрөөхийг хүсвэл тус төвд хандан явах боломжтой юм.
Хотын их утаанаас зайдуу бяцхан үрстэйгээ хамт цэвэр агаарт амрангаа сувилуулах боломжтой газруудыг танилцуулж байна. Цэвэр агаарт хүүхдүүдээ салхилуулж, эрүүл сайхан хооллож, хүүхдүүдтэйгээ хамт байх цагаа идэвхитэй өнгөрөөх боломжтой юм.
Гэр бүл, найз нөхдөөрөө цэвэр агаарт амрангаа алжаалаа тайлах гэж байгаа хүмүүст тохирсон үйлчилгээтэй. Санзай-Багабаянд байрладаг уг амралтын цогцолбор нь спорт чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн, саун, мөсөн гулгуурын талбайтай аж.
Энэхүү амралтын газар нь нээлтийн үйл ажиллагаа болон шинэ оныг тохиолдуулан хямдарлын урамшуулал зарласан байгаа юм билээ. Өдрийн гурван хоол, бүтэн биеийн массаж, алжаал тайлах үйлчилгээ, хүүхдийн асаргаа сувилгаанаас гадна хүүхдийг ясны шөлөнд оруулах, массажлах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Дархан орох замд, хотоос 52 км-ийн зайд байрлах уг амралтын газарт жижиг кино театрт кино үзэх, LPG тураах апаратад орох боломжтой аж.
Хүүхэдтэйгээ хамт амарч, ядаргаагаа тайлахыг хүсч байгаа ээжүүдэд зориулсан үйлчилгээтэй “Хусхан” амралтын газар нь Улаанбаатар хотоос баруун зүгт 53 км-ын зайд, Өргөн булагын аманд байрладаг. Дулаахан тохилог, халуун хүйтэн ус, зурагттайгаас гадна өдрийн гурван хоолтой, амрах хоногоос үл хамааран өдөр бүр алжаал ядаргаа тайлах хэсэгчилсэн болон бүтэн биеийн массажийг мэргэжлийн ур чадвартай массажист хийж үйлчилдэг байна. Саун, массажинд орох болон хоол идэх үед хүүхдийг харж, бусад үед 1-2 цагаар авч, агаарлуулж ээжийг унтаж амраах, хүүхэд харах үйлчилгээтэй байна. Түүнчлэн 13 хүртэлх бүх насны хүүхдэд ядаргаа тайлах массаж хийж үйлчилдэг аж.
"Найрамдал" олон улсын хүүхдийн зуслангийн замын зүүн талд байрладаг “Найрамдал эх” цогцолбор нь тав тухтай орчинд, эрүүл цэнгэг агаарт, бяцхан үрийн хамт алжаалаа тайлж амрах боломжийг бүрдүүлжээ. 0-2 насны хvvхэдтэй 10 ээжийг нэг дор хүлээн авах чадалтай тэжээллэг хоол хүнс, хүүхэд харах үйлчилгээ, хүүхдийг цай шөлөнд оруулж массажилдаг байна. Ээжүүдэд гоо сайхны үйлчилгээ, массаж, алжаал тайлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг аж. Мөн нэг ээж нэг өрөөнд амрах боломжтой бөгөөд өрөө бүр дотроо ариун цэврийн өрөө, халуун хүйтэн устай аж. Шаардлагатай тохиолдолд унаагаар үйлчилдэг.
Усан спорт сургалтын төвүүд:
Улаанбаатар хотод 20 бассейн байна.
1.Усан спорт сургалтын төв
Бассейны хэмжээ: 25м х 20м Гүн: 1.7м-4.0м 6 замтай
Төлбөр: 1 удаа 45 мин – 8,000 төг, 90мин – 12,000 төг, 1 сарын 7 хоногт 2 удаа - 80,000 төг, 7 хоногт 3 удаа - 120,000
Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Утас: 325386
2. Орчлон спорт, эрүүл мэндийн клуб Бассейны хэмжээ: 25м х 10м Гүн: 1.5м-1.7м 3 замтай Төлбөр: Сарын 180,000 төг Хаяг: Орчлон сургуулийн харалдаа, Утас: 354327
3. Баянзүрх дүүргийн усан спорт, сургалтын төв Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 1.4м-1.9м 3 замтай Төлбөр: 1 цаг - 10,000 төг, хүүхэд - 7,000 төг, 1 сар том хүн - 90,000 төг, хүүхэд - 70,000 Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 21-р сургууль, Утас: 7000-8006
4. Баянгол дүүргийн усан спорт, сургалтын төв Бассейны хэмжээ: 25м x 7.8м Гүн: 2м 2 замтай Төлбөр: 45 мин - 8,000 төг, 90 мин - 15,000 төг Хаяг: Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу гэмтлийн эмнэлгийн зүүн урд талд, 78-р сургуулийн баруун талд, Утас: 7610 1000, 99819488
5. Сонгино хайрхан дүүргийн усан спорт, сургалтын төв Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 2м 2 замтай Төлбөр: 45 мин - 8,000 төг, 90 мин - 15,000 төг, 1 сар том хүн - 78,000 төг, хүүхэд - 54,000 төг Хаяг: Хархорины дараагын 32-ын буудал , 32-р байрны ард, Утас: 77171167
6. SS Club Бассейны хэмжээ: 17м х 7.5м Гүн: 1.8м 3 замтай Төлбөр: 1 удаа - 20,000 төг ? Хаяг: Оргил рашаан сувилалын хажууд
7. Bliss Fitness Club Бассейны хэмжээ: 25м ? 3 замтай Төлбөр: 1 удаа - 28,000 төг, Sauna Хаяг: Blue Sky Hotel & Tower, Утас: 70100505, 99076054
8. Энхийн төлөө цогцолбор Бассейны хэмжээ: 15м х 8.3м Гүн: 1.6м - 1.8м 3 замтай Төлбөр: 1 цаг – 10,000 төг, Хүүхэд - 5,000 төг Хаяг: Сүхбаатар дүүрэг 19-р хороо, Санзай, Бага баян, Утас: 70108010
9. Aqua усан спортын төв Бассейны хэмжээ: 8м диаметртэй дугуй Гүн: 1.2м Төлбөр: 1 удаа - 15,000 төг, хүүхэд - 10,000 төг, 1 сар - 150,000 төг, хүүхэд - 100,000 төг Хаяг: Чингис зочид буудлын 1 давхарт, Утас: 70000099, 99099789
10. Aqua усан спортын төв-2 Бассейны хэмжээ:? Төлбөр: 1 цаг - 7,000 төг ? Хаяг: Хотын түргэний эсрэг талд
11. NCP Бассейны хэмжээ: 15м x 6м Гүн: 1.6м Төлбөр: 1 сар - 180,000 төг Хаяг: СБД, 1-р хороо, Эн Си Пи Плаза, Чингисийн өргөн чөлөө, (Баянгол зочид буудлын урд) УБ 15170, Утас: 331110
12. Vista Club Бассейны хэмжээ: 25м x 10м Гүн: 1.6м Төлбөр: 1 удаа - 50,000 төг, 1 сар - 350,000 төг, Sauna, Gym, Jaccuzi, Багш Хаяг: Bella Vista Town, Зайсангийн ам, 11-р хороо, Хан Уул, Утас: 77202224
13. Гранд клуб Бассейны хэмжээ: 10м х 3м Гүн: 1.6м Төлбөр: 1 сар - 185,000 төг, хүүхэд - 150,000 төг Хаяг: Грандмэд эмнэлэг, Зайсангийн эцэст, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Утас: 75754884, 75758448
14. Жигүүр Гранд Оффис (Хаалттай) Бассейны хэмжээ: ? Төлбөр: ? Хаяг: ?
15. Corporate health club Бассейны хэмжээ: 10м х 3м ? Гүн: 1.6м 1 замтай Төлбөр: 1 удаа 80,000 төг 6 хүн хүртэл Хаяг: The Corporate Hotel, 9-2 Чингисийн ө/ч, СБД 1 хороо, Утас: 334411
16. Corporate Нүхт Бассейны хэмжээ: 15м х 7м Гүн: 1.4-1.7м Төлбөр: 3 цаг 50,000 төг, Jacuzzi Sauna Хаяг: The Corporate Hotel & Resort Nukht, Хан Уул 5-р хороо, Утас: 76025555
17. Corporate Hotel Convention Centre Бассейны хэмжээ: 15м х 5м Гүн: 1.6м Төлбөр: 1 удаа - 30,000 төг, Хүүхэд - 10,000 төг, сарын 240,000 төг Fitness Sauna Хаяг: Махатма Гандийн нудамж 39, Хан Уул 15-р хороо, Утас: 70002030
18. Аянчин усан спорт сургалтын төв Бассейны хэмжээ: 5м х 7м Гүн: 1.5м Төлбөр: Сарын 59,900 төг, хүүхэд 39,900 төг Хаяг: 4-р хороолол Модны 2 Номуун эмнэлэгийн чанх урд Аянчин зочид буудал, Утас 99668442
19. Тэрэлж зочид буудал Бассейны хэмжээ: 15м х 5м Гүн: 1.5м Төлбөр: Зочид буудлын үйлчлүүлэгчид Хаяг: Тэрэлж тосгон
20. Их Монгол спортын төв Бассейны хэмжээ: 16.7м х 5м 3 замтай Гүн: ? Төлбөр: ? Хаяг: Их Монгол хотхон, Баянмонгол болон Кристалл хотхоны дунд --- Шинээр баригдаж буй бассейнууд - Хан Уул дүүргийн усан спорт, сургалтын төв - Ривер гарден - Crystal town - Shangri-la зочид бууда