Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалтгалтын дүн гарна. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл энэ долоо хоногоос эрчимжиж эхлээд байгаа билээ. Энэ жил улсын болон хувийн их, дээд сургуулиуд элсэгчдээ цахимаар бүртгэж байгаа аж. Ингээд улсын хэмжээний томоохон сургуулиудын элсэгчдэд тавьж буй босго оноо болон бүтгэлийн хугацааг танилцуулж байна.
МУИС-ийн бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд бүртгнэлийн хугацаа долдугаар сарын 2-нд дуусна. Босго онооны хувьд, суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч / сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгнө.
“МУИС нь ирэх хичээлийн жилд Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль, Завхан сургууль, Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна. Манай сургууль элсэгчдэд хэд хэдэн боломжуудыг олгож байгаа.
Тухайлбал, тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөрөөр харьяалагдах бүрэлдэхүүн сургуульд элсэх давуу талтай.
ШУТИС элсэлтийнхээ бүртгэлийг зургдугаар сарын 27-ноос долдугаар сарын 5-ны хооронд цахимаар зохион байгуулна.
ШУТИС-д бүртгүүлэхдээ 2014, 2015, 2016 оны аль нэг батламжийн дугаар, регистрийн дугаарыг заавал оруулна. ШУТИС нь шинэ хичээлийн жилд найман үндсэн бүлэгт онлайнаар бүртгэнэ..Бүрэлдэхүүн есөн сургууль, харьяа нэг сургууль, институт нэг гээд нийт 11 сургуульд 15 “Хамтарсан 2+2” хөтөлбөр, нийт 56 хөтөлбөр, 98 мэргэжлээр 5,000 орчим оюутан элсүүлэх юм байна. Элсэгчдийн босго оноо мэргэжил тус бүрээс шалтгаалаад харилцан адилгүй, хамгийн багадаа 400 байх юм байна. Дэлгэрэнгүйг www.elselt.edu.mn, www. must.edu.mn-ээс авах боломжтой. Элсэгчдээ мөн цахимаар бүртгэж байгаа бөгөөд ирэх 5-ны өдрийг хүртэл бүртгэнэ. АШУҮИС нийт 17 мэргэжлээр 1,667 оюутан элсүүлжнэ. Үүний 558 нь Улаанбаатар хотоос эслүүлэхээр заажээ. Тус сургуулийн босго оноо 400 байхаар заажээ. Харин эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр элсэхэд ЭЕШ-ын математик болон физикийн -оноогоор, эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр элсэхэд биологи болон нийгмийн тухай мэдлэг хичээлийн оноогоор жагсаана гэж журамдаа заажээ.
Батлан хамгаалах их сургуулийн элсэлтийн бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 5-наас эхэлж, долдугаар сарын 3-ны 15:00 цагт өндөрлөх юм байна. БХИС-ийн бакалаврын хөтөлбөр нь иргэний болон цэрэг, батлан хамгаалахын гэсэн үндсэн хоёр чиглэлээр оюутан элсүүлж байгаа юм байна. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ-д 500-аас доошгүй, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт бүртгүүлэгч нь 480-аас доошгүй хэмжээст оноо авсан байх шаардлагатай юм байна.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн элсэлтийн бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна. Тус сургуульд элсэгчдийн хувьд босго оноо 500-600 байхаар тусгасан байна.
Хөдөө аж ахуйн их сургууль энэ жил нийт 25 чиглэлээр оюутан элсүүлэхээр төлөвлөжээ. Тус сургуульд элсэгчдийн босго оноо 400-500 хооронд байна. Харин Бизнес удирдлага эдийн засгийн чиглэлийн хөтөлбөрийн босго оноо 600. Бүртгэлийн дэлгэрэнгүйг elselt. muls.edu.inn хаягнаас авна уу. Монгол Улсын Багшийн их сургуулийн элсэгчдийн бүртгэл зургудугаар сарын 2-ноос эхэлсэн бөгөөд долдугаар сарын 2-ны 10.00 цагт бүртгэл хаагдана. Элсэгчдэд тавьж буй босго оноос 400-500 байх юм байна. Тус сургуулийн хуваарь сонголт 2016-07 сарын 04-06-ны өдрүүдэд явагдана.
Соёл урлагын их сургууль мэргэжлийн ур чадварын ангиудад ур чадварын шалгалтыг тус тусын чиглэлээр 800 оноогоор үнэлж, ЭЕШ-ын оноотой харьцуулан элсүүлэхээр мэдээлжээ.
Мандах бүртгэл дээд сургууль
Тус сургуулийн бүртгэл долдугаар сарын 06-10-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Элсэгдчийн хувьд сургуулийн босго 400-450 оноотой байх шаардлагыг тавьж байгаа юм байна.
Хөнгөлөлттэй нөхцөл: Математик, физик, англи хэл, мэдээлэл зүйн чиглэлийн улс, хотын хэмжээний олимпиадад 1-5-р байрт шалгарсан дараалал харгалзахгүй элсүүлнэ.
Дээд Сургуульд элсэхийг хүсэгчдийг тус сургуулийн www.mandakhburtgel.edu.mn вэб хуудасны ОНЛАЙН ЭЛСЭЛТ хэсэгт байнга бүртгэнэ.