Open iToim app
Парламент | 1 мин уншина

Сү.Батболдыг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонголоо

Сү.Батболдыг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонголоо
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 3
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Сү.Батболдыг сонголоо. Санал хураалтад зөвхөн МАН-ын бүлгийн гишүүд оролцсон бөгөөд АН, МАХН, бие даагчдаас хүн орж ирээгүй. Байнгын хорооны гишүүд асуулт асууж үг хэлэлгүй таван минутын дотор хуралдааныг дуусгасан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь хурлаас хоцорч ирсэн учир санал хураалтад оролцож, үгээ хэлэх боломж олдоогүй. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр түүнд "Товлосон хугацаанаас хойш 30 минутын дараа Байнгын хороо ирцээ бүрдүүлж хуралдлаа. Цагтаа ирж бай" гэсэн анхааруулга өгсөн.
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь хуульд зааснаар, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг эрхэлнэ.
Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар нэг жилийн хугацаатай сонгож, түүнийг улируулж болно. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн