Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны долдугаар сарын 16-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Чингис хааны нэрэмжит болгосон. Тухайн үед Д.Баттулга, Ц.Энхцэнгэл, Л.Нарантуяа, Л.Наранбаатар, Л.Сайнтөгс, Д.Батбаяр нарын зургаан тэргүүлэгчийн саналаар нийслэлийн төв талбайн нэр өөрчлөгдсөн байдаг. Энэ явдлыг тухайн үед МАН-ынхан “Үндсэн хуульд талбайн нэрийг цохон тэмдэглэсэн байдаг. НИТХ-ын зургаан тэргүүлэгч Үндсэн хуульд бичсэн Д.Сүхбаатарын талбай гэснийг өөрчлөх эрхгүй” хэмээж байсан.
Сүх жанжины үр хүүхдийг төлөөлж З.Хайдар хэдэн сарын өмнө захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал өчигдөр олжээ. Тус хуралдаанаас НИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны дөрөвдүгээр тогтоолыг хуульд нийцээгүй хэмээн үзэж, хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Шүүхийн энэ шийдвэрийг НИТХ хүлээж авч, давж заалдахгүй бол Чингис хааны талбайг хуучнаар нь буюу Д.Сүхбаатарын талбай гэж нэрлэх юм.