Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

​Сүн Шөү Рэн: Монгол хил гааль, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй

​Сүн Шөү Рэн: Монгол  хил гааль, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 11
Манай улсын нүүрсний экспортын хамгийн том түнш бол БНХАУ. Өнгөрсөн онд Хятад улсын импорт 23 хувиар нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэх шалтгаан нь дотоодын уурхайнуудын ажиллах хоногийг 365-276 болгож бууруулсантай холбоотойг Хятадын мэргэжилтнүүд Coal Mongolia чуулга уулзалтын үеэр онцолж байсан. Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөү Рэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улс найман боомтын хоёрыг нь л ашиглаж байна. Боомтыг Хятадын талаас нэмэгдүүлэх хэр боломжтой вэ?
-Ганц модны боомт бол нүүрсний тээвэрлэлтийн гол цэг. Тиймээс энэ боомтын үйл ажиллагаа хэвийн жигд явах ёстой. Монголын хувьд “ганц мод”-ны боомт асуудалтайг мэднэ. Боомтын тоог нэмэгдүүлэх асуудлыг БНХАУ-ын төрийн зөвлөлөөс шийдэж, Засгийн газраас тусгай шийдвэр гаргадаг. Тиймд хариулах боломжгүй.
-Монгол, Хятадын нүүрсний салбарын хамтын ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?
-Хятад улс Индонези, Австрали, Монгол, ОХУ-аас нүүрс авч байна. Монгол Улс бол нүүрсний нийлүүлэлтээрээ Хятадын гуравдагч түнш юм. Энэ жил Монгол Улсын нүүрсний экспорт сэргэж байна. Өнгөрсөн жил Монгол улсаас манай улс 24 сая тонн нүүрс худалдан авсан.
-Он дуустал Хятад улс Монголоос хэр хэмжээний нүүрс авах боломжтой вэ?
-Монголоос 240 сая гаруй тонн нүүрс одоогоор оруулсан. Харин эхний таван сарын байдлаар 15 сая тонн нүүрс авсан байна. Оны сүүлчээр өмнөх жилийн тоог давна уу гэхээс бага байхгүй болов уу гэж найдаж байна.
-Монголын нүүрсний чанарын тухайд юу хэлэх вэ?
-Монголын нүүрсэнд хятадын талаас их ам сайтай байдаг. Учир нь Монголын нүүрс хагас зөөлөн, үнслэгийн агууламжтай багатай байдаг. Тиймд сайн бүтээгдэхүүн байж чаддаг. Энэ хэрээрээ боловсруулалт хийхэд хялбар байдаг. Нүүрсний үнэ бага зэрэг буувал сайн.
-Монголын хитийг хэрхэн гэж харж байна вэ?
-Монголд хамгийн асуудал болоод байгаа зүйл нь дэд бүтэц, хил гаалийн асуудал. Дэд бүтэц, хилийн асуудлаа сайжруулах хэрэгтэй. Эрх бүхий байгууллага нь хил гаалийнхандаа үүрэг даалгавар сайн өгч, бодлоготой ажиллах хэрэгтэй. Монгол-Хятад улсын нүүрсний ассоциациудын хамтын ажиллагаа нь хоорондоо харилцан ойлголцож, мэдээлэл солилцож,хөрөнгө оруулалт, дэд бүтэц, технологи мөн бусад зүйл дээр хамтран ажиллах боломжтой.
-Сард хэчнээн тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй байна вэ?
Одоогийн байдлаар сард 80-100 тонн оруулах төлөвлөгөөтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн