Open iToim app
Чөлөөт цаг | 3 мин уншина

Сэтгүүлчдийн амьдралдаа мөрдөх “5W 1H”

Сэтгүүлчдийн амьдралдаа мөрдөх “5W 1H”
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 3
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын энэ өдөр хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг дэлхий нийтэд мэдэгдэж, зарлан тунхагладаг өдөр. Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Шийдвэрлэх цаг үеийн Шүүмжлэлт оюун ухаан” хэмээх сэдвийн дор энх тайвныг тогтоож, нийгмийг эрчимжүүлэх үйлсэд Хэвлэл мэдээллийн оролцооны талаар онцолсон ЮНЕСКО-ийн мэдээлэл дэлхий дахинд түгж байна.
Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нэгэн зөвлөгөөг сэтгүүлчдэдээ хүргэхээр шийдлээ. Өдөр бүр цагтай уралдан чөлөө завгүй тархиа ажиллуулж, оюуны өндөр ачаалалтай ажилладаг хэвлэл мэдээллийн сэтгүүлчид заримдаа ажлын ачааллаасаа шалтгаалан бухимдаж, тавгүйрхэх үе бий.
Харин энэхүү стрессээ тайлж, өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндэд хэрхэн туслаж болох талаар Сэтгүүл зүйн “5W 1H” гэдэг шиг өдөр тутмын амьдралд хэрэг болох чухал зөвлөгөөг хүргэе.
1. Хамтран ажиллагчидтайгаа дотно найзууд бол
Сэтгүүл зүйн талбар өрсөлдөөн ихтэй хэдий ч галын шугамаас гаднах тэднийг таньж мэдэх хэрэгтэй. Тэднийг сонирхож, хамт кофе ууж, бие биеэ улам илүү таньж мэд. Энэ бүхэн ирээдүйд хамтарч ажиллахад илүү хялбар болгох төдийгүй хүнд хэцүү өдрүүдэд бие биесээ дэмжиж чадна.
2. Сэтгүүлзүйн салбараас гарч, өөр хүмүүстэй ойр, холбоотой бай
Их ажлын дараах аялал маш үр дүнтэй бөгөөд өөр орчин нөхцөл, шинэ туршилгууд хамгийн чухал. Дунд сургууль, их сургуулийн найзуудтайгаа холбоотой байж уулзалд. Заримдаа их ажлын дараа уужуу амьсгаа авч уулзахад тааламжтай байдаг хүмүүстэй уулзалдсан ч болно.
3. Хамтран ажиллагсадтайгаа спортын арга хэмжээнд оролц
Урьд нь Лондоны гол гудамж байсан Fleet Street-ын 1970-1980-аад оны үед сонины сэтгүүлчдийг хамарсан хөлбөмбөгийн лиг зохион байгуулагддаг байжээ. Эдгээ спортын үйл ажиллагаа нь хамтын уур амьсгалыг сэргээж, хожим ярих сайхан дурсамжуудыг үлдээдэг учир спорт, хөгжөөнт тэмцээн уралдаанаас хэзээ ч бүү хойш суугаарай.
4. Ажлын ширээгээ орхи
Хийж байгаа ажил чинь нэг л явцгүй санагдаж, гараас гарахгүй байвал ажлын ширээнээсээ түр холдоод бусадтай зүгээр л хэсэг ярилц. Магадгүй тэр үед танд хэрэгтэй чухал гаргалгаа бий болохыг үгүйсгэхгүй шүү дээ.
5. Бясалгал хий
Орчин үед бясалгал амьдралыг тэтгэх хүч болж байна гэж ярих хүмүүс олон болсон. Бүр ч оргүй зүйл биш. Бясалгал стресс ядаргааг тайлж, сэтгэлийн амар амгаланг өгч, бодлоо цэгцлэхэд тусалдаг. Сэтгүүлчийн завгүй амьдралдаа түүртэх үедээ бясалгал хийгээд үзэхэд гэмгүй. Технологи хөгжсөн энэ үед “Youtube” зэрэг олон нийтийн сүлжээнээс хангалттай мэдээллийг олж авч болно гэдгийг хэлүүлэлгүй мэдэж байгаа биз.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Аюул өрсөн хаана ч зогсож, өөрсдийн дуу хоолойг өргөж явдаг хүмүүс бол яах аргагүй хэвлэл мэдээллийнхэн. Хамгийн гайхалтай нь сэтгүүлчдийг хамгаалан зогсох тэр үед тэдний үг дэлхийг өөрчлөх хүчтэй байдаг” хэмээжээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн