Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Сурагчдыг хонхны баяр тэмдэглэхийг хориглолоо

Сурагчдыг хонхны баяр тэмдэглэхийг хориглолоо
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 5
Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл болон төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар мэдээлэл хийлээ. 
Нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ыг нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эхдээ, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор цэцэрлэгийн төгсөлтийн баяр нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээ, 9, 12-р ангийн сурагчдын "Эрдмийн баяр"-ыг тайлант өдөрлөг "Боловсролын баримт бичиг гардуулах ёслол"-ын арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө хураахгүй байх чиглэлийг хүргүүлж байгаа аж. Эрдмийн баярын арга хэмжээг зохион байгуулах гэж эцэг эхчүүдээс мөнгөн хураамж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцох Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гарчээ. Нийслэл хотод төрийн болон төрийн бус өмчийн 214 сургуульд 221320 сурагч суралцаж байгаагаас арванхоёрдугаар ангийг 13946, есдүгээр ангийг 8578 суралцагч төгсөнө. 2016-2017 оны нэгдүгээр ангид элсэх зургаан настай 27629, 10-р ангид 6862 суралцагч элсэх судалгаа гарсан байна.
Нэгдүгээр ангид элсэгдчийг наймдугаар сарын 22-26-нд бүртгэнэ
Мөн Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэхээр болжээ. Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдийг бүртгэх юм байна. Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 5 настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн