Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд хүч үзсэн Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Энэ жингийн барилдаанд нийт 23 бөх зодоглосноос Олимп, ДАШТ, тивүүдийн аваргууд алтан медалийн төлөө өрсөлдсөн юм. Монголын жүдоч Д.Сумъяагийн хувьд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Голландын Санне Верхагентэй оноолт таарч, торгуулиар ялж, шигшээ наймд үлдсэн юм. Улмаар гуравдугаар тойрогт Португалийн Телма Монтейротой учраа таарч, хоёр жүдочийн аль аль үнэлгээ авалгүй цаг сунган барилдсаны эцэст мөн л торгуулиар ялалт байгуулсан юм. Харин шигшээ дөрөвт "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх, “чоно” хочит Каори Мацүмотог тэмцээний эхний 22 секундэд цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан. Д.Сумъяа нь алтан медалийн төлөө Бразилийн бөх, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Рафаела Силвад вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Силва манай бөхийг унагаахдаа тохойгоороо тахимдсан гэх шүүмж олны дунд гараад буй. Босоо барилдаанаас хөл авах, хүрэх нь жүдогийн дүрмэнд хориотой. Хэрвээ ийм дүрмийн бус барьц авбал шууд тэмцээнээс хасах дүрэмтэй. Тиймээс Силва тэмцээнээс шууд хасагдаж, Д.Сумъяа олимпийн аварга болох байлаа. Гэвч “Рио 2016”-д олон улсын шүүгчээр ажиллаж байгаа Машбатын Бөхбат твиттерт "дүрмийн дагуу ханцуй атгасан бол гараар хөлөнд хүрч болно" гэсэн тайлбар өгчээ.
Силва манай бөхийг унагаахдаа тохойгоороо тахимдсан гэх шүүмж олны дунд гараад буй. Босоо барилдаанаас хөл авах, хүрэх нь жүдогийн дүрмэнд хориотой. Хэрвээ ийм дүрмийн бус барьц авбал шууд тэмцээнээс хасах дүрэмтэй. Тиймээс Силва тэмцээнээс шууд хасагдаж, Д.Сумъяа олимпийн аварга болох байлаа.Гэвч “Рио 2016”-д олон улсын шүүгчээр ажиллаж байгаа Машбатын Бөхбат твиттерт "дүрмийн дагуу ханцуй атгасан бол гараар хөлөнд хүрч болно" гэсэн тайлбар өгчээ. Д.Сумъяагийн барилдааны дараа олон нийтийн сүлжээгээр “хансокү макэ” хэмээн бичсэн Олон улсын жүдогийн холбоонд хандсан шүүмжлэл хөвөрсөн юм. "Хансокү макэ" гэдгийг япон хэлнээ орчуулбал бохир ялагдалт гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл, шүүгч буруу шүүлт хийсэн тохиолдлыг ийн нэрлэдэг. Гэхдээ Д.Сумъяа дэлхийн шилдэг аваргуудыг ялж алтын дайтай мөнгөн медаль хүртэж, Монголын медалийн салхийг амжилттай хагаллаа. Энэ нь өөрөө том амжилт, дэлхийд өөрийгөө, Монгол Улсыг хаана явааг таниулсан томоохон амжилт байлаа. Д.Сумъяагийн авсан мөнгөн медаль манай эмэгтэй жүдо бөхийн түүхэнд Олимпийн анхны медаль гэдгээрээ нэгэн шинэ хуудас нээж, түүх бүтээлээ.
Аваргын төлөө барилдаанд хүч үзсэн Рафаела Силва бол дэлхийн чансааг тэргүүлж байгаа нэгэн. Харин Д.Сумъяа түүнтэй эн тэнцүү өрсөлдөж, харамсахааргүй барилдааныг хийсэн.Тэд өмнө нь таван удаа учраа таарахад Д.Сумъяа дөрөвт нь ялсан.Тиймээс энэ удаад ч бас ялна гэдэгтээ итгэлтэй байсан нь мэдээж. Рафаело Силва нь2012 оны Лондонгийн Олимпод хөлөнд хүрч, дүрмийн бус барилдаан хийсэн шалтгаанаар тэмцээнээс хасагдаж байжээ. Үүний дараа түүнийг бразилууд гадуурхан, заналхийлж үзэн ядах болсон тул тэрээр ядуусын хороолол руу нүүхээс өөр аргагүйд хүрсэн байна. Хэдий дарамт, заналхийлэлд Рафаело Силва өөрийн бэлтгэлээ таслалгүй тууштай хийсний үр дүнд өнөөдрийн амжилтад хүрчээ. Тиймээс энэ хүртэл ирэхийн тулд Силва маш том зорилгыг өөртөө тавьсан.
Д.Сумьяа мөнгөн медалийн эзэн болсныхоо дараа сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Каори Мацүмото бол Лондонгийн олимпод түрүүлсэн, дэлхийн хошой аварга, дэлхийн шилдэг жүдоч. Бид олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Хэдийгээр Каори өмнөх олимпийн аварга ч гэлээ энэ Олимпод түүнийг ялна гэсэн итгэлтэйгээр би дэвжээнд гарсан . Багшийнхаазөвлөснөөр барилдлаа. Барилдааны өмнө тайван байсан. Аваргын төлөө барилдахдаа ч тэр. Харамсалтай нь, алтан медалийг зорилгоо болгож байсан ч түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ Монголын жүдочид, Монголын тамирчид маань үлдсэн өдрүүдэд өндөр амжилт гаргаж, монголчуудыгаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Багийнхаа салхийг хагалж, энэ олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна. Тамирчдадаа амжилт хүсье. Биднийг дэмжиж, итгэл найдвар тавьж суугаа ард түмэндээ баярлалаа” гэсэн байна. Түүний хэлсэнчлэн дэлхийн хошой аварга, дийлдэшгүй “чоно” хочит Каори Мацүмотог тоглолтын эхний 22 секундэд цэвэр иппон үнэлгээгээр ялж, аваргын төлөө өрсөлдөх болсон нь өөрөө том гавьяа юм. Каори Мацүмото зургаан настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд хэд хэдэн гэмтлийн дараагаар өөрийн хоол хүнсэнд онцгой анхаарал хандуулах болжээ. Тэрээр Олон улсын конвенцийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан долоон удаа түрүүлж, 2010 оны Дэлхийн жүдо бөхийн аваргын алтан медаль хүртэж байсан юм. 2011 онд тэрээр “Grand Slam Tokyo”-гийн аваргаар шалгарч, түүний дараагийн жил 2012 зуны Олимпоос алтан медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Тухайн үед тэрээр 2012 оны зуны Олимпоос Японы анхны алтан медалтыг авчирч, тухайн жил Япон улсын авсан ганцхан алтан медаль байсан билээ. Тэрээр өнгөрсөн жил Казахстанд болсон 2015 оны Дэлхийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж амжилтаа бататгасан шилдэг тамирчин юм.
Харин Монгол Улсын тамирчин Д.Сумъяагийн хувьд энэ нь хоёрдахь Олимп нь болж байна.
Доржсүрэнгийн Сумъяа 1991 онд төрсөн. Монгол Улсын гавьяат тамирчин. ОУХМ, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга билээ.Увсын Баруунтуруун сумын харъяат Д.Сумъяа нь ам бүл найм. Аав ээж таван дүүгийн хамт амьдардаг. Аав Доржсүрэн нь хувиараа авто засварын газар ажиллуулдаг. Ээж Дэлгэрмаа Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд багшилдаг.
Д.Сумъяа айлын том охин. Нэг эмэгтэй, дөрөв эрэгтэй дүүтэй. Увсын Баруунтуруун сумаасаа 2000 онд нүүж, Улаанбаатар хотод суурьшсан. 2006 онд анх жүдогийн “Монгол охид” клубт орсон юм. Анхны багш нь Базарсүрэн Эрдэнэбат.
Харин сүүлийн жилүүдэд Х.Эрдэнэт-Од багшийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж иржээ. Д.Сумъяа 57 кг-д барилддаг. Тэрбээр 160 см өндөр,“Хилчин” спорт хорооны тамирчин, ахлах дэслэгч цолтой. Тэрээр 2015 оны Астанагийн Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байжээ. Тэрээр 57 кг-ын жингийн дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд энэ нь түүний хоёрдахь Олимп болж байна. Д.Сумъяа өмнө нь 2012 оны Олимпод тус жиндээ барилдаж, эхний тойрогтоо ялагдал хүлээж байсан юм.
Олимпийн жүдо бөхийн 57 кг-ын жинд нийт 23 бөх барилдсан юм. Д.Сумъяа эхний тойрогтоо хийлж, шөвгийн 16-д шалгарсан. Харин шөвгийн 8-д үлдэх барилдаанд тэрээр Нидерландын бөх Саннэ Верхагентай барилдаж, ялсан. Хэсгийн аваргын төлөө тэрээр Португалын бөх Монтейротой барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялж, Японы бөх Каори Мацүмотог ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.