Open iToim app
Нээлт | 2 мин уншина

​Стивен Хокинг: Бид 100 жилийн дотор дэлхийг орхих ёстой

​Стивен Хокинг: Бид 100 жилийн дотор дэлхийг орхих ёстой
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 21
Ойрын хугацаанд бид цэнхэр нүдэн дэлхийгээ орхих шаардлага гарч буйг алдарт физикч Стивен Хокинг хэлж байна.
Стивен Хокинг хүн бүр одооноос бэлтгэлээ хангасан нь дээр гэж үзэж байгаа ба дэлхийн хэтийн төлөв хязгаарлагдмал нөхцөл байдалд тун сайнгүй байна гэж санаа зовнож байна.
Астрофизикч үзэхдээ ирэх 100 жилд манай гаригт онц аюул учирч болзошгүй гэж тэрээр онцлоод түүний харснаар энэ шалтгаан нь цөмийн дайн, генийн инженерчлэлийн вирус, дэлхийн дулаарал, өвчин зэрэг нь аюул заналхийлэлтэй холбогдох ажээ.
Түүний өмнөх айдас дээр нэмэгдээд жижиг гаригуудын цохилт, хүн амын хэт өсөлт мөн асуудал дагуулж байна. Тиймээс тэрээр 2117 оноос өмнө бид дэлхийг орхих хэрэгтэй гэж үзэж байгаа гэнэ. Үнэндээ тэрээр дэлхийг хэрхэн орхих талаар судалгаа хийж эхэлсэн бөгөөд телевизийн нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна.
Телеграфын мэдээгээр, Хокингийн“Шинэ дэлхийн эрэл хайгуул” нэртэй баримтат кино энэ зун BBC телевизээр хийлгэж цацагдах аж.
Тэрээр урьд хэлэхдээ бид биеэ даасан шинэ дэлхийг авч чадахгүй гэж байсан харин одоо дараагийн 100 жилд бид заавал өөр гаригийг эзэмших ёстой гэж байна.
Одоо Хокинг болон түүний шавь нар өөр гариг ертөнц дээр хүний амьдралыг бүтээх эрэл хайгуулд гарч, судалгаа явуулж байна.
“Бид энэ хайгуулд хэтэрхий оройтсон байх вий гэж би санаа зовж байна. Биднийг завгүй амьдралдаа нэг нэгтэйгээ маргалдаад сууж байх хооронд гэнэтхэн л дэлхий маань хайлж, сүйрч үгүй болж эсвэл зүгээр л туйлын хүчирхэг туяанд дэлбэрсэн байх болно” гэж Стивен Хокинг санаа зовж  байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн