Оюутны гудамжны туслах замын ачаалал маш их байдаг. Үүнийг багасгах зорилгоор Оюутны гудамжны туслах зам буюу Сонор плазагаас хойшоо 64-ийн автобусны буудал хүртэл авто тавьж дуусчээ. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра товч мэдээлэл өглөө.Тэрээр хэлэхдээ “Оюутны гудамжны туслах замын ачаалал их байдгаас маш их түгжрэл үүсдэг. Учир нь энэ хэсэгт их дээд сургууль, оюутны дотуур байр, орон сууц төвлөрснөөс хүн ам ихтэй. Гэтэл тээврийн хэрэгсэл усан бассейн руу эсвэл спортын төв ордны аркаар гарах гэсэн хоёр л урсгалтай. Спортын ордны аркаар гарахад хүн машинд шүргүүлэх магадлалтайгаас гадна онцгой байдал, яаралтай түргэн тусламж орж, гарахад түгжрэл үүсч цаг алддаг. Үүний улмаас Логарифм бүрэн дунд сургуулийн хажуугийн байранд хоёр айл шатахад гал коммандын машин орж чадахгүй тохиолдол гарч байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу Оюутны гудамжны туслах замыг Бээжингийн гудамжтай холбосон хоёр талдаа явган хүний зам бүхий зургаан метрийн өргөнтэй чулуун зам тавилаа. Ингэснээр тухайн орчны түгжрэл буурч, онцгой байдал, түргэн тусламж цаг алдалгүй ажиллах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.Шинээр тавьж байгаа дагуух 46-р байрны зарим иргэдийн сэтгэгдлийг сонслоо.-Иргэн Түмэн: Сайн мэдэхгүй байна. Багшийн дээдийн туслах зам, спорт ордны аркаар орж гарах түгжрэлийг бууруулах зорилгоор энэ замыг тавьж байгаа бодож байна.-Иргэн Энхчимэг: Сайн хэрэг. Гэхдээ хажуугаар нь машин зогсоод байвал ямар түгжрэл буурахгүй.-Иргэн Лхагва: Сайн ажил боллоо. Багшийн дээдийн Сонор плазагийн туслах зам болон Спортын төв ордны арын түгжрэл багасна гэж бодож байна.