1.Орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших насны доод хязгаар 18 байсныг 20 нас болгож өөрчилжээ. Түүнчлэн, тухайн орон нутагтаа 180-аас доошгүй хугацаанд тасралтгүй оршин суусан байх шаардлага нэмэгдсэн байна.
2.УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийн саналыг нэг өдөр авах бөгөөд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана
3.Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 20 хоног, бусад буюу УИХ, орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 14 хоног байна.
4.Олон нийтийн радио, телевизээр сурталчилгаа үнэ төлбөргүй байна
5.Бусад радио, телевиз, кабелын сувгийн хувьд сурталчилгааг гэрээний үндсэн дээр нэвтрүүлэх, ингэхдээ төлбөртэй нэвтрүүлгийн хугацаа нь хоногт нэг цагаас илүүгүй байх, үүний 25 хувиас илүүгүй хэсэг нь нэг нам, нэр дэвшигчид ногдохоор хязгаарлалт хийж өгчээ. Өөрөөр хэлбэл, нэг телевиз хоногт нэг цаг сонгуулийн сурталчилгаа явуулах бөгөөд үүний 15 минутийг нэг нам, нэг нэр дэвшигчид тухайлан зориулах юм байна.
6.Хэвлэл мэдээллийн байгууллагууд сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь, үнийн мэдээллийн хамт сонгуулийн төв байгууллагад санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлэх юм. Хэрвээ энэ мэдүүлгээ өгөөгүй бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулахыг хориглох юм байна.
7.Радио, телевиз, кабелийн суваг нь нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн хувьд сурталчилгааны нэвтрүүлгийн хугацааны тавин хувийг төлбөртэй, тавин хувийг төлбөргүй нэвтрүүлэх, ингэхдээ сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизийн сүүлийн зургаан сарын дундаж төлбөрөөс хэтрэхгүй байх юм байна.
8.Хэрвээ тухайн телевиз, радио нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлэх юм.
9.Сонгуулийн сурталчилгааг цахим хуудсаар хэрхэн явуулах тухай тусгай бүлгийг энэ хуулийн төсөлд оруулжээ.
10.Саналын хуудаст нам, нэр дэвшигчийг байрлуулахдаа УИХ-д хамгийн олон суудал авсан намаас эхэлж, тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, суудалгүй намын хувьд улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллаар, бие даагч бол сонгуулийн байгууллагад бүртгүүлсэн дарааллаар байруулахаар тогтоосон. Жишээ нь, одоо бол АН, МАН гэсэн дарааллаар явах нь. Өмнө нь намуудын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичдэг байв.
11.Ирэх сонгуулиар сонгогчдын бүртгэлийн системийг бүрэн автоматчилж сонгогч анх удаа хурууны хээг таниулах замаар сонгуульд оролцож, саналаа өгнө.
12.Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа сугалаагаарсум бүрт 2, дүүрэг бүрт 2 санал авах байрны саналын хуудаст гараар хийнэ. Хэрвээ зөрүү гарвал тухайн тойргийн нийт саналын хуудсыг тоолно. Мөн ялж ялагдсан 2 нэр дэвшигчийнсаналын зөрүү тухайн шатны сонгуулийн санал өгсөн сонгогчдын 1хувьд хүрэхгүй бол нэр дэвшигчийн хүсэлтээр бүх саналын хуудсыг дахин тоолно. Түүнчилэн санал хураалт дуусчавтомат машинаар тооллого явагдсаны дараа нэр дэвшигч хүсвэл нийт саналын хуудсыг гараар тоолох хувилбар ч төсөлд бий.
13.Нэр дэвшигч надив авах эрхтэй. Төсөлд иргэн хоёр,хуулийн этгээд арван хүртэл сая төгрөгийн хандив өгч болно. Үүнээс илүү шилжүүлснийг нь улсын орлогод тооцно.
14.Харин хуулийн этгээд бэлэн мөнгөөр хандив өгөх, хуулийн этгээдээс бэлэн мөнгөөр хандив авахыг нам, эвсэл, нэр дэвшигч, эдгээрийн сонгуулийн штабт хориглож байгаа.
15.Нэр дэвшигч нь өөрийн хувийн орлогоор олсон мөнгөн хөрөнгийг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд оруулан сонгуулийн зардал гаргана. Гэхдээ хамгийн гол нь нэр дэвшигчийн хувийн орлогоор олсон мөнгөн хөрөнгө гэдэгт тухайн хувь хүний хөдөлмөрийн хөлс, түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан үйл ажиллагааны болон хөрөнгийн орлого л байх юм.
16.Нэр дэвшигч нь зээлийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хоригложээ. Өөрөөр хэлбэл, зээл авч сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж болохгүй.
17.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.
18.Нэр дэвшигч хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй. Гэхдээ хязгаартай. Тухайлбал, гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас, нэг хэвлэлийн хуудас зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан, хоёр хэвлэлийн хуудас бүхий бусад сурталчилгааны материал байх юм. Нэг хэвлэлийн хуудас гэж А-4 бичгийн цаасны 8 нүүрийг ойлгох юм.
19.Харин УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн Хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайланг сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцохгүй байх давуу эрх олгожээ.
20.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан УИХ-д нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.
21.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх ёстой. Мөн тухайн нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх ёстой юм.