Нийслэлчүүдийн эрүүл, ая тухтай байдлыг хангахад зориулж Скай Резорт аялал жуулчлалын цогц төвөө ашиглалтад оруулаад байна. 2009 онд цанын баазаа, 2012 онд олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбайгаа нээсэн Скай Резортын хамт олон жилийн 4 улиралд гадаад, дотоодын иргэдийг хүлээн авах Ази, Европ хоолны ресторан, органик хүнсний дэлгүүр, япон халуун спа, саун, алжаал тайлах спа, гольфын болон Монгол ноолуур, бэлэг дурсгалын дэлгүүр бүхий “Каунтри Клаб”-тай болжээ.Иргэд “Каунтри Клаб”-аас эдгээр үйлчилгээг авах далимаараа Ази, Европын 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон дэлхийн 53 орны далбааны хажууд зураг авахуулах боломжтой. АСЕМ-ыг зохион байгуулсны дараа Скай Резортод эдгээр далбааг дурсгал болгон үлдээсэн байна. “Каунтри Клаб” дотор эхнэр хүүхдээ дагуулаад япон спа, массаж, саунаар үйлчлүүлбэл их гоё орчин бүрдүүлсэн байна билээ.Богд хан уулын Хүрхрээгийн амыг түшиглэж байгуулсан Хүрхрээт цэцэрлэг энд мөн бий. Иргэд чөлөөт цагаараа, баяр, дурсгалт өдрөөрөө эндэхийг зорьж ресторанаар үйлчлүүлэхээс гадна Хүрхрээт цэцэрлэгийн задгай талбайд шорлог идэж, шар айраг шимж болох нь ээ. Мөн урлагт хайртай залуучуудад зориулсан сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно гэдгийг менежерүүд нь хэлж байна.
Сонгуулийн дараа Монголд зохиогдсон АСЕМ-ын чуулганы зохион байгуулалтад Скай Резортоос гадна М-Си-Эс Проперти, Шангри-Ла Улаанбаатар гээд М-Си-Эс группийн компаниуд идэвхтэй оролцож, төрийн ачааг хуваан, үүрэлцсэн. Скай Резорт компани өөрсдөө санхүүжилтээ босгон “АСЕМ”-ын арга хэмжээг угтан “Каунтри Клаб” амралт, аяллын цогцолбор болон дээд хэмжээний уулзалтын зочид төлөөлөгчдийг байрлуулах АСЕМ хотхоныг байгуулсан. Дэлхийн томоохон удирдагчдыг чуулга уулзалтын үеэр байрлуулсан тус хотхон Скай Резортын хажууханд харагдана.
АСЕМ-ын зарим салбар хурлыг Скай Резорт дахь “АСЕМ гэр”-т зохион байгуулсан. 350 хүний багтаамжтай оосор бүчгүй орд цагаан гэрт өвөл, зунгүй хосын хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, хурал цуглаан хийхэд алинд ч тохиромжтой. Модон сийлбэртэй, хүйтэн сэрүүнд шалнаасаа халдаг ийм гэрт арга хэмжээ зохион байгуулахдаа өглөөний цай, үдийн хоолоо хажуу ресторанаасаа захиалаад авчихна.
Скай резорт дахь амралт, аялал жуулчлалын цогцолборын онцлох зүйл бол 2012 онд байгуулсан гольфын талбай. Олон улсын стандартад нийцсэн 18 нүхтэй гольфын талбайн зүлгэнд Скай резортын ажилтнууд тогтмол анхаарч ажилладаг. Энд гольфын улсын аварга шалгаруулах тэмцээнээс авахуулаад шигшээ багийн, цомын тэмцээнүүд явагддаг. Сонирхогчдын тухайд “Mаунт БогдГольф Клуб”-ын багш, дасгалжуулагч нарын сургалтад хамрагдаж, мэргэжлийн тамирчдын зэрэгт хүрэх боломжтой. Тоглоод үзчихье гэсэн хүмүүст ч гольфын талбай нээлттэй байна. Хувцас, хэрэглэлийг мөн эндээс худалдан авах боломжтой.
М-Си-Эс групп ямартай ч нийслэлд жишиг болохуйц амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ.