Open iToim app
Соёл, урлаг | 2 мин уншина

​Б.Сарантуяа: Би 30 жилийн турш фэнүүдийнхээ хүсэмжит дуучин байхын төлөө зүтгэсэн

​Б.Сарантуяа: Би 30 жилийн турш фэнүүдийнхээ хүсэмжит дуучин байхын төлөө зүтгэсэн
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 24
                           Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа “30 жил урлагт”
МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа урлагт хөл тавиад 30 жил болж байна. Тэрээр “30 жил урлагт” өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 29-нд хийнэ. Үүнтэй холбогдуулан МУГЖ Б.Сарантуяа мэдээлэл хийж, поп хатагтайтай олон уран бүтээл дээр нь хамтарч ажилласан “UBS” телевизийн захирал Л.Балхжав, “On Off” продакшны найруулагч МУУГЗ С.Ононбат, мөн Б.Сарантуяатай хамгийн олон удаа ярилцлага хийж, олны хүртээл болгосон Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгнар хуралд оролцлоо.
Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа 16 настайдаа рок, поп урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлж, үүнээс хойш 30 жил өнгөрсөн байна. Тэрээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийтдээ 600 гаруй дууг дуулж, хамгийн олон цомог гаргасан дуучнаар шалгарсан байна. Тэрээр эх орноо таван удаа тойрон тоглолт хийж, дэлхийн 10 гаруй орны 20 хотод өөрийн бие даасан тоглолтоо хийжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд туурвисан 600 гаруй дуунаасаа хамгийн шилдэг дуунуудаа сэргээн дуулж, фенүүддээ 30 жилийн ажлаа тайлагнах үүднээс аравдугаар сарын 29-нд "30 жил урлагт" тоглолтоо хийж байгаа аж. 
Түүний тоглолтод “Харанга”, “Хурд”, “Камертон”, “Никитон” хамтлаг, рок попын дуучид оролцож байгаа бөгөөд тэд МУГЖ Б.Сарантуяагийн урлагт зүтгэсэн 30 жилийн ойд зориулан уран бүтээлийг нь дуулж, үзэгчдэд хүргэх юм байна.
МУГЖ,Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа: Миний бие урлагт зүтгэсний 10 жилийн ойгоо 1996 онд тэмдэглэж байлаа. 20 жилийн ойгоор охиноо төрүүлээд нялх биетэй байсан учраас 20 жил болсныг ч мэдэлгүй өнгөрүүлсэн байсан. Хэсэг хугацаанд урлагт завсарласны дараа эргээд байр сууриа олох вэ гэж бодож байхад Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Тэр намайг дурсдаг болов уу”, “Сэтгэл буруугүй” дууг өгч байсан. Шинээр дуугаар сонгогчдодоо бэлэг барьж, урлагтаа эргэн ирсэн. Харин 30 жилийн ойдоо өнгөрсөн оноос хойш бэлтгэж дуунуудаа сэргээн дуулж, шинэ цомог гаргасан. Ирэх 29-ны өдөр 30 жилийн туршийн хөдөлмөрөө нэгтгэж, тоглолт хийх гэж байна. Эргээд харахад нэг мэдэхэд 30 жил өнгөрчихсөн байна. Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа. Учир нь, удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж тайзан дээр уран бүтээл тоглогдоно гэдэг маш хэцүү. Байнга тайзан дээр дуулахгүй ч миний хувьд фэнүүдийнхээ хүсэн хүлээсэн хүсэмжит дуучин байхын төлөө зүтгэсэн. Эргээд харахад 30 жилд 21 цомог гаргасан байна. Дайнд гавьяа байгуулаад ирсэн цэрэг одон медалиудаа энгэртээ шажигнуулдаг бол би цомгуудаа шажигнуулж, өөрөөрөө бахархмаар байна” гэлээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн