Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ч.Сарантуяа: Нийт нутгийн 40 орчим хувьд зуд болох магадлалтай

Ч.Сарантуяа: Нийт нутгийн 40 орчим хувьд зуд болох магадлалтай
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 25
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас ирэх сарын цаг агаарын төлөв ямар байх талаар тодрууллаа.
-Ирэх сард цаг агаар ямар байхаар байна вэ?
-Ер нь ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна. Нутгийн хойд хэсгээр өмнөх жилүүдийнхээс бага зэрэг хүйтэн, бусад нутгаар дундаж орчим байна. Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу цастай байх төлөвтэй байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн баруун хэсгээр, Хөвсгөлийн өмнөд болон зүүн хэсэг, Архайнгай, Булган, Сэлэнгийн баруун, Хэндийн өмнөд, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дорнодын өмнөд хэсгээр дунджаасаа ахиу цастай. Харин нутгийн баруун өмнөд хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Өвөрхангайн өмнөд хэсэгт олон жилийн дунджаас багавтар цас орох төлөвтэй байна. Тиймээс малчид өвс тэжээлээ сайн бэлтгэж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
-Нийслэл хотын цаг агаар ямар байх вэ?
-Улаанбаатар хотод ирэх сард дунджаас арай хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасын хувьд олон жилийн дундажтай ижил хэмжээтэй байхаар байна. Ирэх сарын эхээр нийслэл хотод цаг агаар хүйтэн, цас орж, явган шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна.
-Иргэд өнгөрсөн жилүүдийнхээс эрт хүйтэрчихлээ, ес эхэлсэн юм шиг хүйтэн байна гэж байна. Ер нь аймгуудад зуд болох магадлал хэр байна вэ?
-Энэ жил өмнө жилүүдийнхээс эрт хүйтэрч, эрт цас орсон. Цас, хүйтэн хоёр нийлээд зарим аймгуудын нутгаар өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсгээд байгаа. Тухайлбал, Увс, Завхан, Архангай, Төв, Булгай, Дархан-Уул, Сэлэнгэ, Архайнгай аймгийн хойд хэсэг, Хэнтий, Сүхбаатарын нутагт цас их орсон. Зарим газраа нэлээн зузаан цастай байна. Энэ сардаа хүйтэвтэр байвал тэжээлээр дутагдах, өвөлжилт хүндэрч болзошгүй. Манайх эрсдэлтэй бүс нутуудыг гаргасан. Энэ дүнгээр нутгийн 40 орчим хувьд өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна. Ер нь ихэнх нутгаар цас ихтэй, агаарын темпратур хүйтэн байгаа учраас ард иргэд, малчид, тээвэрчид холын замд гарахдаа авто машины бүрэн бүтэн байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-Ер нь энэ жил өмнөх жилүүдээс илүү хүйтэн өвөл болно гэх мэдээлэл байна?
нэ өвөл эрт хүйтэрсэн, эрт цас орсон. Ер нь нутгийн ихэнх хэсгүүдээр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилийн өвөл арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрөөс эхэлж, хүйтэрсэн. Цасны тархацын хувьд ч тэр өнгөрсөн жилийн өдийд 30 хувьтай байсан бол энэ жил нийт нутгийн 80 хувь нь цастай байна. Ялангуяа Хангайг нурууны хэсэг Увс, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр аймгийн хойд хэсэг, Завхан, Архангайн нутаг, Хэнтий, Булганы өмнөд хэсэг, Төвийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 10-25 см-т хүрээд байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн