Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

​М.Сарандаваа: Дэмпингийн хуульд анхаарах олон зүйл бий

​М.Сарандаваа: Дэмпингийн хуульд анхаарах олон зүйл бий
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 10

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих Дэмпингийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Манай улс өнгөрсөн онд дэлхийн 148 улстай худалдаа хийснээс 69 улсад бараагаа экспортлож, 145 улсаас гарал үүсэлтэй барааг импортложээ. 
Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг бий болсон гэж үзэж Дэмпингийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. “Дэмпинг” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж байгаа барааны үнэ экспортлогч орны зах зээлийн үнээс доогуур байхыг хэлдэг байна. 
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваагаас Дэмпингийн хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Дэмпингийн хууль нь дотоодын үйлдвэр эрхлэгчдэд ямар давуу болон сул талыг олгох вэ?
-Дэмпингий хуулийн гол санаа нь аль нэг  орны импорт дээр давуу эрх олохын тулд тухайн экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг өөрийнхөө дотоодын зах зээлийн үнээс доогуур үнээр шахдаг. Экспортлогч орноос импортлогч оронд давуу байдал олгоно гэсэн үг л дээ.  Дэмпингийн хууль Ветьнамд, Монгол Улсад хэрэгжиж байсан. Гэхдээ жишиг болохуйц сайн жишээ байхгүй. Манайх 1990-ээд оны үед маш том гутлын үйлдвэрүүд байсан. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед Японы “nike” компаниас “манай гутлын хилийг Монголын гутлын үйлдвэрүүд үйлдэрлэж өгөөч” гэсэн саналыг тавьж байсан. Тухайн үед манай улсын боломжтой, судалъя гэсэн хариуг өгсөн. Манайд тавьсан тухайн саналыг Хятадууд сонсчихсон. Азидаа хоёрт ордог том компани яагаад Монголтой хамтрах болов гээд тусгай бодлого явуулсан. Нэгэн цагт “Дэнжийн 1000” худалдааны төвийн 70-80 хувь нь гутлын худалдаа эргэлддэг байсан. Хятадууд Дэмпингийн хуулийг ашиглаж манай үйлдвэрүүдийг унагаж, nike-тай гэрээ хийсэн байдаг. Яг ийм гэрээг Хятадууд Вьетнамтай хийсэн. Үхрийг нь авч оронд нь трактор өгч, будааны зах зээлийг нь эзэлсэн. Ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг солилцох маягаар өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулах аргыг хэрэглэж байсан. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхдээ аль аль талынхаа эрх ашгийг хамгаалсан бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Дотоодод үйлдвэрлэсэн бүх бараан дээр Дэмпингийн хууль хамаарах уу?
-Монголд үйлдвэрлэж байгаа бүх бараа бүтээгдэхүүн дээр харгалзана гэсэн заалт хэрэгжиж байгаа. Танхимын зүгээс импортлогчдын дуу хоолойг сонсох нь чухал байгаа. Хоёрдугаарт, дотоодын үйлдвэр эрхлэгчдийн хамгаалалт гэж ярьж байгаа. Тиймээс энэ хоёр эрх ашгийн тал дээр зохицуулалтыг хийх ёстой.
-Дэмпингийн хууль хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрлэгчидтэй ижил төстэй бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татвар нэмэгдэж, зарим үйлдвэр эрхлэгчид хүнд тусч, дотоодод бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж ярьж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Хуульд харгалзах анхаарах ёстой олон зүйл байгаа. Өмнө нь Монгол Улс гутлын зах зээл, Вьетнам будааныхаа зах зээлийг иймэрхүү байдлаар алдаж байсан гашуун туршлага байдаг. Хэдий Монгол Улс жижиг ч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнх нь үнэ ханшаас доогуур үнээр буюу дотоодын экспортоос бага үнээр тодорхой бодлогоор бүтээгдэхүүн оруулж ирж, тухайн улсын үйлдвэрлэлийн зогсоох, бууруулахад энэ хуулийн зорилго оршиж байгаа. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Хэрвээ энэ хуулиас болж Хятад улс бараа бүтээгдэхүүний үнээ нэмэх асуудал гарвал яах вэ гэдгийг бодолцох л хэрэгтэй.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн