“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудийн 1200 иргэдийг хамруулсан байна. Судалгааг цаг хугацааны хувьд 2017 оны гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 30-ны хоорондох үеийг хамарсан аж.
Энэ удаагийн судалгааны онцлог гэвэл хэрвээ маргааш Ерөнхийлөгчийн сонгууль хэнд санал өгөх вэ гэсэн асуултад хот, хөдөө нийлбэр дүнгээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхбаяр, Р.Амаржаргал, М.Энхболд нар тэргүүлсэн байна. Мөн энэ судалгаанд "шилдэг 10 улстөрч"-ийн жагсаалтад УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, УИХ-ын дарга М.Энхболд, Х.Баттулга нар жагсчээ. Мөн жагсаалтын 7-д Буян компанийн захирал Б.Жаргалсайхан орж ирсэн байна.
Судалгааны дэлгэрэнгүй эндээс харна уу.