Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын заан Ч.Санжаадамба Архангай аймгийн Булган сумын харьяат, Монгол улсын арслан Р.Пүрэвдагваар арав даван түрүүлж Монгол Улсын аврага цолны болзол хангалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарилгаар дөнгөж сая аврага цолны үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын заан Ч.Санжаадамба улсын аварга Г.Эрхэмбаяраар ес давж, Монгол Улсын арслан цолны болзол хангалаа. Мөн Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва улсын арслан Н.Батсууриар ес давж, Монгол Улсын арслан цолны болзол хангалаа. Хүчит бөхийн барилдааны есийн даваа дуусч үзүүр түрүүнд Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нар үлдлээ.
Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын заан цолны болзол хангалаа
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа дуусч Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын заан цолны болзол хангалаа.
Заан цолны болзол хангаад буй бөхчүүд:
Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва Улсын гарьд Б.Гончигдамбаар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын харцага Б.Пүрэвсайхан Улсын харцага Ц.Содномдоржоор долоо давлаа.
19:30 Зургаан бөх Монгол Улсын харцага цолны болзол хангалаа
Зургаагийн даваа өндөрлөж Монгол Улсын харцага цолны болзлыг зургаан бөх хангалаа.
Харцага цолны болзол хангаад буй бөхчүүд:
16:10 18 бөх Монгол Улсын начны болзол хангалаа
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа дууслаа. Энэ жил 18 бөх Монгол Улсын начны болзол хангалаа. Түүнчлэн улсын начин Т.Баасанхүү улсын начин Л.Лха-Очироор тав давж Начин цолоо баталлаа.
Монгол Улсын арслан Д.Ганхуягаар аймгийн арслан Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн арслан Хүрэл-Очирын Гантулга тав давж энэ жилийн баяр наадмын хамгийн анхны улсын цолтон боллоо. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, 2015 оны даншиг наадмын начин, аймгийн арслан Дэлгэрсайханы Амарсайхан улсын заан Д.Баасандоржоор даваагаа ахиуллаа.
Начин цолны болзол хангаад буй бөхчүүд:
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Д. Бат-Эрдэнэ
Увс аймгийн Монгол Улсын начин Т.Баасанхүү
Ховд аймгийн арслан Б.Бат-Өлзий
Архангай аймгийн Монгол Улсын начин Р.Пүрэвдагва
Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр
Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга
Архангай аймгийн харьяат н.Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар
Архангай аймаг Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Аймгийн Арслан Ц.Чимэддорж
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайхан
Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр
Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баатарцол
Ховд аймгийн арслан Б.Бат-Өлзий
Хөвсгөл аймгийн хурц арслан Б.Ганхуяг
Архангай аймгийн арслан Э.Ванданцэрэн
Сэлэнгэ аймгийн арслан Б.Дэлгэрсайхан
Завхан аймгийн заан Д.Бат-эрдэнэ
Хөвсгөл аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр
Дорнод аймгийн арслан Д.Анар