УИХ-ын сонгуулийн 18 тойрогт буюу Завхан аймагт Нарантуул олон улсын худалдааны төвийн босс гэдгээр нь эчнээ танил болсон Ш.Сайханбамбуу төрсөн дүү Ш.Батсамуутайгаа өрсөлдсөн ч тус тойрогт АН-ын хоёр ялалт байгуулсан билээ. Ш.Сайхансамбуу МАН-аас гарч, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Завханы тойрогт гурав дахь удаагаа нэр дэвшсэн ч ийнхүү бүдэрсэн. Харин түүний дүү Ш.Батсамбуу МАН-ын Бага хурлын гишүүн болж, цаашлаад ахтайгаа нэг тойрогт өрсөлдөхөөр болсон ч мөн АН-ынханд ялагдсан юм. Тэгвэл Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж, ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Ш.Сайхансамбуу УИХ-д гурав дахиа сонгогдож чадаагүй ч түүний охин С.Эрдэнэтуул НИТХ-ын гишүүн боллоо.
Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү УИХ-ын сонгуульд бүдэрсэн ч түүний төрсөн дүү, “АПУ трейдинг” компанийн захирал П.Батчимэг НИТХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан юм.