Рио 2016 паралимпийн наадамд Монгол Улсаас найман тамирчин оролцож байгаа билээ. Дөнгөж сая пауэрлитингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д өрсөлдсөн Монгол Улсын тамирчин, ОУХМ Э.Сондомпилжээ хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрээр эхлээд 210 кг өргөж улмаар 217 кг-ийг захиалж өргөсөн ч шүүгч тооцсонгүй. Харин гурав дахь оролтоороо 217 кг-ийг захиалж, амжилттай өргөж эх орондоо паралимпийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.
Тэрээр 2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Дэлхийн цомын хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медальтай.