Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​Оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалинтай дадлага хийх боломжтой

​Оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалинтай дадлага хийх боломжтой
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 17
Цагийн болон байнгын ажил эрхлэх хүсэлтэй хүмүүс олон бий. Эдгээр хүмүүст зориулсан зуучлалын байгууллагууд цөөнгүй байдаг. Тухайлбал Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 21 мянган иргэн ажилд зуучлуулж ажилтай, орлоготой болжээ.  
Залуучуудын хөдөлмөрийн төв биржид өнөөдрийн байдлаар байнгын 16, цагийн 40 гаруй ажлын байр бүртгэлтэй байна. Цагийн ажилд зуучлуулсан иргэд цагт 1000-5000, өдөрт 10000-30000 төгрөгийн цалинтай ажиллах боломжтой. Цагийн ажлын хувьд судалгааны ажилтан, зөөгч, бараа борлуулагч, гэрийн багш зэрэг цагийн ажил байгаа бол нярав, хамгаалагч, оёдолчин, сантехникч зэрэг байнгын ажлын байр нээлттэй байна. Эдгээр ажлын байранд боловсрол, мэргэжлийн ур чадвар, гэр бүлийн байдал, нас хүйс зэрэг шаардлагуудыг ирүүлжээ. Мөн залуучуудын хөдөлмөрийн төв биржид туслах ажилтан авах хүсэлт их ирдэг байна. Ерөнхийдөө эдгээр ажлын байранд тавигдах гол шаардлага хувь хүний хөгжил байдаг аж.
Оюутнууд өөрийн мэргэжлийн дагуу Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн төв биржээр ажилд зуучлуулж цалинтай дадлага хийх боломжтой. Өнгөрсөн оны байдлаар 400 оюутан цалинтай дадлага хийжээ. Энэ нь эдийн засгийн хувьд дэмтэй төдийгүй мэргэжлийн мэдлэг ур чадвараа бататгах, практик ач холбогдолтой. Учир нь зарим газар, албан байгууллагууд оюутнуудад дадлагажих, мэргэжлээрээ ажиллах боломжийг тэр бүр олгоод байдаггүй. Иймд орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй нэг томоохон ажил бол цалинтай дадлага хийх боломжийг бүрдүүлсэн явдал юм. Оюутнууд дадлагаа хэдэн сар хийхээс шалтгаалаад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжихаар тохирч, албан байгууллагад хүсэлт явуулж болох юм.
Монгол Оросын хамтарсан “Мон Рус Ткани” ХХК-ийн оёдлын үйлдвэрт 800 оёдолчин, 400 уутлан савлагч шинээр ажилд авах юм байна. Мөн оёдлын цехийн тооцоо гаргагч, ачигч буулгагч, оёдлын машины засварчин гээд нийт 1500 ажлын байр шинээр зарлажээ. Ажлын байранд зуучлах өдөрлөгийг МЗХ-ны төв байранд энэ сарын 19-ний өдөр 11.00-16.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ үеэр оёдолчин мэргэжилтэй хүмүүс болон эсгүүр, уутлагч зэрэг туслах ажилтан хийх хүсэлтэй хүмүүс ажилд зуучлуулах боломжтой аж. 
Т.Өлзийбаяр
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн