Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

​Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд ингэж хамрагдана

​Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд ингэж хамрагдана
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 23
Боловсролын зээлийн сангаас “Оюутны хөгжлийн зээл” нэрээр өнгөрсөн жилээс эхлэн оюутнуудад зээл олгож эхэлсэн билээ. Энэхүү санхүүгийн дэмжлэг нь их, дээд сургуулийн оюутан сургалтын төлбөрөө сургуулиа төгсч, ажлын байранд гарсныхаа дараа төлөх боломжтой байдлаар зохиулсан гэдгээгээ онцлог. Оюутны сургалтын төлбөрийн зээл нь дотроо урт болон богино хугацааны, хүү бууруулах гэсэн гурван төрлөөр арилжааны зургаан банкаар дамжуулан олгож байгаа юм. Гэхдээ зээлд хамрагдахын тулд оюутнууд тодорхой шаардлага хангасан байх ёстой. Үүнд,
  • Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна .
  • Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой.
  • Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно.
  • Зээлийн хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно.
  • Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална.
  • “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.
“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-д тавигдах шаардлагыг банк тус бүрээр хүргэж байна.
Капитрон банк
  1.  Монгол улсын иргэн бай
  2. Банкны салбар, нэгж байршиж буй орон нутгийн харъяалалтай байх
  3.  Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг 12 сараас дээш хугацаанд тогтвортой эрхэлсэн байх
  4.  Цалингийн орлоготой бол НДД, дансны хуулгаар баталгаажиж байх
  5. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  6.  Хамтран зээл хүсэгч нь тухайн оюутны гэр бүлийн гишүүн болох эцэг, эх, өвөө,эмээ, төрсөн ах, эгч, дүү, баримтаар нотлогдох садан төрөл нь байна.
Хаан банк
  1. Үндсэн зээлдэгч нь Эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байх
  2. Үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалин, тэтгэвэр эсвэл бизнесийн орлоготой гэр бүлийн гишүүн байх
  3. Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрч буй, эсвэл чанаргүй ангилалтай зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  4. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт
  5. Бусад бүрдүүлсэн материалаар оюутны гэр бүлийн гишүүн эсэх нь баталгаажих боломжгүй тохиолдолд гэр бүлийн гишүүн гэдгийг баталгаажуулсан баримт
  6. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалингийн орлоготой тохиолдолд ХААН банктай хамтран ажиллах гэрээ/цалин/-тэй байгууллагын ажилтан бөгөөд цалингийн орлогоо ХААН банкны дансаар дамжуулан авдаг, тэтгэврийн орлоготой тохиолдолд тэтгэврээ сар бүр ХААН банкнаас авдаг байх
  7. ХААН банкнаас авсан цалингийн, тэтгэврийн, эсвэл малчны зээл байх
  8. Сургалтын төлбөр төлөгдсөнийг нотлох сургуулийн тодорхойлолт, эсвэл дансны хуулга
Голомт банк
  1. Эрх зүйн бүрэн чадамжтай
  2. Үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь орлоготой гэр бүлийн гишүүн байх
  3. Одоо идэвхтэй байгаа тэтгэврийн болон цалингийн зээлийн зориулалт нь оюутны сургалтын төлбөрт зарцуулсан
  4. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  5. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
  6. Цалин болон тэтгэврийн зээлд доод тал нь 2 сар болсон зээлтэй байх ба сүүлийн 12 сарын хугацаанд олгосон байх
  1. Үндсэн зээлдэгчийн эцэг, эх, эмээ, өвөө, төрсөн ах, эгч, дүү болон тэдний эхнэр/ нөхөр байна
  2. Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сар үндсэн ажилтнаар ажилсан байх
  3. Бизнесийн орлоготой бол сүүлийн 12 сар орлого баталгаажуулалт хийх
  1. Тэтгэврийн наснаас дор хаяж 2 жил дутуу байх
  2. 5 саяас дээш дүнд үл хөдлөх хөрөнгө барьцаална
  3. Оюутан нь хөтөлбөрийн зээлийг бүрэн төлж дуусталх хугацаанд бусад төрлийн банкны зээл авахгүй байх нөхцөлийг зөвшөөрсөн байх
Хас банк
  1. Сурлагын голч дүн, шинэ элсэгч тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь босго онооноос дээш байх.
  2. 6 болон түүнээс дээш сарын хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн байх эсхүл 12 болон түүнээс хугацаанд бизнесийн үйл ажиллагаа явуулсан байх
  3. Богино хугацаат болон урт хугацаат зээлийн хувьд сургалтын төлбөрийн нэхэмжлэх эх хувиар, хүү бууруулах зээлийн хувьд хувьд сургалтын төлбөр төлсөн баримт
  4. Сургуулийн тодорхойлолт
  5. Дүнгийн хуулга, Шинэ элсэгчийн хувьд “Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүнгийн батламж”-ийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  6. Шинэ элсэгч нь тухайн мэргэжлийн хувьд тэнцэхэд тооцуулсан хичээлүүдийн нэрс ба оноог тодорхойлсон сургуулийн тодорхойлолт
  7. Хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн болохыг батлах баримт бичиг; /Төрсний гэрчилгээ, бүртгэлийн лавлагаа гэх мэт аль боломжит баримт бичиг/
  8. Цалингийн тодорхойлолт /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс татаж авах/
  9. Бизнес эрхлэгч бол бизнестэй холбоотой бичиг баримтууд
  10. Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал
Улаанбаатар хотын банк
  1. Эрх зүйн бүрэн чадамжта, Монгол улсын иргэн
  2. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан байх ба хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх
  3. Хамтран зээлдэгч нь цалин, тэтгэвэр, эсвэл бусад тогтмол орлогын эх үүсвэртэй байх
  4. Хамтран зээлдэгчийн орлого Банкаар дамждаг байх
  5. Хэрэв орлого нь банкаар дамждаггүй бол орон сууц барьцаална.
  6. Хамтран зээлдэгч нь байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байх.
  7. Хамтран зээлдэгч нь хувиараа бизнес эрхэлдэг бол 1 жилээс дээш хугацаанд бизнес эрхэлсэн туршлагатай байх.
  8. Сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт /сургуулийн тамга тэмдгээр баталгаажсан байна/
  9. Оршин суугаа хорооны ам бүлийн тодорхойлолт
  10. Бусад шаардлага
Төрийн банк
  1. Оюутан нь эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байх,
  2. Богино хугацаат зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь санхүүгийн чадвар бүхий гэр бүлийн гишүүн байх,
  3. Хүү бууруулах зээл хүсэгч нь оюутан байх, хамтран зээлдэгч нь цалин, тэтгэврийн зээл авч оюутны сургалтын төлбөрийг төлсөн гэр бүлийн гишүүн байх,
  4. Хамтран зээлдэгч нь “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын цалингийн зээл хүсэгч, тэтгэврийн зээл хүсэгчид тавигдах шаардлагыг хангасан байх,
  5. Үндсэн зээлдэгч оюутан нь энэхүү журмын 2.1-т заасан оюутанд тавигдах шаардлагыг хангасан байх,
  6. Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгч нь “Оюутны зээлийн даатгал”-д хамрагдсан байх, зээлийн хугацаа дуустал жил бүр оюутны зээлийн даатгалд хамрагдах,
  7. Оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэн эрхийн бичигтэй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “Оюутны мэдээллийн сан”-д бүртгэлтэй байх,
  8. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  9. Хамтран зээлдэгч нь “Зээлийн үйл ажиллагааны журам”-д заасан тэтгэврийн зээл болон цалингийн зээл авах шаардлага хангасан иргэн, эсхүл сүүлийн 6 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай, бизнесийн орлого нь сүүлийн 3 сар Банкаар дамжсан бизнес эрхлэгч иргэн байх,
  10. Хамтран зээлдэгч нь тэтгэвэр, цалин, түүнтэй адилтгах орлого, хувиараа эрхэлдэг бизнесийн тогтмол орлоготой, цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай байх,
  11. Зээлийн барьцаанд Банкны шаардлагыг хангасан өөрийн өмчлөлийн эсхүл гуравдагч этгээдийн барьцааны зүйлтэй байх
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн