Open iToim app
Улс төр | 3 мин уншина

​Д.Оюунхорол: Засгийн газар хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дүрмээр ажиллах ёстой

​Д.Оюунхорол: Засгийн газар хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дүрмээр ажиллах ёстой
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 6
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжсэн юм. Энэ талаар болон цаг үеийн зарим асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа. 
-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Монгол Улс эдийн засгийн хувьд уул уурхайн салбараас хараат. Энэ ч утгаараа олон лиценз замбараагүй тараасан. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд сөрөг нөлөөтэй ажиллаж байна. Зарим хариуцлагагүй аж ахуйн нэгжийн үйл ажилллагааг зосоосон. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиудаас Гар аргаар алт олборлох тухай хууль амьдралд хэрэгжиж чадахгүй байна. Одоо бол гар аргаар алт олборлодог “нинжа” нар байхгүй болсон. Харин техникжсэн, супер “нинжа” нар бий болсон учраас байгалийг маш ихээр доройтуулж байна. Нөхөн сэргээлтээ хийсэн газрыг ч тэр хүмүүс ухаж, байгаль орчныг хохироож, гол горхийг ширгээж байгаа хариуцлагагүй уул уурхай үргэлжилж байна. Тиймээс зарим уул уурхайн лицензүүдийг хураах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Ер нь цаашдаа уул уурхайн компаниуд текник эдийн засгийн үндэслэлээ боловсруулахгүй, байгаль орчны үнэлгээ хийхгүй, хариуцлагагүй уул уурхайг эрхлэвэл лицензээ хураалгадаг байх хэрэгтэй. Байгаль орчин гэдэг нийтийн эрх ашиг, үр хойчдоо өвлүүлэн үлдээх өв. Саяхан бид Туул гол орчмыг бохирдлоыг бууруулах, Цэвэрлэх байгууламжийн асуудлыг олон улсын байгууллагуудад тавьж байна. Манай эдийн засаг хүнд байгаа учраас бүх асуудлаа өөрсдөө шийдвэрлэх боломж алга.
-Хүүхэд харах үйлчилгээг ирэх жилээс зогсоох төсвийн төсөл Засгийн газар өргөн барилаа. Энэ мэт өмнөх парламентын баталсан оновчтой хуулиудыг энэ Засгийн газар зогсоож байна. Өмнөх парламентын эмэгтэй гишүүд энэ хууль дээр идэвхтэй ажиллаж байсан. Та Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхгүй гэсэн шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг бүхэлд нь зогсоож байна гэж хэлж болохгүй. Ер нь бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дүрмээр л Монгол Улсын Засгийн газар ажиллах ёстой. Бидэнд төсөв хөрөнгө мөнгө нь байхгүй их санхүүжилт шаардсан хуулиудыг баталсан. Тиймээс өнөөгийн төсөв, эдийн засагтаа уяалдуулж үйл ажиллагаагаа явуулах онцгой нөхцөл байдал үүссэн. Тиймээс үүнд зохицуулж өмнө нь баталсан хуулиудыг хойшлуулах, хэрэгжүүлэхгүй боломжгүй болох шийдвэр гарч байгаа.
-ОХУ “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувийг зарсан. Үүнийг төр авах ёстой, хувийн компани авах хэрэгтэй гэсэн олон байр суурь байна. Засгийн газрын гишүүний хувьд та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын аж ахуйн нэгжүүд худалдан авсан байгаа. Энэ үйл ажиллагааг шалгах Засгийн газрын ажлын хэсэг гарсан. Монголын төрийн 51 хувь төрийн өмч байх ёстой гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан.
-Өмнөх Засгийн газрын Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор хууль бусаар хоёр нууц тушаал гаргасан гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдээлсэн. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан бэ?
-Б.Болор сайдын тушаалаар Монголын эзэмшлийн 51 хувийг хувийн компанийн худалдаж авсан 49 хувь руу хуваагаад шилжүүлчихсэн. Тэгэхээр үүнийг хууль бус гэж үзэж байгаа. Тиймээс 51 хувийг төр эзэмшдэгээрээ эзэмшинэ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн