Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин утсаар талархал илэрхийллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин утсаар талархал илэрхийллээ
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 18
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярилцаж, тусгайлан талархал илэрхийллээ. Учир нь ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын Алба (ХАБА)  АНУ-ын Тагнуулын Төв Газар (ТТГ)-аас өгсөн мэдээллийн ачаар Санкт-петербург хотод хийхээр төлөвлөөд байсан террорист халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаджээ.
Энэхүү мэдээллийг ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас энэ сары 17-ны өдөр мэдээллээ. Хоёр орны ерөнхийлөгч нар энэ сарын 14-ний өдөр Хойд Солонгостой холбогдох хэргээр утсаар ярилцаад байсан юм.
ОХУ-ын ХАБА Санкт-петербург хотноо алан хядах үйл ажиллагаа төлөвлөөд байсан “Исламын Улс” бүлэглэлийн 7 гишүүнийг баривчилснаа мэдээлсэн бол, Цагаан ордон мөн энэ талаар хоёр төрийн тэргүүнүүд утсаар ярилцсаныг баталгаажуулав. “Хэрэв урьдчилсан сэргийлэх арга хэмжээ аваагүй бол олон хүний амийг авсан томоохон хэмжээний халдлага болох магадлалтай байсан” хэмээн цагаан ордноос мэдээллээ.
Ерөнхийлөгч Путин террорист халдлагатай холбоотой мэдээллийг илүү тодорхой болгосны дараа АНУ-ын талд мэдээлнэ гэсэн бол ерөнхийлөгч Трамп “Улс орнууд харилцан мэдээлэл солилцох нь террорист үйл ажиллагаатай тэмцэхэд чухал ач холбогдолтойг дурдаад,  АНУ болон ОХУ-ын жишээ үүнийг батлах сайн жишиг боллоо” хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: Жи жи агетлаг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн