Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

ОХУ-ын гадаад бодлого хаашаа чиглэх ёстой вэ

ОХУ-ын гадаад бодлого хаашаа чиглэх ёстой вэ
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 6
2015 он бол ОХУ-ын хувьд эдийн засаг болон геополитикийн олон сорилттой тулгарч, хүч чадлыг нь сорих жил байх нь гарцаагүй. Тиймээс ОХУ гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ зөв сонгож, шаардлагатай тохиолдолд бэлэн байх хэрэгтэй болж байна. Ингээд “Moscow Times”-ийн ОХУ-ын гадаад бодлогын зорилт 2015 онд ямар байх талаар хэрхэн дүгнэснийг товч хүргэе.
Украин
Одоогоос жилийн өмнө Украины хямрал эхэлсэн, одоо ч үргэлжилж байна. Энэ хугацаанд Украин улс барууны холбооны системд орох, ялангуяа НАТО-д элсэх талаар эрчимтэй яригдаж эхэлсэн. Тус улсын хувьд яг одоо НАТО-д элсэх улаан шугамны өмнө тулаад зогсч байна. Тиймээс Украиныг улаан шугам давуулахгүй байх нь ОХУ-ын хамгийн чухал нэг зорилт байх ёстой. Зүүн Украин дахь орос иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд ОХУ-ын хийх ёстой алхмын хамгийн тохиромжтой хувилбар нь төлбөр тооцоонд суурилах болно. ОХУ-ын талаас нь авч үзвэл, Украины Засгийн газартай тохиролцсон төлбөр тооцоотой холбоотой дараахь шаардлагууд гарна. Юун түрүүнд, Украины “төрийн бус эвсэл” статусыг хүлээн зөвшөөрөх. Энэ нь НАТО-гийн гишүүн болох Киевийн боломжийг үгүй хийнэ. Хоёрдугаарт, Украин, ОХУ-ын хоорондын уламжлалт соёлын харилцаа, орос хэлийг хамгаалах хэрэгтэй болно. Түүнчлэн Украин холбооны улсын бүтэцтэй болох нь хамгийн ашигтай хувилбар. Өөрөө хэлбэл, Украины зүүн бүс нутаг өөрийн эдийн засаг болон улс төрийн зохицуулалтыг хийнэ гэсэн үг. Үүний тулд ОХУ зүүн бүс нутагтай тусгай худалдааны харилцаа, ялангуяа батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаа байгуулахыг дэмжих хэрэгтэй. Ингэснээр нэг талаар Донецк, Луганск нь Украины нэг хэсэг хэвээр үлдэж, дээр нь НАТО-д элсэхгүй байх боломжийг нэмэгдүүлнэ.
Киевийн төлбөр тооцооны нөхцөл ОХУ-ын хүлээн зөвшөөрснөөр хэрэгжих боломжгүй болоход Москвагийн авах арга хэмжээ бэлэн, бэлтгэлтэй байх ёстой. Ийм тогтворгүй байдалд эдийн засаг, аюулгүй байдлын шинэчлэлийг хэрэгжүүлэх нь НАТО болон Европын холбоотой Украиныг илүү гүнзгий харилцаатай болгох эрсдэлтэй. Тиймээс үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй. Юуны өмнө, ОХУ Донбасс дахь холбоотнууддаа байнгын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Киев, Москвагийн дунд үүсээд байгаа хурцадмал байдлыг намжааж, өөрчилж чадна. Эдийн засгийн хувьд Украины Засгийн газар ирэх арванхоёрдугаар сард ОХУ-д төлөх ёстой гурван тэрбум ам.долларын евробондын өрийг эзэмшиж байгаа. Бондын нөхцөлийн дагуу Украины нийт өр ДНБ-ий 60-аас дээш хувийг давж өсвөл ОХУ дефолтод дуудах эрх бий. Энэ нь нэг талаар хөшүүрэг болж байгаа. Барууны зэрэглэл тогтоох агентлаг “Moody’s” Украины өрийг өнөөдөр ДНБ-ий 72 хувьтай тэнцэж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Хэрэв ОХУ зээлийн нөхцөлөө үл харгалзан, үүнийг хүлээн зөвшөөрвөл барууны Засгийн газрууд Украиныг нэмэлт зээлээр хангах нөхцөлийг бүрдүүлж өгнө гэсэн үг.
Ази
ОХУ Ази тивд үргэлжлүүлэн анхаарал тавих хэрэгтэй. Ялангуяа Хятад улсад. ОХУ нь БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хэдийнэ ойр дотно харилцаа тогтоосон бөгөөд энэ нь гүн гүнзгий хамтран ажиллах үндэслэл болох нь гарцаагүй. Тиймээс өнгөрсөн оны тавдугаар сард Хятад, ОХУ-ын үзэглэсэн 400 тэрбум ам.долларын байгалийн хийн гэрээний үлдсэн асуудлыг яаравчлан эцэслэн шийдэхэд хамтран ажиллах хэрэгтэй. Түүнчлэн энэ жил Хятад, Орос улс цэргийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран тэнгисийн цэргийн сургуулилт зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа нь цаашид хоёр орны харилцаа гүнзгийрэхийг харуулж байгаа.
Түүнчлэн Азийн нэгэн чухал цэг нь Газар дундын тэнгисийн орнууд юм. Газар дундын тэнгисийн орнуудтай цэргийн хамтарсан сургуулилт хийх нь барууны гар хүрэх хязгаарыг хумих боломжтой болно. Түүнчлэн Орос-Хятадын эвслийн тухай асуудал нь гарцаагүй чухал. Нөгөө талаас Хятад улс үргэлж үндэсний ашиг сонирхолдоо тааруулан ажиллах болно гэдгийг санах хэрэгтэй. Бээжингийн хувьд байгалийн хийн хэлэлцээр байгуулахаас олон жилийн турш хойш суусан ч ОХУ-д одоо тулгарч буй бэрхшээлийг ашиглан байгуулсан гэж болно. Ямартай ч Хятад улстай улам ойр дотно харилцаа хөгжүүлэх замаар Азид, тэр дундаа Энэтхэг, Япон, тэр ч байтугай Вьетнам зэрэг бусад оронд нөлөөллөө нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.
Евразийн эдийн засгийн холбоо
Евроазийн эдийн засгийн холбоо дордож эхэлж байгаа гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Казахстан, Беларусь зэрэг гишүүн орнуудын аль аль нь өөрсдийн эдийн засагт рублийн ханшийн уналт сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэгт бухимдсан байдалтай байна. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-тай рублиэр биш ам.доллар, эсвэл еврогоор худалдаа хийх ёстой хэмээн мэдэгдсэн. Үүний зэрэгцээ, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Казахстан евроазийн эдийн засгийн холбоонд үлдэх шаардлагатай эсэхэд эргэлзэж, энэ талаар асууж эхлээд байгаа. Тус холбооны гишүүн орнууд өөрийн эдийн засгийг урт хугацааны бооцоонд тавиагүй гэдгийг итгүүлэхийн тулд ОХУ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад илүү анхаарал хандуулан, “илүү цагаар” ажиллах хэрэгтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн