Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Орос, Хятадыг Монголоор дайруулан холбох тээврийн шинэ коридорыг энэ онд нээнэ

Орос, Хятадыг Монголоор дайруулан холбох тээврийн шинэ коридорыг энэ онд нээнэ
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 28
ОХУ-ын Тээврийн яамны Авто тээврийн газрын дарга Алексей Двойных “Орос, Хятадыг Монголоор дайруулан холбох тээврийн шинэ коридорыг энэ оны эцсээр нээх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн “Известиа” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Гурван улсын хооронд олон улсын авто замын тээвэрлэлт хийх тухай Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийг ирэх арванхоёрдугаар сарын эхээр үзэглэнэ. Уг гэрээний дагуу БНХАУ, ОХУ-ын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх юм. Гэрээг байгуулсны дараа буюу энэ ондоо багтаан, 2017 он гэхэд Монголоор дамжин өнгөрөх тээврийн шинэ коридорыг нээнэ. Тээврийн шинэ коридорыг нээснээр урьдчилсан тооцоогоор ачаа урсгалын хэмжээ 17-20 хувиар нэмэгдэнэ. Ерөнхийдөө цаашид ачаа тээвэрлэлт жилд 10 хувиар өсөх бөгөөд энэ нь ОХУ, БНХАУ хоорондын гадаад худалдааны эргэлтийн жилийн өсөлттэй дүйцэх юм” гэжээ.
Тодруулбал, энэ оны эцсээр БНХАУ-Монгол Улс- ОХУ чиглэлээр авто замаар ачаа тээвэрлэж эхлэх бөгөөд уг чиглэл нь гурван улсын хооронд ачаа тээвэрлэх анхны транзит чиглэл болох юм. Туршилтын ачаа тээвэрлэлт нь Тяньжин-Эрээн-Улаанбаатар-Улаан-Үдэ чиглэлээр явагдах бөгөөд чиглэлийн нийт урт 2200 км. Үүнээс 900 км нь БНХАУ-ын, 1050 км нь Монгол улсын, 240 км нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр өнгөрөх аж.
Алексей Двойныхын хэлснээр Орос, Хятад хоёр улсын ачаа тээвэрлэлтийн хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар 1.9 сая тоннд хүрсэн бөгөөд энэ нь 2015 оны нийт тээвэрлэлтийн хэмжээг даваад байгаа юм байна. Тээврийн шинэ коридороор ОХУ-аас Хятад руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, боловсруулсан хүнс болон мод, автомашин зэргийг богино хугацаанд тээвэрлэх аж. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн