Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Онгоц барьцаалсан этгээд бууж өгч, зорчигчид бүгд аюулгүй болжээ

Онгоц барьцаалсан этгээд бууж өгч, зорчигчид бүгд аюулгүй болжээ
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 30
Египетийн Александриа хотоос Каир руу нислэг үйлдэж байсан 82 зорчигчтой “MS181” онгоцыг барьцаалсан этгээд сайн дураараа цагдаа нарт бууж өгчээ. Киприйн цагдаагийн албаны мэдээлж буйгаар онгоц барьцаалсан этгээд нь террорист бүлэглэлтэй ямар нэг холбоогүй бөгөөд Кипрт орогнох эрхээр тохиролцохыг шаардаж байсан аж. Олон удаагийн гэмт хэргийн бүртгэлтэй онгоц барьцаалагч этгээд болох Египетийн иргэн 58 настай Сейф ад-Дин Мустафа чиглэлээ өөрчлөхийг шаардан, биедээ бэхэлсэн амиа золиослогчийн бүсийг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ. Барьцаалагдсан онгоц Киприйн Ларнака хотын нисэх онгоцны буудалд буусан бөгөөд Киприйн цагдаа нартай тохиролцсоны дараагаар эхний ээлжинд хүүхэд, эмэгтэйчүүдийг суллан дараа нь дөрвөн зорчигч болон онгоцны багийн гишүүдтэй онгоцонд үлдсэн байна. Харин төд удалгүй онгоц барьцаалсан этгээд цагдаа нарт бууж өгчээ. Гэмт хэрэгтэнд “улс төрийн ямар ч сэдэл байгаагүй” гэж Египетийн Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна. Түүнчлэн онгоц барьцаалсан этгээдийн биедээ зүүсэн тэсрэх бөмбөг хэмээн сүрдүүлж байсан зүйл нь эмнэлгийн зориулалттай бүс байжээ. Онгоцноос өөр төлийн зэвсэг, тэсрэх төхөөрөмж илрээгүй байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн