УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг ажигласан олон улсын ажиглагчдын багаас өчигдөр сонгуулийн бүхий л үйл явцыг ажигласан тухайгаа мэдээллээ. Олон улсын ажиглагчид энэ удаагийн сонгуулийг өндөр ирцтэй, өрсөлдөөнтэй хэдий ч аажуу тайван нөхцөлд эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд болж өнгөрлөө хэмээн дүгнэжээ. Ажиглагчдын зүгээс манай улсын парламент Сонгуулийн тухай хуульдаа цаг тулгаж суурь өөрчлөлт хийсэн. Олон улсын жишгээр бол нэг жилийн өмнө сонгуулийн хуульд суурь өөрчлөлт хийхээс зайлсхийдэг. Монгол Улсын хувьд сонгууль болохоос зургаан сарын өмнө суурь өөрчлөлт хийдэг зарчмаасаа ухарсан. Мөн хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувиас 20 руу буулгасан ч улстөрийн намууд, иргэний нийгмийн ажиглагчдын дунд эмэгтэйчүүд олон байсныг сайшаажээ. Үүний зэрэгцээ хилийн чанадад ажиллаж амьдарч буй 150 мянган монгол иргэний санал өгөх боломжийг олгоогүй. Гэлээ ч Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх үндсэн зарчмаас ухраагүй хэвээр байгаа гэж үзсэн байна. Европын парламентын гишүүн Лаима Люсиа Андрикиенэ энэ үеэр хэлэхдээ, “Аливаа сонгуулийн үйл явц, мөн чанар хоёрыг ялгаж ойлгох нь чухал. Үйл явц болвол сонгуулийн зохион байгуулалттай холбогддог. Энэ бол чухал. Гэхдээ сонгуулийн өдөр сайхан байсан гэдэг сайн сонгууль болсон гэсэн үг биш юм. Бидний хувьд мөн чанар илүү чухал. Утга учиртай сонгууль хийхийн тулд сонгогчдод жинхэнэ сонголтыг өгсөн байх ёстой. Энэ удаа сонгогчдод энэ боломж хангагдсан” гэв. Түүнчлэн сонгогчдын боловсрол, хараат бус хэвлэл мэдээлэл зэрэг цаашид анхаарвал зохих асуудал байна гэж тэд үзжээ.
Энэ нь ажиглагчдын урьдчилсан дүн бөгөөд эцсийн дүгнэлтийг долоо хоногийн дараа гаргах аж.
УРЬДЧИЛСАН ҮР ДҮН БА ДҮГНЭЛТ
Сурталчилгаа өрсөлдөөнтэй болсон бөгөөд сонгуулийн өдөр эмх журамтай болж өндөрлөлөө. Гэхдээ энэ нь сонгуулийн хуулинд тулгаж суурь өөрчлөлт хийсний улмаас Монголын ардчиллын хөгжилд үр дагавартай байсныг зөвтгөх аргагүй. УИХ-ын сонгууль нь их өрсөлдөөнтэй, эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд боллоо. Сонгуулийн сурталчилгаанд тавьсан зарим хязгаарлалтууд, хэвлэл мэдээлэл зарим талаар улс төрийн ашиг сонирхолд үйлчилсний улмаас сонгогчдод хүрэх бодит бөгөөд тодорхой мэдээллийг хязгаарлалаа. Талуудыг оролцуулсан хэлэлцүүлгийн үндсэн дээр сонгуулийн тухай шинэ хуулийг 2015 оны 12- р сарын 25-нд сонгуулийн тухай хэд хэдэн хуулийг нэгтгэн баталсан бөгөөд энэ нь сонгуулийн нэгдсэн хууль эрх зүйн хүрээг бий болгоход чиглэсэн нэг дэвшил болсон. Гэвч 2016 оны 5-р сард УИХ сонгуулийн холимог тогтолцоог дан олонхийн буюу мажоритар тогтолцоо болгон өөрчилж, нэг мандат бүхий 76 сонгуулийн тойргийг байгуулсан бөгөөд тойргуудын нутаг дэвсгэрийг батлах үйл явц нь ил тод биш, олон нийтийн хэлэлцүүлэг дутмаг, тогтоосон шалгуурыг дагаж мөрдсөнгүй. Ингэснээр тойргуудын дунд хүн амын тоо нэлээд зөрүүтэй болсон бөгөөд энэ нь 1990 оны ЕАБХАБ-ын Копенгагений баримт бичгийн 7.3 дахь хэсэгт заасан иргэн бүр сонгуулийн тэгш эрхтэй байх зарчим болон бусад олон улсын үүрэг амлалт, стандартуудтай нийцэхгүй байна. УИХ-ын сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) тэргүүтэй дөрвөн шатлал бүхий сонгуулийн байгууллага удирдан явуулсан. СЕХ санал авах өдөрт бэлтгэнгээ хуульд заасан чухал хугацаануудыг мөрдөн, үүргээ биелүүлэн ажилласан. Гэхдээ СЕХ-ноос оролцогч талуудтай харилцах ил тод, хариуцлагатай байдал дутмаг байсан нь сонгуулийн үйл явцын найдвартай байдалд итгэх итгэлийг бууруулж байна. Санал тоолох төхөөрөмжийг шалган баталгаажуулах ажлыг СЕХ-ноос оролцогч талуудыг байлцуулан мэргэжлийн хэмжээнд хийлээ. Төхөөрөмжийн үнэн зөв ажиллаж байгаад санаа зовж буй асуудалд хариулт өгөх үүднээс Сонгуулийн тухай хууль (СТХ)-иар хэсгийн хороодын 50 хүртэл хувь дээр гараар тоолох тухай заалтыг оруулсан. Гэвч гараар тоолох ажиллагааг явуулах журмыг санал авах өдрөөс хоёрхон хоногийн өмнө эцэслэн гаргасан нь доод шатны хороодод холбогдох сургалтыг зохион байгуулах цаг хугацааг олгосонгүй. Сонгогчийн бүртгэл нь иргэдийн шууд сонгох эрхийн үндсэн дээр явагддаг бөгөөд био-метрийн мэдээллийг ашиглах үндэсний иргэний бүртгэл дээр үндэслэдэг. Энэ сонгуульд нийт 1,910,878 сонгогч оролцохоор бүртгэгдсэн байна. Оролцогч талууд сонгогчдын бүртгэлийн үнэн зөв байдал, бүх сонгогчдыг хамруулсан зэрэгт ерөнхийдөө итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Гэвч шүүхээс эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон, мөн үйлдсэн гэмт хэргээс үл хамааран хорих ял эдэлж буй иргэд санал өгөх эрхгүй байна. Хэдийгээр сонгуулийн бэлтгэл ажил аль хэдийн эхлээд байсан ч, 5-р сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын сонгуульд гадаадад суугаа иргэдээс санал авахыг хүчингүй болгож, гадаадад амьдарч буй Монгол Улсын 150,000 орчим иргэдийн сонгуульд оролцох эрхийг хасав. Нэр дэвшигчдийн бүртгэл ерөнхийдөө бүх талыг оролцуулсан байсан нь сонгогчдод улс төрийн өргөн сонголтыг өгөв. Нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 69 нь бие даагч байлаа. Гэвч ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн амлалтууд, бусад олон улсын үүрэг хариуцлагатай зөрчилдөж, СТХ- иар нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан нэмэлт нөхцлүүдийг зааж өгсөн бөгөөд албан татварын хугацаа хэтэрсэн өр болон зээлийн өртэй, заавал хаах цэргийн хугацаат албыг хаагаагүй, түүнчлэн үйлдсэн гэмт хэргээс үл хамааран ял шийтгүүлж байсан бүртгэлтэй иргэдийг хассан байна. Сонгуулийн сурталчилгаа хэтэрхий хязгаарлалттай байсан ч эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хүндэтгэн сахиж, нэр дэвшигчид өөрсдийн үзэл бодлыг сонгогчиддоо ерөнхийдөө хүргэж чадсан. Эрх баригч намын зүгээс хийсэн томоохон хэмжээний амлалтууд нь сонгуулийн сурталчилгааны шударга байдлыг гажуудуулж байв. Зарим тохиолдолд үндэсний болон орон нутгийн аль аль түвшинд засаг захиргааны байгууллага болон улс төрийн намуудын зааг ялгаа бүдгэрч байлаа. ЕАБХАБ/АИХЭГ-ын САХ-нд сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн сэжиг бүхий цөөнгүй тохиолдлуудын талаар мэдээлсэн бөгөөд энэ талаар албан ёсны хэд хэдэн гомдол гарч, гурван нэр дэвшигчийг бүртгэлээс хассан байна. Энэ удаагийн сонгууль нь Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны санхүүжилтэд аудит хийсэн анхны сонгууль юм. Гэвч ҮАГ-т үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг олгоход чиглэсэн хууль эрх зүйн чухал заалтуудыг одоо ч боловсруулаагүй байна. Ерөнхийдөө сонгуулийн сурталчилгааны зардалын ил тод байдлыг хэмжих чухал хэм хэмжээ дутмаг байв. Бүх улс төрийн нам, эвсэл хуулиар зааж өгсөн 20 хувийн жендэрийн квотыг мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн 26 хувь нь эмэгтэйчүүд байв. Гэвч сонгуулийн тойргийн гуравны нэгээс илүү хувь дээр эмэгтэй нэр дэвшигч байсангүй. СЕХ-ны гишүүдээс нэг нь эмэгтэй хүн байгаа ч доод шатны хороодод эмэгтэйчүүдийн төлөөлөл сайн байлаа. Ер нь эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төрийн амьдралд хангалтгүй хэвээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй нэвтрүүлсэн ч зуучлагчийн үүргээ орхигдуулж, гол төлөв улс төрчдөд шууд нэвтрэх боломжийг олгож байв. Улс төрийн сурталчилгааны төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлгүүд нь редакцийн хараат бус агуулгыг сүүдэртүүлэхийн зэрэгцээ улс төрийн намуудаас бэлтгэсэн сурталчилгааны материал мэдээний нэвтрүүлэгт багтаж байсан нь хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг алдагдуулж байв.Тиймээс сонгогчдод бие даасан бөгөөд дүн шинжилгээ хийх мэдээ сурвалжлага хомс олдож байлаа. СЕХ сонгуулийн өмнө 50 орчим өргөдөл гомдол хүлээн авсан. Шүүх нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой 21 хэргийг хянан үзсэн бол, цагдаагийн байгууллага сонгуулийн сурталчилгаатай холбоотой 1,000 гаруй өргөдөл гомдлыг авч үзсэн байна. Хэдийгээр хууль тогтоомжоор өргөдөл гомдолтой холбоотой үйл явцыг тодорхой хэмжээгээр тодруулж өгсөн боловч сонгуулийн байгууллагын хүрээнд энэ үйл явц дээр албан ёсны хийгээд ил тод байдал ерөнхийдөө дутмаг, мөн сонгуультай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэхэд сунжирч байгаа зэрэг нь шүүхээр хамгаалуулах эрхээ эдлэх боломжийг бууруулж байна. Иргэний нийгмийн хэд хэдэн байгууллага сонгуулийн өмнөх орчин, сонгуулийн сурталчилгааны зардал, хэвлэл мэдээллийн байдал зэрэгт мониторинг хийсэн бөгөөд эдгээр үйл явцын гол алдаа дутагдлыг онцолсон мэдэгдлийг цаг тухайд нь гаргаж байв. Мөн эдгээр байгууллагууд үндэсний болон орон нутгийн түвшинд иргэд сонгогчдын сонгуулийн боловсрол, мэдээлэлд чиглэсэн санал санаачилгуудыг гаргахад маш их хувь нэмэр оруулсан. Иргэний нийгмийн таван байгууллага сонгуулийн өдөр ажиглалт хийх үнэмлэхээ авсан бөгөөд гурван байгууллагад үнэмлэх олгохоос татгалзжээ. Сонгуулийн өдөр улс орон даяар эмх журамтай явагдаж өнгөрлөө. Хэдийгэр саналын нууцлал тэр бүр хангагдахгүй байсан ч ерөнхийдөө санал хураалтыг эерэг гэж үнэлсэн болно. ОУСАХ-ноос санал тоолох болон үр дүнг нэгтгэх ажиллагаанд хийсэн үнэлгээ нь санал хураалтыг ерөнхийд нь эерэгээр үнэлэх үнэлгээнээс мэдэгдэхүйц хэмжээнд хол байсан бөгөөд үндсэн шалтгаан нь процедурын шинжтэй тодорхой алдаа дутагдлууд байлаа. СЕХ нь тойргуудаар гаргасан урьдчилсан үр дүнг телевизээр шууд үзүүлж байсан ба энэ үр дүн нь санал авах байр тус бүрээр нэг бүрчлэн гаргаагүй үр дүн байсан бөгөөд СЕХ-ны вебсайт дээр нийтлэгдээгүй байсан нь бие даасан хяналт хийх боломжийг хязгаарлаж байна.
2016 оны 1-р сарын 29-ний өдөр парламент УИХ-ын ээлжит сонгуулийг 6-р сарын 29-ний өдөр явуулахаар товлов. Уг сонгууль нь эдийн засаг зогсонги байдалд орж, олон нийт улс төрд итгэл алдарсан нөхцөлд явагдав. 2012 оноос хойш Ардчилсан нам (АН) хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн аль алиныг хянаж, улс төрийн давуу эрх мэдэлтэй явж ирсэн бөгөөд аймгуудын засаг дарга нарын ихэнх нь тус намд харьяалагддаг.1 Дээд шүүхэд хорин дөрвөн улс төрийн нам бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн тав нь УИХ-д төлөөлөлтэй. УИХ-д суудалтай намуудаас АН, Монгол ардын нам (МАН) болон Монгол ардын хувьсгалт нам (МАХН)-ууд нь орон нутагт өргөн бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг.2 2016 оны 4-р сард МАН болон МАХН нэгдэн эвсэл байгуулах оролдлого амжилтгүй болсны дараа МАХН-ын зарим томоохон улс төрчид, мөн тус намын орон нутгийн зарим байгууллага МАН-д дагаар оров. Мөн энэ хугацаанд АН ч жижиг улс төрийн намуудын гишүүдийг элсүүлэв. Үндсэн хуулийн цэцийн дарга болон Авлигатай тэмцэх газрын даргыг 2016 оны 2, 4-р саруудад тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Шинэ дарга нарыг хараахан томилоогүй байгаа нь сонгуулийн үйл явцад чухал үүрэг бүхий энэ хоёр байгууллагыг сонгуулийн кампанит ажлын хугацаанд удирдлагагүй орхиж байгаа санаа зовоосон асуудлыг үүсгэсэн. УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай нэг өдөр явуулахаар товлосон. Олон улсын САХ нь зөвхөн УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, тайлан гаргана.
Хууль эрх зүйн хүрээ ба сонгуулийн тогтолцоо
Монгол Улс нь олон улсын хүний эрхийн чухал конвенциудад нэгдэн орсон. 1992 оны Үндсэн хуулиар эдгээр арга хэрэгслийг дотоодын хууль тогтоомжуудад шууд хэрэглэх нөхцлийг бий болгож, эдгээрийг шударгаар сахин биелүүлэхийг шаарддаг. Үндсэн хуульд ардчилсан сонгуулийг бэхжүүлэх суурь эрх, эрх чөлөөг тусгасан байдаг. Сонгуулийн хууль эрх зүйн хүрээ нь Үндсэн хууль, 2015 оны Сонгуулийн тухай хууль (СТХ), 2006 оны Сонгуулийн төв байгууллагын тухай хууль (СТБТХ), 2011 оны Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль (САСТХ) болон СЕХ-ны журам зэргээс үндсэндээ бүрдэж байна.3 Гэвч СЕХ нь шаардлагатай гэж үзсэн зохицуулалтыг батлах бүрэн эрх байхгүй, зохицуулалт шийдвэрүүдийн цар хүрээ нь СТБТХ болон СТХ-иар хязгаарлагдаж байна. Энэ нь СЕХ-нд сонгуулийн хууль тогтоомжийг тууштай хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Талуудыг оролцуулсан хэлэлцүүлгийн үндсэн дээр сонгуулийн тухай шинэ хуулийг 2015 оны 12- р сарын 25-нд баталсан. Уг хуульд сонгуулийн тухай хэд хэдэн хуулийг нэгтгэсэн нь сонгуулийн нэгдсэн хууль эрх зүйн хүрээг бий болгоход чиглэсэн нэг дэвшил болсон.4 СТХ-нд сонгуулийн хууль эрх зүйн орчинтой холбоотой ЕАБХАБ/АИХЭГ-аас өгсөн өмнөх зөвлөмжүүдийн заримыг тусгасан байна, ялангуяа өргөдөл гомдол гаргах үйл явц болон хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын эрхтэй холбоотой зөвлөмжүүдийг. Гэсэн хэдий ч ихэнх зөвлөмжүүд нь тусгагдаагүй орхигдсон байна.5 Ерөнхийдөө СТХ-нд иргэдийн сонгох, сонгогдох эрх болон сонгуулийн сурталчилгааны эрх чөлөөг хязгаарласан нэмэлт нөхцлүүд, мөн түүнчлэн хуулийн хийдэл, хоорондоо зөрчилдсөн, тодорхой бус хэд хэдэн заалтууд байна. СТХ-ийг баталсны дараа Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын сонгуулийн зарим заалтуудын талаар арван өргөдөл ирсэн байна. 6 Ялангуяа, УИХ-ын сонгуулийн тухай өмнөх хуулинд байсан сонгууль болохоос зургаан сарын дотор ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглох тухай чухал заалтыг шинэ хуулиас хасчээ. Үүний улмаас сонгуулийн хууль тогтоомжид оруулсан чухал өөрчлөлтүүдийг, тухайлбал сонгуулийн тогтолцоог хожимдуулж танилцуулахад хүргэв. Улсын Их Хурал (парламент) нь дөрвөн жилийн хугацаатай сонгогдох 76 гишүүнээс бүрдэнэ. СТХ-ийг батлах үед сонгуулийн хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцоог нэгтгэн, холимог тогтолцоогоор парламентийн сонгуулийг хийхээр төлөвлөж байв.7 Гэвч 2016 оны 4-р сарын 22- ны өдөр Үндсэн хуулийн цэц хоёр өргөдөлд шуурхай шийдвэр гаргаж, сонгуулийн хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцоог иргэний “шууд” сонгох үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна хэмээн хүчингүй болгосон.8 УИХ нь Үндсэн хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаа байхгүй хэдий ч дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 5-р сарын 5-ны өдөр СТХ-нд нэмэлт өөрчлөлт оруулан,бүрэн мажоритар тогтолцоог тогтоон батлав. УИХ Цэцийн дээрх дүгнэлтийг хэрэгжүүлснээс гадна олон мандат бүхий сонгуулийн тойргийн тогтолцоог нэг мандат бүхий тойргийн тогтолцоо болгон өөрчилснөөр мажоритар тойргийн тоо 26-аас 76 болж нэмэгдэв. Дээрх шинэчлэлтүүдийг танилцуулахаас өмнө олон нийтийн дунд хэлэлцүүлэг явагдаагүй. Сонгууль болох өдрөөс хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө сонгуулийн тогтолцоонд болон сонгуулийн хууль эрх зүйн хүрээний бусад талуудад ийм суурь өөрчлөлт хийсэн нь олон улсын сайн туршлагыг дордуулж буй явдал бөгөөд уг үйл явц нь улс төрийн нөлөөллөөс ангид байсан эсэх тухай асуултыг дэвшүүлж байна. 9 Ингэснээр УИХ-ын гишүүд нь нэг мандаттай 76 тойрог дээр улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлсэн болон бие даан нэр дэвшигчдын дундаас хамгийн олон санал авсан нь ялдаг системээр сонгогдов. Түүнчлэн сонгуулийн шинэ хуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байхаар заасан жендэрийн квот 20 хувь болж буурсан нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхээс ухарсан алхам болов. 10 Мөн үүнтэй зэрэгцэн сонгуулийн бэлтгэл ажил аль хэдийн эхлээд байсан ч УИХ парламентын сонгуульд гадаадад суугаа иргэдээс санал авахыг хүчингүй болгож, гадаадад амьдарч буй Монгол Улсын 150,000 орчим иргэдийн сонгуульд оролцох эрхийг хасав. СТХ-иар сонгуулийн тойрог бүр дээр сонгогчдын ирц 50 хувьтай бол сонгуулийг хүчинтэйд тооцдог. Хэрэв энэ ирц хүрээгүй бол нэмэлт санал хураалтыг эрх бүхий сонгогчдын 50-иас доош хувийн ирцтэй оролцсон хэсгүүд дээр зөвхөн эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдоос авна. СТХ-иар нэмэлт санал хураалтыг явуулах эцсийн хугацааг тодорхой зааж өгөөгүй байна.
Сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалт
УИХ нь СЕХ-ноос ирүүлсэн саналыг үндэслэн сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийг сонгуулийн жил бүр тогтоодог. Ингэхдээ хүн амын тоо, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг харгалзан үзэх ёстой. Гэвч сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийг хуваарилах үйл явц ил тод биш, олон нийтээр хэлэлцэгдээгүй, тогтоосон шалгуурыг дагаж мөрдөөгүй байна. 5-р сарын 11- нд СЕХ-ноос сонгуулийн тойрог тус бүрт бүртгэгдсэн сонгогчдын талаар мэдэгдэхүйц ялгааг тусгасан сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийг хэрхэн тогтоох тухай саналыг ирүүлэв.11 УИХ 5- р сарын 12-нд сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийг дахин хуваарилж, 76 тойргийн нутаг дэвсгэрийг батлав. Ингэхдээ 50 тойрог дээр тойрог тутамд 25,170 сонгогч оногдох улсын дундажаас 15-аас дээш хувиар хэлбийлгэсэн байсан ба хамгийн их зөрүүтэй буюу 66 хувьтай тойрог ч байсан байна. 12 Тойргууд дээр хүн амын тоо ийм зөрүүтэй байх нь 1990 оны ЕАБХАБ- ын Копенгагений баримт бичгийн 7.3 дахь хэсэгт заасан иргэн бүр сонгуулийн тэгш эрхтэй байх зарчим болон бусад олон улсын үүрэг амлалт, стандартуудтай нийцэхгүй байна. Түүнчлэн сонгогчид нь хоёр, гурван тойргийн дунд хуваагдсан 9 сум байгаагаас гадна хил залгаа оршдоггүй хэд хэдэн тойрог байна.14 Сонгуулийн байгууллага
УИХ-ын сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), 22 Аймаг нийслэлийн сонгуулийн хороо (АНСХ), 339 Сум дүүргийн сонгуулийн хороо (СДСХ), 1,998 Сонгуулийн хэсгийн хороо (СХХ) гэсэн дөрвөн шатлал бүхий сонгуулийн байгууллага зохион байгуулав. СЕХ нь есөн гишүүнтэйгээс нэг нь эмэгтэй бөгөөд тэднийг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилжээ. 15 АНСХ нь долоогоос есөн гишүүнтэй бол, СДСХ болон СХХ нь таваас долоон гишүүнтэй. АНСХ- дын гишүүдийн 43 орчим хувь нь эмэгтэйчүүд буюу доод шатны сонгуулийн байгууллагад ажиллаж буй эмэгтэй ажилтнуудын хувь өндөр байна. Бүх шатанд ажилласан сонгуулийн хороодын ажилтнууд нь төрийн албан хаагчид ба бүгд сонгуулийн үнэмлэхээ авцгаасан байна. АНСХ, СДСХ болон СХХ-дын ажилтнууд нь орон нутгийн засаг захиргааны бэлтгэсэн жагсаалтаас сонгогджээ. СЕХ нь хуулийн хугацаандаа багтан, АНСХ-дын 196 ажилтныг томилсон бөгөөд тэдгээр нь СДСХ-дын 2,000 гаруй ажилтан, СХХ-дын 14,000 орчим ажилтныг сонгосон байна. Сонгуулийн хороодын ажилтнуудыг томилох нэгдсэн шалгуур ажиглагдсангүй. ЕАБХАБ/АИХЭГ-ын САХ-нд АНСХ болон СДСХ-дын бүрэлдэхүүнд улс төрийн ялгаварлал байна, ялангуяа аймгуудын засаг дарга нарын тамгын газрын болон нийслэлийн захирагчийн албаны дарга нар нь хороодын дарга, нарийн бичгийн дарга нар байна гэсэн олон тооны мэдээлэл ирсэн.16 Энэ нь СТХ-ийг зөрчихгүй байгаа хэдий ч доод шатны сонгуулийн хороодын хараат бус байдалд итгэх оролцогч талуудын итгэлийг алдагдуулахад хүргэж байсан. Гэвч сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын томилгооны талаар гомдол маргаан албан ёсоор бараг гараагүй байна. СТХ-иар бүх шатанд ажиллаж буй сонгуулийн байгууллагуудыг гаргаж буй шийдвэрүүдээ ил тод, нээлттэй, олонхийн саналаар шийдвэрлэж байхыг шаарддаг. Гэхдээ СЕХ-ны ихэнх хурал нь олон нийтэд урьдчилан мэдээлэлгүйгээр гэнэтийн байдлаар явагдаж байсан тул улс төрийн намууд, бие даан нэр дэвшигчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын ихэнх нь хурлуудад оролцоогүй байна. Түүнээс гадна СЕХ-ны цахим хуудас дээр тус байгууллагаас гаргасан шийдвэрүүдийн зарим нь тавигдаагүй бөгөөд хурлаар хэлэлцсэн асуудлууд, хурлын тэмдэглэлийн аль нь ч нийтлэгдээгүй. Ерөнхийдөө СЕХ-нд оролцогч талуудтай харилцах ил тод, хариуцлагатай байдал дутмаг байсан нь сонгуулийн үйл явцын найдвартай байдалд итгэх итгэлийг бууруулж байсан. 17 ЕАБХАБ/АИХЭГ-ын САХ-ны ажиглагчид АНСХ-д болон СДСХ-д нь ил тод байдлын талаар баримталж байсан СЕХ-ны арга барилыг ерөнхийдөө дууриаж байв гэж ажиглажээ. Сонгуулийн хуулийг хожимдуулж баталсан, мөн СЕХ-ноос тодорхой удирдамж чиглэл байгаагүй нь доод шатны хороодод болон нэр дэвшигчдийн дунд уг хуулийг хэрхэн тайлбарлах, ямар журмыг дагаж мөрдөх зэрэг дээр зарим эргэлзээг төрүүлж байв. Хэдийгээр сонгуулийн ажлын цагийн хуваарь шахуу байсан ч СЕХ санал авах өдөрт бэлтгэнгээ хуульд заасан чухал хугацаануудыг мөрдөн, үүргээ биелүүлэн ажилласан. Сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад зориулсан сургалтууд хийгдсэн. Саналын хуудсуудыг хэвлэж, санал авах материалыг холбогдох хэсгийн хороодод цаг хугацаанд нь хүргүүлжээ. Санал тоолох төхөөрөмжийг санал авах байр бүрт ашигласан. 6-р сарын 15-наас 19-ний хооронд СЕХ нь намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын өмнө санал тоолох төхөөрөмж дээр мэргэжлийн шалгалтыг хийж баталгаажуулав. Мөн төхөөрөмжийг шалган баталгаажуулах ажил орон даяар хөдөө орон нутагт 6-р сарын 24-25-ны хооронд хэсгийн хороодын ажилтнууд, цагдаа, зарим тохиолдолд улс төрийн намуудын, ялангуяа АН болон МАН-ын ажиглагчдыг байлцуулан хийгдсэн байна. Ажиглагчид байлцсан үедээ шалган баталгаажуулах ажлыг ерөнхийд нь эерэг гэж үнэлцгээжээ. СЕХ-ноос оролцогч талуудад төхөөрөмжийн программын эх кодыг хянаж үзэх боломжийг санал болгосон боловч хэн нь ч уг боломжийг ашиглаагүй байна (төхөөрөмжийг үйлдвэрлэгч нь эх кодыг үзсэн этгээдийг бусдад задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зурахыг шаарддаг ажээ). 18 СЕХ нь төхөөрөмжүүдийн ажиллагааны талаарх мэдээллийг нийтлээгүй бөгөөд техник хангамж болон програм хангамжийн хараат бус баталгаажуулалтыг шаардсангүй, хийгдсэн ч үгүй.19 Гэхдээ үйлдвэрлэгч нь програм хангамжийнхаа баталгаажилтыг тодорхой ажиллагаагаар дамжуулан хийсэн бөгөөд СЕХ үүнийг хангалттай гэж хүлээн авсан байна. Төхөөрөмжүүдийг шалгаж, хяналт хийх ажил шаардлагагүй ч хуулиар хэсгийн хороодын 50 хүртэл хувь дээр гараар тоолох тухай заалтыг оруулсан бөгөөд энэ нь төхөөрөмжийн үнэн зөв ажиллаж байгаад оролцогч талуудын санааг зовж буй асуудалд хариулт өгөх зорилготой ажээ. Гэвч гараар тоолох ажиллагааг явуулах журмыг санал авах өдрөөс хоёрхон хоногийн өмнө эцэслэн гаргасан нь доод шатны хороодод холбогдох сургалтыг зохион байгуулах цаг хугацааг олгосонгүй. Хуулинд “50 хүртэл хувь дээр” гэж зааснаас өөрөөр гар тооллого явуулах хэсгийн хороодыг сонгох, мөн гараар болон төхөөрөмжөөр тоолоод гарсан үр дүнд ямар нэг зөрүү гарвал тэдгээрийг хэрхэн нэгтгэх талаар ямар нэг удирдамж өгөгдсөнгүй. СЕХ нь дахин тооллогын үр дүнтэй холбоотой асуудлаар ямарваа мэдээлэл нийтлэх бодолгүй байгаа боловч үр дүнг баталгаажуулахын тулд саналын хуудсуудын сканердсэн хуулбаруудыг санал болгохоор зорьж байна. Иргэдийн сонгуулийн боловсрол, мэдээлэлд чиглэсэн кампанит ажил оройтож эхэлсэн бөгөөд санал авах өдрийг хүртэл хоёр долоо хоног үлдээд байхад өргөн дэлгэр харагдсангүй. Гэхдээ 6-р сарын дундаас эхлээд хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр сонгуулийн шинэ тогтолцооны чухал элементүүдийг хамарсан телевизийн сурталчилгааг дохионы хэлийг оролцуулан нэвтрүүлж байлаа. Эдгээр сурталчилгааг СЕХ болон бусад төрийн байгууллагууд төдийгүй иргэний нийгмийн байгууллагуудаас бэлтгэн гаргасан бөгөөд улс даяар цацагддаг мэдээллийн хэрэгслүүд болон орон нутгийн радио телевизүүдээр цацагдсан.
Гэмт хэргийн ангиллаас үл хамааран хорих ял эдэлж буй болон шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон бүх этгээдээс бусад 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай бүх иргэн санал өгөх эрхтэй. Энэхүү ерөнхий заалтууд нь ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүрэг
амлалтууд болон олон улсын стандартуудтай зөрчилдсөн тэгш бус хязгаарлалтыг бий болгож байна.20 Сонгогчийн бүртгэл нь иргэдийн шууд сонгох эрхийн үндсэн дээр явагддаг бөгөөд био-метрийн мэдээллийг ашиглах үндэсний иргэний бүртгэл дээр үндэслэнэ. Сонгогчдын нэрийн жагсаалт (СНЖ)-ыг Монгол Улсын Үндэсний иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж, олон нийтэд зориулан цахим хэлбэрээр 3-р сарын 1-нээс эхлэн байрлуулсан. 6-р сарын 9-нөөс эхлэн СНЖ нь холбогдох санал авах байрууд болон орон нутгийн захиргааны байрууд дээр байршуулсныг ЕАБХАБ/АИХЭГ-ын САХ-ныхон ажиглажээ. Зарим хүн ам цөөтэй газруудад СХХ-ны ажилтнууд өөрсдийн санаачилгаар СНЖ дээрх алдааг сонгогчдод хэлж өгч, тэдгээр алдааг албан ёсоор засуулах тухай хүсэлт тавихыг санал болгож байв. Ерөнхийдөө техникийн чанартай цөөн хэдэн алдаа гарч байсан бөгөөд оролцогч талууд сонгогчдын бүртгэлийн үнэн зөв байдал, бүх сонгогчдыг хамруулсан зэрэгт ер нь итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Энэ сонгуульд нийт 1,910,878 сонгогч оролцохоор бүртгэгдсэн. Сонгогчид нь санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө өөр хэсгийн хороонд түр шилжих боломжтой байдаг.21 Ихэнх сонгуулийн тойрог дээр шилжсэн сонгогчдын тоо нь бүртгэгдсэн сонгогчдын нийт дүнгийн нэг хувиас хэтрээгүй. Гэвч дөрвөн сонгуулийн тойрог дээр шилжсэн сонгогчдын тоо 20 хүртэл хувьд хүрчээ.22 6-р сарын 21-нд АН болон МАН-аас СЕХ-нд хандан таван тойрог дээр шилжилт их өндөр байгаа тухай гомдол гаргасан байна. СЕХ-ноос дээрх шилжилт хөдөлгөөн нь СТХ-д заасны дагуу явагдсан гэсэн хариуг өгчээ. Зарим хэсгийн хороодын ажилтнууд болон цагдаагийн албан хаагчид өөрсдийн бүртгэлтэй хэсгийн хороодоос өөр хороодод ажиллаж байгаа тул саналаа өгөх боломжгүй болж байв.
25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамж бүхий иргэн нэр дэвшигч байх эрхтэй. Гэвч СТХ-иар сонгуульд нэр дэвшихийг хязгаарласан нэмэлт нөхцлүүдийг зааж өгсөн бөгөөд албан татварын хугацаа хэтэрсэн өр болон зээлийн өртэй, түүнчлэн заавал хаах цэргийн албыг хаагаагүй, үйлдсэн гэмт хэрэг, эсвэл ял шийтгэлийг бүрэн эдэлж дууссанаас үл хамааран ял шийтгүүлж байсан бүртгэлтэй иргэнийг хассан байна.23 Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч нь нэр дэвшихээр бол 1-р сарын 31-нээр буюу нэр дэвшүүлэх ажил эхлэхээс хэдэн сарын өмнө албан үүргээсээ чөлөөлөгдсөн байх ёстой. Эдгээр хязгаарлалт нь сонгогдох эрхийн тухай ЕАБХАБ-ын үүрэг амлалтууд болон олон улсын стандартуудтай нийцэхгүй байна.24 Сонгуулийн системийг хожимдож өөрчилснөөс үүдэн УИХ нэр дэвшигчдийн бүртгэлийн эцсийн хугацааг 57 хоног байсныг 25 хоног болгосон нь СЕХ-нд дарамт шахалтыг бий болгосон. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн бүртгэл ерөнхийдөө бүх талыг оролцуулсан, сонгогчдод улс төрийн өргөн сонголтыг өгсөн. СЕХ-нд арван хоёр улс төрийн нам, гурван эвсэл бүртгэгджээ. Хоёр улс төрийн намыг бүртгэхээс татгалзсан. Гэвч давж заалдсаны дараа Дээд шүүхээс Иргэний зориг- Ногоон нам (ИЗНН)-ыг бүртгэх шийдвэрийг гаргасан. 25 Арван гурван нэр дэвшигчийг хэд хэдэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.26 Тухайлбал, СЕХ-ноос өөрийг нь бүртгэхээс татгалзсан тухай МАХН-ын даргын нэхэмжлэлийг шат шатны шүүх дээр сунжирсан нь сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх журам алдаа дутагдалтай байгааг харуулж байв. 27 Түүнчлэн нэр дэвшигчдийн бүртгэлтэй холбоотой 19 хэргийг хэрэг үүсгэхээс татгалзах, эсвэл цаг хугацаанд нь ил тод байдлаар шийдвэрлээгүй нь тэдний шүүхээр хамгаалуулах эрхийг нь үгүйсгэсэн. Сонгууль болохоос нэг долоо хоногийн өмнө СЕХ нь гурван нэр дэвшигчийг шүүхээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр бүртгэлээс хасав.28 Бүртгэлээс хасагдсан нэр дэвшигчдийн нэртэй саналын хуудсыг аль хэдийн хэвлэгдсэн бөгөөд санал авах байрны ажилтнуудад эдгээр нэр дэвшигчдийг хасагдсан гэдгийг сонгогчдод хэлж мэдэгдэх зааврыг өгчээ. Нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 69 нь бие даагч байна. Зөвхөн АН болон МАН бүх тойрог дээр өрсөлдөв. 10 ба түүнээс дээш өрсөлдөгчтэй хэд хэдэн тойрог дээр өрсөлдөөн ширүүн явагдав. Зөвхөн 2-хон өрсөлдөгчтэй 2 тойрог байсан. Бүх улс төрийн нам 20 хувийн жендэрийн квотыг мөрдсөн бөгөөд АН, МАН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн хувь хамгийн бага байлаа.29 Ерөнхийдөө улс төрийн намаас нэр дэвшигчдийн 26 хувь, бие даагчдын 19 хувь нь эмэгтэйчүүд байв. Сонгуулийн тойргийн гуравны нэгээс илүү хувь дээр эмэгтэй нэр дэвшигч байсангүй. Жендэрийн квотыг хангахын тулд хэд хэдэн улс төрийн нам ялах магадлал багатай тойргууд дээр эмэгтэй нэр дэвшигчдийг дэвшүүлсэн гэж уулзаж ярилцсан зарим хүмүүс мэдэгдсэн болно.
Сонгуулийн сурталчилгааны орчин ба зардал
СТХ-нд илт тодорхой заагаагүй бүх төрлийн сонгуулийн сурталчилгааг хориглосон, сонгуулийн сурталчилгааны хүрээг хэтэрхий хязгаарласан зүйл заалтыг СТХ-иар тогтоожээ. Бүх сонгуулийнмөрийн хөтөлбөрүүд өнөөгийн хөгжлийн бодлого болон эдийн засгийн чанартай нийцэж байгаа эсэхийг Үндэсний аудитын газар (ҮАГ)-аар урьдчилан шалгуулж батлуулсан байх ёстой.30 Энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг болон улс төрийн олон эшт үзлийг шаардлагагүйгээр хязгаарлаж байгаа юм. Түүнчлэн, хуулийн хүрээний зарим заалтууд нь сонгуульд дахин өрсөлдөж буй УИХ-ын гишүүдэд ашигтайгаар нөлөө үзүүлж байна.31 Жижиг намууд болон улс төрд шинээр орогсдод ашиггүй нөхцөл бүрдүүлж буй хуулийн нэмэлт заалтууд байна.32 Хатуу чанд сонгуулийн сурталчилгааны заалтуудыг үл хамааран, цуглаан хийх болон нэгдэн ажиллах эрх чөлөөг нь хүндэтгэж мөн сонгогчдод үзэл бодлоо хүргэхэд нь нэр дэвшигч нарт боломжтой байв. СТХ-иар албан ёсны сонгуулийн сурталчилгааны хугацааг 21-ээс 17 хоног болгон богиносгосон. Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхлэхээс өмнөх орчин ерөнхийдөө тайван байлаа, харин 5-р сарын сүүлээр МАХН-ын даргыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр СЕХ- оос гаргах магадлалтай гэж МАХН өлсгөлөн зарлахад хурцадмал байдал нэмэгджээ.Өлсгөлөн 3 хоногийн дараа зогссон. Сонгуулийн сурталчилгаа нь 6-р сарын 11-ээс эхэлсэн бөгөөд санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогссон. Орон даяар хэмжээ цар хүрээгээр ялгагдсан онцлогтой хурал болж мөн хаалганаас хаалганд идэвхтэй сонгуулийн сурталчилгаа явагдаж өнгөрөв. АН болон МАН-ын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа илүү ойр ойрхон болж ихээхэн оролцогчдыг татаж хамруулсан; гэсэн хэдий ч жижиг намууд болон бие даан нэр дэвшигч нар мөн хурал цуглаан хийсэн.33 Өрсөлдөгч намуудын дэмжигч нарын хооронд хурцадмал байдлын талаарх хэд хэдэн мэдээлэл байсан хэдий ч хурал цуглааны үеэр нөхцөл байдал ерөнхийдөө тайван байсан.34 Улс төрийн тоглогчид телевизүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр сонгуулийн сурталчилгаагаа нэвтрүүлэх цагийг худалдан авжээ. Сонгуулийн өдрийг хүртэл сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас болон зарлалын самбарууд хотын төв хэсэгт ихэссэн. Нэр дэвшигч нарын сурталчилгааны материалын үзэмжгүй болгож гутаан хаясан тохиолдол олон гарсан.35 Сонгуулийн сурталчилгаа нь ажилгүйдлийг бууруулах, орлого нэмэгдүүлэх, авилгатай тэмцэх болон нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах гэх намуудын амлалт болон эдийн засгийн, нийгмийн халамжийн асуудал дээр төвлөрсөн ба томоохон улс төрийн намуудын хооронд үзэл суртлын илэрхий ялгаа үгүй байна. Цагдаагийн газраас хэд хэдэн тодорхой нэргүй болон гүжирдсэн сонгуулийн сурталчилгааны талаар ЕАБХАБ/АИХЭГ САХ-нд мэдээлсэн. Нэр нөлөө бүхий таван улс төрчдийн хэд хэдэн бичлэгүүд сонгуулийн сурталчилгааны үеэр ил болсон.36 2016 оны 6-р сарын 9-ний өдөр, иргэдэд өмнө нь үнэ төлбөргүй хуваарилсан төрийн өмчит уурхайн хувьцааны 30 хувийг буцаан худалдаж авахаа Засгийн газар тогтоосон билээ.37 Олон нийтийн эрх ашигт нийцүүлж эрх баригч намаас амласан бусад их хэмжээний амлалтууд нь сонгуулийн сурталчилгааны шударга байдлыг гажуудуулсан.38 Эдгээр алхам нь санал худалдан авахад сэжиглэгдэн эрх бүхий байгууллагуудад гомдол гаргах явцыг өдөөжээ.39 Төрийн ба орон нутгийн засаг захиргаа болон сонгуулийн сурталчилгааны зааг ялгааг бүдгэрүүлж байгааг ажигласан байна, заримдаа сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг Засгийн газар болон Төрийн өмчийн байр дотор зөвхөн ажилчид оролцохоор зохион байгуулж байжээ.40 Эмэгтэйчүүд сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. ЕАБХАБ/АИХЭГ САХ-ны ажигласан хурал цуглааны үеэр, хүрэлцэн ирсэн оролцогчийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд илтгэгчийн үүднээс бус ихэнхдээ оролцогч маягаар иржээ. Эмэгтэй нэр дэвшигчдийн зурагт хуудас, сурталчилгааны самбар тавигдсан байсан ч тэдний сурталчилгаа олонд хүрч танигдах нь тухайн нэр дэвшигчийн хувийн санхүүгээс хамаарч байжээ. Томоохон улс төрийн намуудаас дэвшүүлсэн эмэгтэй нэр дэвшигчид ч сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэн явуулах хангалттай санхүүжилт олоход бэрхшээлтэй байсныг мэдээлжээ. Сонгуулийн сурталчилгааг хандиваар болон/эсвэл нэр дэвшигчийн өөрийн орлогоор санхүүжүүлнэ.41 СТХ-иар хандивын хэмжээг иргэний хувьд 3 сая төгрөг болон хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг байхаар хязгаарлаж өгчээ.42 Үйлдвэрчний эвлэл, шашны ба төрийн бус байгууллагууд болон гадаадын этгээдээс хандив авах нь хориотой. Бүх гүйлгээ нь зориулагдсан банкны дансаар дамжуулан хийгдэх ёстой. Зарим нэр дэвшигчдээс нам нь нэр дэвшүүлэхийн тулд намдаа хандив оруулах талаар асуусан байна.43 Нэр дэвшигч, сонгуулийн тойрог тус бүрд зардлын хязгаар байдаг ба улс төрийн нам, эвсэл бүрд улсын хэмжээнд сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах зардлын дээд хэмжээний хязгаар байдаг.44 Ялангуяа, өөр өөр сонгуулийн тойрогт сонгогч бүрт нэр дэвшигчээс зарцуулах хэмжээг хязгаарласан ихээхэн зөрүү байна.45 Сонгуульд өрсөлдөгч нар нь тайлангаа гаргаж өгөх шаардлагатай тул сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн биелүүлэтийг зөвхөн сонгууль болж дууссаны дараа шалгах боломжтой.46 Энэ удаагийн сонгуулиар ҮАГ анх удаа улс төрийн нам болон нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгааны зардалд аудит хийж байгаа юм байна.
90 хоногийн дотор, ҮАГ нь сонгуульд өрсөлдөгч нарын сонгуулийн сурталчилгааны зардлын тайланг олон нийтэд нийтлэх ба 1 сая болон 2 сая төгрөгөөс дээш хандив өргөсөн иргэд болон хуулийн этгээдийн нэрсийг тус бүр нийтэд зарлана. 47 Сонгууль болохоос өмнө олон нийтэд хүрэх мэдээлэл дутмаг байгаа нь ил тод байдал болон сонгуулийн сурталчилгааны зардал тайлан мөн сонгогчдын бүрэн мэдээлэлтэй сонголт хийх эрх зэргийг хязгаарлаж байна.48 Сонгуулийн сурталчилгааны зардлын дүрмийг зөрчсөн тохиолдолд оногдох торгууль харьцсангүй бага байна. Хэрэв нэр дэвшигч нь хориглосон болон үл мэдэгдэх этгээдээс хандив авсан тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасагдах ба улс төрийн тоглогчид нь хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгааны зардлын тайлангаа өгөөгүй тохиолдолд дараагийн сонгуульд өрсөлдөх нь хориотой болох юм. ҮАГ-ын хяналтаа хэрэгжүүлэх гол эрх зүйн хэм хэмжээг боловсруулаагүй байна.
Хэвлэл мэдээллийн салбар нь ил тод ажиллаж байгаа хэдий ч улс төрийн ашиг сонирхлоос үүдэн хараат бус байдал дутагдаж байна. Хэвлэл мэдээлэл болон улс төрийн тоглогчид хоорондоо холбоотой байдаг ба хэвлэл мэдээллийн байгууллагын өмчлөл бүдэг, тодорхой бус байна. Зар сурталчилгааны зах зээл хязгаарлагдмал хэдий ч Монгол Улсад 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаагаас мэдээлэл авах гол эх үүсвэр нь телевиз байсаар байна. Хот суурин газарт интернетийн болон олон нийттэй харилцах хэрэгслүүд нь мэдээ мэдээлэл солилцох хоёр дахь тавцан болж өгч байна. Хүний нэр төрд халдан гутаах нь эрүүгийн гэмт хэрэг; хэвлэл мэдээллийн эсрэг хураамж болон тодорхой хэмжээний торгууль нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг буруулж мөн өөртөө цензур тавихад хүргэх магадлалтай. 49 СТХ-иар сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийг төлбөртэй болон үнэ төлбөргүй сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх цагийг мөн мэдээний болон мэтгэлцээний нэвтрүүлгийн шаардлагыг зохицуулна.50 2016 оны 4-р сарын 26-нд СЕХ болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хамтран сонгуулийн нэвтрүүлгийн талаар журам баталсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй нэвтрүүлсэн ч зуучлагчийн үүргээ орхигдуулж, гол төлөв улс төрчдөд шууд нэвтрэх боломжийг олгож байв. 51 Иймээс сонгогччдод хараат бус, аналитик мэдээлэл хүлээж авах байдал дутагдалтай байсан. 498 нэр дэвшигч тус бүрт хуваарилсан 15 минутын үнэ төлбөргүй сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн цаг нь Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн редакцийн агуулгыг сүүдэртүүлсэн байна. Редакцийн хяналт тавихгүйгээр өдөрт хангалттай их буюу долоон цагийн нэвтрүүлгийг цацаж байна. МҮОНРТ мэдээний нэвтрүүлгийн ихэнх хэсгээ маш эерэг өнгө аястайгаар томоохон улс төрийн намууд (АН-д 26%, МАН-д 21%) болон Засгийн газрын үйл ажиллагааны талаар (нийт сонгуультай холбоотой нэвтрүүлгийн 42% нь улсын болон орон нутгийн засаг удирдлагатай холбоотой) бэлтгэн хүргэж байсан. Олон нийтийн сувгаар төлбөртэй улс төрийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглосон, хэдий ч сонгуулийн үер Засгийн газрын амжилт гүйцэтгэлийн талаар телевизээр сурталчилсан. Үүнийг хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа гэж үзээгүй болно. Түүнчлэн, олон нийтийн радио ч мөн мэдээний нэвтрүүлгийн дийлэнх хэсгээ гүйцэтгэгч албан тушаалтнуудад зориулан хүргэжээ. Бусад улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мэдээний нэвтрүүлгийн маш бага хэсгийг хүртжээ.52 Мониторинг хийсэн ихэнх телевизийн сувгууд улс төрийн намуудаас бэлтгэж өгсөн эсвэл төлбөртэй сонгуулийн сурталчилгааны материал нэвтрүүлсэн. Энэ нь мэдээ болон улс төрийн сурталчилгааны зааг ялгааг бүдгэрүүлж байна. ЕАБХАБ/АИХЭГ САХ-ны хэвлэл мэдээллийн мониторингоор өөр өөр телевизээр ижил төстэй мэдээ нэвтрүүлсэн тохиолдол тэмдэглэсэн байна. 53 СЕХ-нд улс төрийн сурталчилгааны үнийн санал хүргүүлсэн ихэнх радио, телевизийн үнийн саналд сурвалжлага мэдээний үнэ багтсан байна. 54 Төлбөртэй мэдээ нэвтрүүлэх нь сонгуулийн нэвтрүүлгийн эрх зүйн заалтуудаас хазайж сонгогчдыг төөрөгдүүлж байна. 55 Гэсэн хэдий ч сонгогчдод улс төрийн ялгаатай байр суурийг харуулсан. Мониторинг хийгдсэн хувийн радио телевизүүд зарим нь нэг талыг баримталсан ташуу хандлагыг харуулсан ба дийлэнх хэсгийг төлбөртэй улс төрийн сурталчилгаа эзэлж байв. Ийгл ТВ-ийн хувьд мэдээний нэвтрүүлгийн 26%-иар тус бүр АН, МАН-ыг сайшааж, ТВ5 44%-иар МАН-ыг сайшаасан бол ТВ9 МАХН-ыг 28%-иар сайшаажээ. Эдгээр гурван телевизийн сувгийн мэдээний нэвтрүүлгийн өнгө аяс нь хоёр том намд илүү эерэг хандсан байдалтай байсан. Монгол HD ТВ нь ямар нэг төлбөртэй улс төрийн сурталчилгаа хүргээгүйгээс гадна сонгуультай холбоотой мэдээний нэвтрүүлгийг хязгаарлажээ. Монгол HD ТВ-ээс бусад мониторинг хийгдсэн нийт радио телевиз нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулжээ. АН, МАН хамтран нэг удаа МҮОНРТ-ийн мэтгэлцээнд оролцжээ. Ерөнхийдөө News.mn, Ikon.mn нь тэнцвэртэй мэдээлэл хүргэсэн байхад бусад онлайн болон сонин хэвлэл зэрэг хэвлэмэл мэдээллийнхэний хувьд ижил төстэй туйлшрал харагдаж байна. Sonin.mn, Үнэн болон Өнөөдөр МАН-ын талаар мэдээлсэн бол Зууны Мэдээ болон Polit.mn МАХН-ын талаар түлхүү мэдээлсэн байна. Өдрийн Сонин болон Shuud.mn АН, МАН-ын талаар түлхүү мэдээлсэн. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийг хянах үүрэгтэй хэд хэдэн байгууллага байна. 56 Цаг тухайд нь ашиг тустай арга хэмжээ авахад хууль эрх зүйн давхцсан зохицуулалтууд саад учруулаж байна. ХХЗХ нь радио телевизүүдийн хуулийн биелүүлэлтэд мониторинг хийжээ. 2016 оны 6-р сарын 22-нд 15 радио телевизэд төлбөртэй сурталчилгааны цагийг хэтрүүлсэн хэмээн анхаруулга хүргүүлсэн байна. Хэвлэл мэдээлэлтэй холбоотой өргөдөл гомдлыг мэдүүлэх төвлөрсөн хэрэгсэл байхгүй учир тэдгээрийг шүүх, цагдаа, СЕХ болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) гэх газруудад хүргүүлсэн байна. ШӨХТГ-т нийт 24 хэвлэл мэдээлэлтэй холбоотой гомдол ирүүлсэн. Үүнээс талууд харилцан тохиролцох эсвэл цагдаагийн байгууллагад дамжуулах хэлбэрээр 14-ийг нь хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 6-р сарын 14-нд ШӨХТГ-аас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн ХХЗХ нь МАН-ын нэр дэвшигчийн нэр төрд халдан гутаасан гэх 11 цахим хуудасны хандалтыг хаасан. Уг арга хэмжээ нь тэгш зохистой хандах зарчмыг мөрдөөгүй. 57 Улмаар 2016 оны 6-р сарын 16-нд цахим хуудсуудын төлөөлөгчидтэй зөвшөлцсөний эцэст ШӨХТГ шийдвэрээ хүчингүй болгож ХХЗХ-д эдгээр цахим хуудсыг нээхийг мэдэгджээ. 2016 оны 6-р сарын 24-ний өдөр МАН-ын нэр дэвшигчийн нэр төрд нь халдан гутаасан хэмээх сэжиг бүхий гомдлын дагуу цагдаагийнхан шүүхийн бүрэн эрхгүйгээр хэвлэл мэдээллийн салбарын компаны байрыг битүүмжилсэн. Эмэгтэй нэр дэвшигчид дундажаар мониторинг хийгдсэн радио телевизийн мэдээний нэвтрүүлгийн 17%-ийг эзэлж байсан ба энэ нь өрсөлдөгчдийн дундах жендэрийн харьцааг илүү дэлгэрэнгүйгээр харуулсан. Мониторинг хийгдсэн хэвлэл мэдээлэл нь сонгуулийн өмнөх өдөр буюу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх хугацааг дагаж биелүүлсэн.
ЕАБХАБ/АИХЭГ-аас өмнө өгсөн зөвлөмжийн дагуу СТХ-иар өргөдөл гомдол гаргах, давж заалдах үйл явцыг тодорхой түвшинд тодруулж өгсөн. Сонгуультай холбоотой өргөдөл гомдлыг шүүхээр шийдвэрлэх хуулийн эцсийн хугацааг багасгаж өгсөн хэдий ч хэтэрхий удаан хэвээр байна. 58 Аливаа хувь хүн болон хуулийн этгээд нь “сонгуулийн байгууллагын үйл явц, ажиллагаа”-г хууль ёсны дагуу явагдаж байгаа эсэхэд сонгуулийн дээд шатны байгууллагад нь хандан гомдол гаргах боломжтой. СЕХ-ны шийдвэр болон үйлдэл, эс үйлдлийг эсэргүүцсэн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах ба улмаар Дээд шүүхэд хандана. Энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргах тогтолцоог СТХ баталсны дараа 2016 оны 2-р сард нэмэлт өөрчлөлт оруулан баталсан.59 Үндсэн хуулийн цэц нь СЕХ-оос гарч буй шийдвэрүүдийг, мөн сонгуулийн үр дүнг оролцуулан, Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхэд голлож анхаардаг. СТХ-иар СЕХ нь хорооны шийдвэрийн дагуу нээлттэй хуралдаанаар өргөдөл гомдлыг хүлээн авснаас гурван өдрийн дотор шийдвэрлэх ёстойг тогтоосон байдаг. Бодит байдал дээр, ихэнх өргөдөл гомдлыг СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга эсвэл өөр нэг дотоод ажилтан нь албан бичгээр, утсаар болон хувийн холбоогоор холбогдон зохицуулсан байна. СЕХ нийтээрээ хэлэлцүүлэн шалгасан хэсэг гомдлыг албан шийдвэрийн бүртгэлд оруулсангүй. Түүнчлэн, гомдлын нарийвчилсан мэдээллийг олон нийтэд ил болгоогүй аж. СЕХ нь сонгуулийн өмнөх 50- аад гомдлыг хүлээн авсан ба тэдгээр нь нэр дэвшигчийн бүртгэл болон сонгуулийн хороодын бүтцийн талаар холбоотой байв. СЕХ нь үйл ажиллагааны хүрэлцэхгүй байдалтай байсан хэдий ч өргөдөл гомдлыг ерөнхийдөө цаг тухайд нь багтаан зохицуулжээ. Харин, шүүх сонгуулийн өмнөх өдрийг хүртэл нэхэмжлэлийг агуулгын хувьд шүүн таслах ажиллагаа явуулалгүй удаашруулж нэхэмжлэгчийн гомдол гаргах, давж заалдах боломжийг багасгасан. Сонгуулийн байгууллагын өргөдөл гомдол шийдвэрлэх үйл явц нь албан ёсны болон ил тод байдлаараа дутмаг байгаа ба гомдлыг удаашруулах нь шүүхээр хамгаалуулах эрхээ эдлэх боломжийг ньбууруулж байна. СТХ-ийн дагуу, сонгуулийн сурталчилгааны зохицуулалтын хэрэгжүүлтэд цагдаагийн байгууллага нь торгууль тогтоогч доод шүүхтэй хамтран гол үүргийг гүйцэтгэнэ. Сонгууль болох өдрийн өмнө, мянга гаруй бага хэмжээний зөрчлийн тухай сонгуультай холбоотой гомдлыг орон даяар цагдаагийн байгууллагуудад хүргүүлжээ. Мөн түүнчлэн, СЕХ-ны хүлээн авсан тодорхой хэмжээний хэдэн гомдол нь хууль эрх зүйн зохицуулалтаас гадна болон цагдаагийн эрх мэдлийн хэмээн тооцогдсон. Үүгээр, зохих газруудад гомдол гаргах тал дээр орлцогч талууд нь мэдлэг дутмаг байгааг тод харуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Саяхны хуулийн санаачилга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог болон тэдний сонгуулийн эрхийн хамгаалалтыг хуулиар дэмжиж хангаж өгсөн. 2009 оноос хойш Монгол Улс нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. 2016 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрд оролцох эрхийг хүлээн зөвшөөрч, улс төрийн байгууллагуудад сонгуулийн сурталчилгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох, мөн тэдний нэр дэвших эрхийг дэмжих зэрэг үүргийг оруулан заажээ. Зарим нэг улс төрийн намд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй холбоотой асуудлыг тусгасан ба хурал цуглааны үеэр мөн хандаж хэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог сурталчлахад зориулсан хэвлэл мэдээллийн хязгаарлагдмал хөтөлбөр нэвтрүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн сонгуульд өрсөлджээ.
Иргэд ба Олон улсын ажиглалт
СТХ-иар иргэд, олон улсын байгууллагаас сонгуулийн ажиглалт хийх боломжийг хангасан байдаг. Гэсэн хэдий ч, сонгуулийг ажиглах эрхтэй байхын тулд, иргэдийн байгууллагууд нь дүрмийн дагуу “төрийн хэргийг удирдахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн” байх шаардлагатай. ЕАБХАБ/АИХЭГ САХ-ны уулзаж ярилцсан зарим хүмүүс энэхүү шаардлагыг хэтэрхий хязгаарласан хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн, СЕХ нь гадаадын болон олон улсын байгууллагууд сонгуулийг ажиглах журмыг хуульд заасан шаардлагын дагуу боловсруулсан. Хэд хэдэн иргэний нийгмийн байгуулагууд сонгуулийн өмнөх орчинд, сонгуулийн сурталчилгааны зардал болон хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн байдалд мониторинг хийж, цаг тухайд нь үйл явцын гол дутагдлыг тодотгоно мэдэгдэл гаргасан байна. Төрийн жинхэнэ албан хаагчид нь ажиглагч болох боломжгүй бөгөөд итгэмжлэгдсэн байгууллага бүр нэг ажиглагчийг санал авах байр бүрт хуваарилах эрхтэй юм. СЕХ нь таван иргэний нийгмийн байгууллагыг итгэмжлэн үнэмлэх олгосон. Хамгийн том иргэний нийгмийн төлөөлөл болох “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” нь сонгуулийн өдөр 200-аас илүү ажиглагчдыг хуваарилсан. СЕХ нь “Иргэний шударга шүүх” ТББ-ыг итгэмжлэн үнэмлэх олгоогүй аж, учир нь тус байгууллагын тэргүүн нь сонгуульд нэр дэвшигч байсан бөгөөд; энэхүү шийдвэрээ СЕХ албан ёсоор зарлаагүй болно. Мөн хоёр байгууллага бичиг баримтаа хоцорч өгсөнөөс болж бүртгэхээс татгалзсан хариу авсан байна.
Сонгуулийн өдөр ерөнхийдөө дэг журамтай явагдаж өнгөрлөө.63 Ажиглалт хийгдсэн ихэнх санал авах байр цагтаа эсвэл 30 минутын дотор нээгдэж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Сонгуулийн хэсгийн хороодын ажилтнууд мэдлэг сайтай, сонгуулийн процедурыг чанд мөрдөж ажиллалаа.64 Сонгогчдын био-метер мэдээллийг таних, мөн санал тоолох машинтай холбоотой техникийн хүндрэлээс болоод 17 хэсгийн хороо санал хураалтын цагаас хоцорч нээгдсэн. Саналын нууцлалт нэг түвшинд мөрдөгдсөнгүй. Сонгогчид саналаа нууцаар тэмдэглэж байгаа боловч машинд уншуулах үедээ саналын хуудсаа дээш харуулж хийснээр, сонгогч өөрийн сонголтыг бусдад харуулах боломжтой байдал олон улсын Сонгуулийг ажиглах хороонд ажиглагдлаа. Хэдийгээр харааны бэрхшээлтэй иргэдэд санал өгөх нөхцөлийг бүрдүүлэх талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан боловч, ажиглалт хийсэн санал авах нийт байрны зөвхөн 35 хувьд л хөгжлийг бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжийг бүрдүүлсэн байв. Цагдаагийн ерөнхий газар ЕАБХАБ/АИХЭГ САХ-д сонгуулийн өдөр санал худалдаж авахтай холбоотой болон бусад 84 гомдлыг хүлээж авсан тухайгаа мэдэгдсэн. Олон улсын Сонгууль ажиглах хороо зөөврийн санал авах үйл явцыг 53 тойрогт ажиглахад хот суурин болон орон нутаг зохих процедурын дагуу явагдлаа. Нийт хийгдсэн 91 ажиглалтын 34-т нь гол төлөв сэтгэцийн эмгэгтэй сонгогчдын саналын нууц алдагдах, түүнд нөлөөлөх магадлал өндөр байгаа нь ажиглагдав. Санал өгөх үйл явцад ажиглалт хийсэн санал авах байруудын 98 хувьд нь сонгуулийг зохих журмын дагуу сайн зохион байгуулсан. Олон улсын Сонгуулийг ажиглах хорооны ажиглагчид нийт ажиглалт явуулсан санал авах байрны 3 хувьд бүлгээр болон бусдын туслалцаатайгаар санал өгөх зэрэг асуудлууд ажиглагдсан. Олон тооны сонгогчдыг түр хугацаагаар шилжүүлсэнтэй холбоотой хурцадмал байдал, зөрчил Баянхонгор аймаг, Баян Овоо суманд ажиглагдлаа. Нийт ажиглалт хийсэн санал авах байрны 11 хувьд сонгууль авах журам, процедурын талаарх сонгогчдын ойлголт хангалтгүй байв. Сонгуулийн өдөр иргэний нийгмийн ажиглагчид санал авах байруудын гуравны нэгд ажиглалт хийсан бол улс төрийн намуудын ажилтнууд бараг бүх байруудад ажиллалаа. Санал тоолох болон дүнг нэгтгэх ажиллагаанд хийсэн үнэлгээ нь санал хураалтыг ерөнхийд нь эерэгээр үнэлэх үнэлгээнээс мэдэгдэхүйц хэмжээнд хол байлаа. Тоолох ажиллагааг ажиглалт явууулсан 91 санал авах байрны 19 дээр муу гэж үнэлсэн бөгөөд гол шалтгаан нь процедурын ноцтой алдаа дутагдлууд байна гэж үзсэн.65 20 тохиолдол дээр гараар техникийн тооллого хийсний дараа сонгуулийн дүнгийн тухай протоколыг хөтлөхөд СХХ-дын ажилтнуудад бэрхшээл тулгарч байсан бөгөөд 16 тохиолдол дээр бичигдсэн дүн нь тохироогүй. Есөн тохиолдол дээр олон улсын ажиглагчид санал тоолох үйл явцыг ил тод байдал байхгүй гэж үнэлсэн. СДСХ-д дээр дүнг нэгтгэх ажиллагааг ажиглалт хийгдсэн тохиолдлуудын дөрөвний нэг дээр муу гэж үнэлсэн. Олон улсын ажиглагчдад ажиглалт хийсэн 68 тохиолдлын 41 дээр нь дата мэдээллийг оруулах үйл явцыг тодорхой харах боломж дутмаг байсан, түүнчлэн 8 тохиолдол дээр СДСХ-дын ажилтнууд СХХ-дын протоколууд дээрх тоог өөрчилж байсан. СЕХ нь тойргуудаар гаргасан урьдчилсан үр дүнг телевизээр шууд гаргаж, сонгуулийн үйл явцын ил тод байдалд хувь нэмэр орууллаа. Гэвч энэхүү үр дүн нь санал авах байр тус бүрээр нэг бүрчлэн гаргаагүй бөгөөд СЕХ-ны вебсайт дээр нийтлэгдээгүй байгаа нь бие даасан хяналт хийх боломжгүй болгож байна.