Open iToim app
Инфографик | 1 мин уншина

Олонхи өөрсдөдөө зориулан тойрог, мандат хуваарилдаг ч эсрэг үр дүн гардаг

Олонхи өөрсдөдөө зориулан тойрог, мандат хуваарилдаг ч эсрэг үр дүн гардаг
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 18
Өнгөрсөн долоо хоногт УИХ сонгуулийн тойрог, мандатыг СЕХ-оос өргөн барьснаар баталсан. Ингэхдээ зургаан аймгийг нэг, дөрвөн аймгийг хоёр, 12 аймгийг гурван мандаттай байхаар баталсан. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэлээд эсэргүүцсэн боловч АН ирцийн олонхиороо хүч түрэн баталсан. Тодруулбал, 61 мянган хүн амтай Булган аймагт нэг, 72 мянган хүн амтай Хэнтий аймагт гурван мандат хуваарилсан. Эрх барьж байгаа нам өмнөх сонгуулиудад АН-ыг сонгож байгаагүй аймгуудад нэг мандат хуваарилж, АН-ын хүн сонгогдох магадлалтай аймагт олон мандат өгсөн. Олонхи болсон нам өөрсдийн эрх барьж байгаа давуу талыг ашиглан өөрт ашигтай хууль батлах нь байж боломгүй үйлдэл биш. Энэ жишгээр ч өмнөх сонгуулийн хуулиуд батлагдаж байв. Гэхдээ түүхээс харвал дандаа сөрөг үр дүн гарч байжээ. Тухайлбал, 1996 оны сонгуулиар АН олохи болж Засгийн газраа эмхлэн байгуулсан. Харин 2000 оны сонгуулиар ганцхан суудал авч байв. Мэдээж тэд 2000 оны Сонгуулийн хуулийг энэ мэт өөрсдөдөө ашигтай хувилбарыг баталсан хэдий ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Ингээд 2016 оны сонгуулийн 76 тойргийн хүн амын тоо, мандатын тоог харьцуулан хүргэе. Зарим аймгийн 61 мянган хүнийг УИХ-ын нэг гишүүн төлөөлөх бол зарим аймагт 16000 мянган хүнийг нэг хүн төлөөлөх болоод байгаа билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн