Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Олеся Яхно: Путин бол XXI зууны ОХУ-ын шаардлагад нийцэх удирдагч биш

Олеся Яхно: Путин бол XXI зууны ОХУ-ын шаардлагад нийцэх удирдагч биш
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 11
Владимир Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан. Тэрээр ОХУ-ыг 17 жилийн турш удирдан чиглүүлж байна. Путин бол ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний сонгосон залгамжлагч юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Украины мэдлийн Крымын хойгийг Оростой нэгтгэсэн өдөртэй давхцан тохиож байна.
“Крым Реалии” радиогийн “Ваша Свобода” буюу “Таны эрх чөлөө” хөтөлбөрт улс төр судлаач Олеся Яхно, Андрей Окара, Павел Каныгин нар оролцож Путин болоод Крымд хандах хандлага, ОХУ-ын цаашдын чиг хандлага ямар байх талаар шинжээчдийн байр суурийг сонсчээ.
-Сэтгүүлч: Нэг талаас гуравдугаар сарын 18 Крымыг нэгтгэсэн өдөр учраас түүхэн өдөр. Нөгөө талаар Крымын асуудал Путин нэр дэвшиж буйтай ямар ч хамааралгүй юм шиг харагдаж байна. Ерөнхийдөө ОХУ Крымын талаар мартчихсан юм шиг л. Түүнчлэн Путин Крымын талаар ярих сонирхолгүй байгаа мэт харагдаж байна.
-Яахно: Украины асуудал сайнгүй байсан ч энэ зүйл сонгуулийн компанит ажлын үндсэн суурь хэвээр байх болно. Крымыг Орост нэгтгэснээс хойших 3.5 жилийн хугацаанд Путинд хийсэн зүйл байхгүй. Ердөө ганц зүйл байгаа нь 3.5 жилийн өмнө Кремлийн хүчээр хийсэн цэргийн бодлого.
ОХУ-ын Засгийн газрын асуудал бол сонгуульд оролцох сонирхлыг хэрхэн өдөөх, ОХУ-ын дотоодод яригдаж байгаа өрсөлдөөнгүй сонгууль гэдэг ойлголтыг хэрхэн таслан зогсоох вэ гэдэг асуудал юм.
Бид ОХУ-ын түрэмгийлэлд хэдий нь дасчихсан.  Энэ түрэмгийллийн илрэл, цар хүрээ ямар байхыг  ч мэднэ. Дотооддоо ямар чиглэлд хөгжихийг мэдэхгүй Орос улсыг гаднаасаа хэрхэн өөрчлөгдөхийг  ч мөн мэдэхгүй байна.
Би хувьдаа Путиныг маш их туйлдаж байгаа гэж харсан. Тэр маш их эрчтэй, хүчтэй байхыг хүсч байгаа ч  хэдий нь хэт их ачаалал өөртөө авчихсан юм. Одоогийн удирдагч XXI зууны ОХУ-ын шаардлагад үнэндээ нийцэхгүй.
-Ноён Окара, Путин ирэх сонгуулиар компанит ажлынхаа гол хөдөлгүүрийг Крымээс гадна юунд төвлөрүүлнэ гэж харж байна вэ?
-Окара: Путин бол  "Украины фашизм" -ын ялагч. Энэ асуудал хэдий нь 3.5 жилийн анхаарал татсан асуудал болсоор байгаа ч 2014 онтой харьцуулахад үүнд тийм ч их санаа зовохоо больсон. Эсэргүүцэл, тэмцэл хөдөлгөөн хэдий нь намжсан. Үүнд Кремльд 2-2.5 жил л хангалттай байсан юм. Харин одоо Путины сонгуулийн компанит ажилд Кремлийн чиглүүлж чадах цорын ганц сонголт нь “Керченский” гүүр юм.
Гэхдээ Путин сонгуулийн кампанит ажилдаа зайлшгүй оруулахаар төлөвлөсөн шинэ сэдвүүд бий. Энэ бол ОХУ "Ойрхи Дорнод дахь “Исламын улсыг" ялсан "гайхалтай, хүчирхэг олон улсын тоглогч болсон явдал" юм. Өөрөөр хэлбэл ОХУ нь Исламын террористуудтай тэмцэхэд АНУ зэрэг баруун орнуудтай харьцуулахад илүү их зүйл хийсэн. Олон улсын хувьд үүний хүлээн зөвшөөрөх эсэх нь тун эргэлзээтэй асуудал хэдий ч “Путин бол дэлхий дахин дахь Исламын террористуудыг ялан дийлэгч” хэмээх үзлийг нийгэм хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг.
-Ноён Каныгин, Бид 2018 оны сонгуулийн өмнө эсвэл дараа нь Путины өөр нэг талыг харах боломжтой  гэж та бодож байна уу?
-Каныгин: Путин ямар байсан яг л тэр хэвээрээ байх болно. Тэр энэ улсын удирдлагыг орхих цаг дөхөж байна. Угаас хүн гэдэг хөгширч, биеийн эдийн эс доройтон, тархины чадамж суларч, сэтгэл хөдлөл ч мөн өөрчлөгдөн улам бүр хуучинсаг сэтгэлгээтэй болдог жамтай. Гэхдээ энэ удаагийн сонгуульд Путин дахин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Энэ нь хуучны үзэл санаа өсөн нэмэгдэнэ гэсэн үг. Хэдий тийм ч энэ бүх зүйл тодорхой хязгаартай. Зарим талаар аймшигтай, хар бараан, тоталитар дэглэм ирнэ гэж би бодохгүй байна. Ядахдаа л үүнд итгэхийг хүсч  байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн