Open iToim app
Улс төр | 2 мин уншина

О.Оджаргал: Золбин нохой, мууранд спираль тавих асуудал шийдэгдээгүй

О.Оджаргал: Золбин нохой, мууранд спираль тавих асуудал шийдэгдээгүй
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 26
Баар, цэнгээний газруудыг 00:00 цагт хаах тухай болон золбин нохой, муур устгахад таван тэрбум төгрөг зарцуулах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийлээ.
Хүнс худалдаа, аж ахуйн хэлтсийн дарга О.Нарантуяа “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр баар, шөнийн цэнгээний газруудыг 00:00 цагаас хаана гэсэн ташаа мэдээлэл явах боллоо. Шөнийн цэнгээний газрын цагийн хуваарийг Нийслэлийн Засаг даргын захирамжтай хуучин цагийн хуваариар буюу 2015 оны долоодугаар сарын 9-ний захирамжаар баар ресторан шөнийн 04:00 цаг хүртэл үргэлжлүүлж байна.Баар цэнгээний цагийн хуваарь 04:00 цаг хүртэл явуулахад тухайн хороо болон аж ахуй нэгжийн ойролцоо иргэдийн ая тухыг алдагдууллаа гэдэг гомдол оршин суугчдаас их ирдэг. Үүний дагуу Нийслэлийн засаг дарга биднээс судалгаа хийхийг хүссэн.Ингээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явулдаг аж ахуй нэгжээс санал хүсэлт авсан. Ихэвчлэн 04:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн хариулт. Одоогоор 00.00 цагаас хаана гэсэн захирамж гараагүй" гэлээ.

Тохижуулалт, хог хаягдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал “Золбин нохой, муурны устгалд таван тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл гараад байгаа. Захирагчийн ажлын албанаас хариуцан ажиллаж байгаа нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл буудах, уургалах, тор тавих зэрэг аргуудаар устгаж байна. Нохой, муур устгалын ажилд НИТХ-ын тогтоолоор үнэлгээ тогтоон ажиллдаг. Энэ жил 12500 төгрөгөөр батлагдсан. Энэ үнэлгээний дагуу нохой, муур устгалын ажил явж байгаа. Нийслэлээс ХААИС, мал эмнэлгийн байгууллагуудтай хамтрач судлагаа нохой, муурт спираль тавих асуудлыг судлаж байгаа болохоос эцсийн байдлаар шийдвэр гараагүй" гэв.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Өмнө нь баар, цэнгээний газар 00:00 цаг хүртэл ажилладаг байсан. Харин 04:00 цаг болгосноор ямар өөрчлөлтүүд гарсан бэ. Тухайлбал, улсын төсөвт төвлөрүүлдэг татвар, гэмт хэргийн гаралт буурсан үзүүлт бий юу?
-Хоёр жилийн өмнөөс баар, цэнгээний газар 04:00 цаг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт буурсан. Мөн аялал жуулчлалын улиралд аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдсэн гэдэг мэдээлэл байдаг. Харин иргэдээс тав тухтай байдал алдагдууллаа гэдэг гомдол байнга ирдэг.
-Өнөөдөр Улаанбаатр хотын хэмжээнд хэдэн баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Золбин, нохой муурны тоог гаргах боломж байдаг уу. Тэдгээрийг устгахад жилд хэдий хэмжээний санхүүжилт зарцуулдаг вэ?
-Тойм судлагаагаар нийслэлийн хэмжээнд 320 мянган орчим нохой, муур байдаг . Жилд 70-80, 80-90 мянгийг устгадаг. Нэг үгээр хэлбэл, жил бүр тоо нь өсдөг. Өнгөрсөн хугацаанд золбин нохой муур сутгах ажилд нэг жилд 890 орчим сая төгрөг зарцуулсан. 
-Нохой, муурт спираль тавих нь ямар ач холбогдолтой вэ. Буудах, урхь тавихаас бага зардалтай байж чадах уу?
-Одоо яг судалгааны шатандаа л явж байгаа. Энэ ажил нь үр дүнтэй юу, үгүй юу гэдгийг судалж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн