Open iToim app
Халуун цэг | 1 мин уншина

​НҮБ-ын 14 энхийг сахиулагч амь үрэгджээ

​НҮБ-ын 14 энхийг сахиулагч амь үрэгджээ
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 10
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад баасан гаригт болсон халдлагад НҮБ-ын 14 энхийг сахиулагч, Конго улсын зэвсэгт хүчний 5 гишүүн амь үрэгджээ. Энхийг сахиулагчид Танзани улсын иргэд байсан болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэллээ.
Амиа алдагсдаас гадна 40 гаруй хүн шархадсан бөгөөд тэдний дөрвийнх нь биеийн байдал тун тааруу байгаа ажээ. Халдлага тус улсын зүүн хэсэгт орших Хойд Киву хотод болсон байна.
"НҮБ-ын энхийг сахиулагчдын эсрэг хийсэн энэхүү халдлага нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл бөгөөд цэргийн гэмт хэрэг мөн" хэмээн Гуттерес хэллээ. Тэрээр мөн “Халдлагад өртсөн энхийг сахиулагчдийн гэр бүл, ойр дотны хүмүүст болоод Танзанийн Засгийн газарт гүн эмгэнэлт илэрхийлж байна” хэмээв.
Эх сурвалж: CNN
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн