Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

​Нурууны өвдөлт, түүний шалтгааны талаар үнэ төлбөргүй лекц уншиж, зөвлөгөө өгнө

​Нурууны өвдөлт, түүний шалтгааны талаар үнэ төлбөргүй лекц уншиж, зөвлөгөө өгнө
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 30
Таны нуруу өвддөг үү? Та суудлын ажилтай юу? Та илүүдэл жинтэй юу? Хэрэв тийм бол та Сонгдо эмнэлгээс зохион байгуулж буй Нурууны өвдөлт түүний урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаарх ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ лекц ирэх бямба гаригт болно. Иргэд та бүхэн эрүүл мэнддээ анхаар тавьж мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
*Хэзээ: Энэ Бямба гараг буюу 12 сарын 03-нд 12:00цагт
Нурууны өвчлөлийг бөөртэй андуурах тохиолдол бий. Ихэвчлэн нурууны өвчлөл хөдөлгөөн хийх үед зовуурьтай болж, нуруу болон ойр хавийн булчингууд өвдөлт мэдэрнэ. Эсвэл бүр хөших тохиолдол байдаг байна.
Цаашлаад нурууны өвдөлт доошоо хоёр гуя дагаж, дээшээ сээр нуруу мөн далны дундуур дагаж өвддөг. Энэ үед нарийн мэргэжлийн эмчид хандан шаардлагатай бол зураг авахуулах хэрэгтэй. Зарим хүн дур мэдэн эм тариа хэрэглэх, тос түрхэх, бариа хийлгэх зэргээр түр зуур аргалж өнгөрүүлэх тохиолдол бий. Тухайн үедээ өвдөлт намждаг тул хүмүүс тоохгүй орхидог. Харин онош тодруулж, эмчилгээ хийлгэхгүй байсаар нурууны өвчин хүндэрч хагалгаанд орох хүртэл төвшинд хүрсэн тохиолдол их байдаг.
Хүн дунджаар 45 минут зогсоод сууж нуруугаа амрааж байх ёстой. Харин суугаа ажилтай хүн хоёр цаг хөдөлгөөнгүй суугаад нурууны хөнгөн дасгал, гимнастик, хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.
Мөн суулт буруу, далий суух, тэгш бус сандал дээр удаан хугацаагаар суух нь цаашид нурууны дискэнд муугаар нөлөөлдөг. Мөн эмэгтэйчүүд, залуучууд нэг мөрөндөө цүнхээ үүрдэг. Энэ нь нурууны далийлт болон нурууны өөрчлөлтөд хүргэх шалтгаан болдог. Насанд хүрсэн хүн 8 кг-аас илүү жинтэй зүйл өргөхөд нуруунд ачаалал өгч эхэлдэг гэж үздэг. Тэгэхээр хүнд зүйл өргөхдөө анхааралтай байх хэрэгтэй. Хүүхдэдээ ч өөрийнх нь жинтэй харьцуулан тохирсон цүнхийг үүрүүлж байхыг зөвлөж байна.
Бүсэлхий болон хүзүүний хэсэг хөдөлгөөнд их оролцож, хамгийн их ачаалал авдаг. Нуруу олон үечилсэн сигментээс бүтсэн анатомын бүтэцтэй эрхтэн. Хөдөлгөөнтэй байж эрүүл байдлаа хадгалдаг гэсэн үг. Тиймээс удаан суух, зогсох тусам даралт өгч шим тэжээлийн өөрчлөлт, шохойжилт цаашлаад дискний ивэрхий, нугасны сувгийн нарийсал үүсдэг.
Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга бол спортоор хичээллэн, жингээ барьж, нурууны энгийн дасгалуудыг хийж хэвших хэрэгтэй. 2-5 минутын нурууны дасгалыг өдөр бүр хийх нь нурууны өвчнөөр өвчлөх эрсдэлийг багасгана. Интернэтээр маш олон дасгалууд бий. Жишээ нь, хамгийн энгийн хэр нь үр дүнтэй дасгал бол нурууны найман тоот дасгал.
Мэдрэл дарагдаад удаан хугацаанд явбал доод үе мөчний үйл ажиллагаа алдагдах, булчин хатингарших, шээс задгайрах зэрэг өөрчлөлтүүд гардаг
Нурууны өвчлөл хийж байгаа ажил, амьдарч байгаа орчинтой их холбоотой. Ядаж л өглөөд гүйж, фитнесээр хичээллэх нь нурууны хагалгаанд орох эрсдэлийг төдий хэмжээгээр бууруулж байдаг. Манай оронд цаг агаараас хамаараад тогтмол спортоор хичээллэх нь ховор. Гэхдээ сүүлийн үед манайд фитнесс клубууд нэмэгдэж, хичээллэх иргэд олширч байгаа нь сайшаалтай.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн